Амралтын өдрийг гэр бүлдээ

Миний мэдэх ихэнх бүсгүйчүүд амралтын өдрөөр гэрээ цэвэрлэж, хүүхдээ цэвэрлэж, эсвэл үлдэгдэл ажилаа хийж өнгөрүүлдэг. 1-5 дахь өдөр ажил хийн өглөө гаран орой орж ирдэг. Энэ үед хэн нэгэн хүүхдийг чинь харж, хэн нэгэн түүний өхөөрдөм үеүдэд хамтдаа байж, хэн нэгэн алхах гэж бүдчин байгаа үеийг харж, хэн нэгэн “ээжээ” гэж анх удаа хэлэхийг нь сонсон баярлаж суугаа. Харин та хүүхэддээ мөнгөтэй очвол тэр минь баярлана. Түүнийгээ мөнгө олж байж жаргаана хэмээн өдөр шөнөгүй ажил хийн хөлсөө дуслуулж яваа.
5 өдөр ажил хийн хэн нэгэнд гайхалтай цаг хугацааг алдаж байгаагаа та мэдэж байгаа бол, ухаарсан бол, мэдэрсэн бол амралтын өдрүүдийг хүүхэддээ, гэр бүлдээ зарцуулаач гуйя.
Доорх 5 асуултыг та өөрөөсөө асууж үзээрэй.
- Хэзээ хамгийн сүүлд гарын хоолоо хийн гэр бүлээрээ хамтдаа суун хооллосон бэ?
- Танай охин/хүүгийн хамгийн сайн 3 найзын нэр. Хариултандаа итгэлтэй байна уу? Хүүхдээсээ асууж баталгаажуулаарай.
- Хүүхдийн чинь ангийн багш ямархуу хүн байдаг вэ?
- Хэзээ хамгийн сүүлд гэр бүлийн үдшийг өнгөрүүлсэн бэ? ( тоглоом тоглож, кино үзэж, юм ярилцаж инээлдэн суусан бэ?)
- Хүүхдийн чинь хүсэл мөрөөдөл юу вэ?
Бүгдэд нь төвөггүй хариулж байвал та мундаг ээж юм. Хэрвээ хариулж чадахгүй байвал та гэр бүлдээ анхаарал халамж тавих болжээ.
Гэрийхэндээ гарын хоолоо хийн ширээ тойрч суугаад амтархан идэж, хүүхэдтэйгээ тоглон шинэ бүхнийг зааж, хүүхдийнхээ юу хүсдэг, юу хийж байгаа, хэнтэй нийлж байгаа, хичээл нь яаж байгаа, ямар өнгөнд дуртай гээд л бүхий л зүйлийн талаар ярилцаарай.
Аз жаргал гээч зүйл инээмсэглэх, ярилцах, хамтдаа байх гэх зүйлүүд болохоос мөнгө биш шүү дээ.
Би нэг удаа өөрийн хүндэлдэг хүнээсээ “ Мөнгө аз жаргал авчирдаггүй гэдэг байж юугаар ч дутахгүй хангалуун, хүссэн бүхнээ авч байгаа хүмүүс мөнгөөр жаргалыг бүтээж байгааг юу гэж тайлбарлах вэ?" гэж асуухад "Аз жаргалыг хүмүүс өөрсдөө бүтээдэг харин мөнгө бол аз жаргалын хэрэглээ болдог. Зуны халуун өдөр чи заавал оймс өмсөж явах шаардлагагүй. Хэрвээ хүсвэл хөл нүцгэн ч явж болно. “ гэж хэлж билээ.
Мөнгөтэй бол бүхнийг авч болдог гэж ярьдагч таны хүүхдийн анхны алхам, утастай биш таньтай ярилцах хэвтэх хүүхдийн яриа, нөхрийн тань тэврэлтийг энэ хорвоо дэлхий дээрх юу ч орлуулж чадахгүй юм шүү. Амралтын өдрийг гэр бүлдээ зориулаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.