Цагаан сараар ширээгээ засах таргалуулдаггүй 3 салад

Нийтлэлч: Гоо
2017.02.23
|
25,061
Цагаан сар дөхөж байна. Ямар салад хийх вэ? гээд их л толгойгоо гашилгаж байгаа байх. Манай эзэгтэй нар таргалахыг хүсдэггүй шүү дээ. Тийм учраас таргалуулахгүй саладуудаар ширээгээ чимэээрэй.

Орц:

Саладны навч 200-300гр

Улаан лооль 3-4ш

Өргөст хэмх 1-2ш

Тахианы чээж мах 150-200гр

Давс 1 халбага

Олив / 9-н тос – 5-6 хоолны халбага

Нимбэгний шүүс 2 хоолны халбага

Хийх жор

Хэрэглэгдэх орцуудаа маш сайн угаад хүйтэн усанд 2-3мин сойгоорой. Ялангуяа саладны навчаа сойгоорой. Нэгэн хэмжээтэй жигд хэрчин холино. Чээж махаа чанаад нарийхан хэрчээд ногоотойгоо холино.

Орц:

Үхрийн элэг - 100 гр

Сонгино - 20 гр

Лууван - 30 гр

Давсалсан өргөст хэмх - 30 гр

Салат навч - 20 гр

Олив тос - 10 гр

Давс - 3 гр

Майонез - 30 гр

Гич - 5 гр

Хийх арга:

Үхрийн элэгийг зөөлөн галаар давсаар амтлан чанаж хөргөөд нарийн хэрчиж майонез гичээр амтлана. Лууван, сонгино, өргөст хэмхийг нарийн хэрчиж олив тосоор амтлана. Салат навчийг дэлгэж амталсан элэг, ногоонуудаа тавьж таваглан бэлэн болно.

Орц:

Үхрийн мах - 100 гр

Даршилсан өргөст хэмх - 60 гр

Улаан чинжүү - 15 гр

Ногоон чинжүү - 15 гр

Шар чинжүү - 15 гр

Сонгино - 10 гр

Ногоон сонгино - 10 гр

Оливын тос - 10 гр

Чили кетчуп - 20 гр

Кетчуп - 20 гр

Лууван/чанасан/ - 20 гр

Базилик - 2 гр

Салад навч - 10 гр

Давс - 2 гр

Лаврийн навч - 1 гр

Хийх арга:

Үхрийн махаа давс, лаврын навчаар амтлан зөөлөртөл нь чанаж бэлэн болгоод нимгэн урт хэрчинэ.

Луувангаа давстай усанд чанаж нимгэн урт хэрчинэ.

Улаан, ногоон, шар чинжүүгээ чанаж нимгэн урт хэрчинэ.

Даршилсан өргөст хэмхийг нимгэн урт хэрчинэ.

Бөөрөнхий сонгиныг нимгэн цагираг хэлбэртай, ногоон сонгиныг нарийн урт хэрчинэ.

Хэрчсэн зүйлсээ холин кетчупээ хийн хутгаарай.

Яг хийсний дараа амсахад таагүй санагдаж магадгүй хэрвээ тийм бол хөргөгчинд хийлгээд бага зэрэг байлгаарай. Амт нь уусаад гайхалтай болох болно.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар