2014 оны зурхай /Хонь, Үхэр, Ихэр, Мэлхий/ 2013 оны 12 сарын 15
Ирж буй Морь жил танд хэр хандах бол? Энэ могой жилийг үдэхдээ бэлдэж байгаа танд угтан ирж буй Морь жилийн ордны орос зурхайг орчуулж хүргэе.
Ирж буй Морь жил танд хэр хандах бол? Энэ могой жилийг үдэхдээ бэлдэж байгаа танд угтан ирж буй Морь жилийн ордны орос зурхайг орчуулж хүргэе.
 
 Хонь 
Эрүүл мэнд: Хонины ордныхон 2014 онд өөрийгөө тун ч их хайрлах ёстой гэнэ. Үүний тулд энэхүү зүйлүүдийг анхаараарай: өөртөө цаг гаргаж сайн амрах хэрэгтэй, биедээ хэт ачаалал авах хэрэггүй, харин витаминаар биеэ сайн тордоорой. Агаар салхинд гарах, байгалийн сайхныг мэдрэх гэх зэргээр орчноо солин өөртөө цаг зав гаргавал жилийн турш Хониуд эрч хүчтэй сайхан харагдан, амжилтын өөд тэмүүлэх болно.
Карьер: Ажил мэргэжлийн хувьд харьцангүй тайван өнгөрөх боловч, бага зэргийн бусдаас шалтгаалсан хүндрэлүүд дайралдана. Бага зэрэг саатлуудыг тойрон гарахын тулд хэн нэгнийг дуурайх хэрэггүй, бусдад итгэхдээ болгоомжтой байхад л хангалттай. Улс төр, шинжлэх ухаан болон соёл урлагийн салбарт ажилладаг Хониудад 2014 он илүү их аз авчирна. 
Санхүү: 2014 оныг Хонинууд өөдрөгөөр угтан авах нь ээ. Тэд зөгий шиг их ажиллаж, тэрнийхээ хэрээр хангарттай мөнгө олно. Одон орон судлалаас харахад таны гэрийн санхүүд урамшуулал шагнал, хонжвор хожихгэх мэтээр гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Мөнгө олсны хэрээр хэрэгцээндээ зориулан мөнгө үрэхдээ Хонинуудад тааламжтай байна. 
Хайр дурлал: Хонинууд эсрэг хүйстнээс анхаарал халамж их хүртэх нь ээ. Ганц бие Хонинууд хайсны эцэст хайртай учирч хайрандаа шатна.. Зарим гэр бүлтэй Хонинууд эсрэг хүйстний “шүтэн бишрэгч”-тэй болж магадгүй ба энэ тохиолдолд ухаалаг хандвал гэр бүлээ хадгалан үлдэж чадна.
 
 Үхэр
 Эрүүл мэнд: 2014 он Үхрийн ордынхонд их чухал болж өнгөрнө. Эрүүл мэнддээ санаа тавьдаг Үхрүүдэд гайхалтай үр дүн гарч ирэх бөгөөд жижиг өвчнүүд, ханианд гэх мэтийг тусахгүй. Гэхдээ хамгийн гол зүйл бол сөрөг зуршлаа гээх хэрэгтэй гэсэн бодолд Үхрүүд хүрнэ. Үүнд хамаарах нь амттанд дурлагсад бөгөөд илүүдэл жингээ хасах боломж ирэх нь.
Карьер: Мэргэжлийн ур чадвартай таны баримтлах уриа бол: урагшаа алхах, өөрийн байр сууриа ямар ч тохиолдолд хадгалах, биелэшгүй гэж бодсон зорилгодоо хүрэх юм. Та зөвхөн өөрийн хүч чадалдаа итгэх юм бол таны гарт амжилтанд хүрэх бүх боломж байна. 2014 оны эхний сарууддад та өөртөө итгэлгүй байх юм бол хүндрэлүүдтэй өөрийн эрхгүй тулгарна. Тийм учраас өөртөө итгэлтэй, зоригтой байвал таныг үргэлж эерэг үйл явдал дагана. 
Санхүү: 2014 онд Үхрүүд мөнгөний өмнө бөхийхөөргүй болжээ. Таны хийж буй ажил тань хүрэлцэхүйц орлого авчирахаас гадна танд санхүүгээ бататгах нэмэлт мөнгөний эх үүсвэрүүд байнга орж ирнэ. 
Хайр дурлал: Ирэх жилд Үхрүүд сэтгэл хөдлөл болон мартагдашгүй дурсамжаар дүүрэн байна. Үхрүүд нь сөрөг нөлөөнд нэвтрэшгүй байж, байнгын хайр дурлал, сайхан сэтгэл өөрсдөөсөө цацруулж явна. Тэд хайртай хүндээ минут тутамд баяр баялгалан бэлэглэж, халамж тавина. Ганц бие Үхрүүдийн энэхүү халуун зүрх үнэлэгдэн, хайж байсан цор ганц хүнээ олох болно.
 
