Цагаан сараар наадамлах уу?
Хурд Групп ХХК-ийн ээлжит бүтээн байгуулалт болох Наадам клубын үйл ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 24 нд эхэлж байна. Наадам клуб нь 300 орчим суудалтай спорт заал, нэг доор 120 хүн хичээллэх боломжтой дээд зэрэглэлийн фитнесс клубын бүрдэл юм.
Наадам клубын спорт заал нь олон улсын Fiba стандартын агч модон шал, Spalding брэндийн сагсан бөмбөгийн болон воллейболын төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгай зориулалтын дуу тусгаарлах зөөлөвч ханатай орчин үеийн шийдэлтэй юм.
-Заал зураг-
Мөн саун, душ, 00-ын асуудлыг зэрэг шийдсэн тамирчдын эр, эм хувцас солих өрөөнүүдтэй.
Фитнессийн тоног төхөөрөмж нь Matrix брэндийн хамгийн сүүлчийн загвар бөгөөд Монголд анх удаа суурилагдаж байна.
Matrix брэнд дараах онцлогтой:
цахилгаан төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн сайжруулах боломжтой Андройд үйлдлийн систем дээр суурилагдсан бөгөөд цахим ертөнц, сошиал медиа болон хийсэн дасгалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой юм. Мөн түүнчлэн RFID, Bluetooth, Wi-Fi холболттой. Мөн IPTV үзэх боломжтой юм.
Мөн наадам клубын фитнесс төвд бүртгүүлсэн эхний 100 хүнийг 30%-ийн хөнгөлөлттэй, мөн бэлэгтэй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/Naadamclub/, 89060911 утсаар лавлана уу.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.