 
Ихэр
 Эрүүл мэнд:  Ирж буй Морь жил таныг өөрийн нуруун дээрээ суулган аливаа өвчин эмгэгийн хажуугаар давхиулан гаргах болно. Та хаврын сульдаа, витамингүйжилт, улиралын ханиад томуу хүрэлгүйгээр өөрийгөө гайхамшигтайгаар мэдрэнэ. Гэхдээ архаг өвчинтэй Ихрийнхэн энэхүү нөлөөллийг хамгийн ихээр мэдрэх аз завшаан хүлээж байгаа.
Карьер: Мэргэжлийн ур чадвар, ажил мэргэжил тань өсөн дэвжинэ. Ирэх он түгшүүртэй болон хүндрэлтэй эхлэх боловч, яваандаа бүх асуудлууд жигдэрнэ.  5,6, сар гэхэд та өвлийн хүндрэлүүдийг мартаж, зун цагаар өрнөх их ажлын дундуур ч гэсэн амарч амжиж, намар таныг тушаал дэвших боломж хүлээж байх болно. 
Санхүү: Одон орны зурхайд Ихрийнхэн эд баялагаа өсгөх боломж ирнэ, гэхдээ таны санаанд оромгүй байдлаар. Энэ үед таниас нэг л зүйл шаардагдана: бүгдийг түргэн ойлгох, сониуч зантай байх ба боломжгүй юм шиг зүйлийг үгүйсгэхгүй байх.
Хайр дурлал: 2014 он Ихрийнхэний хувьд зугаалга, цэцгийн баглаа гэх мэтээр романтик эхлэнэ. Гэвч зун гэхэд хувь заяа өөрийнхөө засварыг оруулан, зарим Ихрийн хосууд салах магадлалтай. Энэ тохиолдолд хосууд бие биедээ тохирохгүйн улмаас салж байгаа гэдгийг Ихрүүд ухааран эергээр хүлээн авах хэрэгтэй. Эхний хагас жилийг хамт өнгөрөөж чадсан хосууд цаг хугацааны шалгуурыг амжилттай давсан учир удаан хугацаанд хамт байна. 
 
Мэлхий
 Эрүүл мэнд: 2014 онд Мэлхий орднуудын эрүүл мэндийн байдал тийм ч таатай биш байна. Элэг, ходоод, зүрх, мэдрэлийн систем гээд таны ямар ч эрхтэн өвчинд нэрвэгдэж болзошгүй. Тийм учраас одон орон судлал танд өвчин тусахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авж байхыг зөвлөж байна: витаминлаг хоол хүнс, цагтаа унтах, эрүүл агаарт гарахыг байнгын зуршил болгоорой.
Карьер: Морин жил нь Мэлхийнүүдийг сорил туршилтаар дүүрэн угтах болно. Янз бүрийн үйл явдал тохиолдоход зарим Мэлхий ордныхон гайхах, зарим нь бүр уурлах тохиолдлууд гарч болзошгүй. Гэхдээ “оролдлого бүр амжилтанд хүргэнэ” гэдэг дүрмээр явах юм бол туршилт болгоны дараа таныг зөвхөн амжилтнаас гадна урамшуулал, шагнал, нөлөөтэй танил, албан тушаал ахих зэрэг шагналууд хүлээж байгаа. 
Санхүү: Эхний хагас жил тогтвортой, тайван өнгөрнө. Гэрийн орлого бүрэн болон тогтмол орж ирнэ. Хоёр дахь хагас жил нь санаандгүй үйл явдлаар дүүрэн байхаар харагдаж байна. Гэвч энэ үед л амьдралдаа та шинэ өөрчлөлт хийх боломж нээгдэнэ. Энэхүү өөрчлөлт хийхэд мэдээж маш их хэмжээний зардал гарах боловч та зардлаа хурдан нөхнө.
Хайр дурлал: 2014 онд таны хувийн амьдрал таны гарт байх болно. Хувь тавилан танд жинхэнэ хайр дурлал, аз жаргал, хайртай хүмүүстэй болох бүх боломжийг өгнө. Та харин туйлширч болохгүй байхад л хангалттай: найзаасаа хэт их юм шаардах эсвэл хэтэрхий идэвхигүй байх, тохиромжгүй нөхцөлд хэт их санаачлага гаргах.
 
Кана - Бусад нийтлэлүүд