Хоолны цаг : Хэвийн боовоор кекс хийцгээе

Нийтлэлч: Гоо
2017.03.03
|
18,020
Сар шинэ дуусч айлууд идээ будаагаа хурааж байгаа биз. Өдөр бүр хэвийн боов идэж залхуутай санагдаж байгаа бол хэвийн боовоороо амтат кекс хийн идээрэй. Амархан бас амттай шүү.

Орц:

Хэвийн боов  1ш

Өндөг 2ш

Тараг 100гр

Масло 50гр

Ванилла 1уут

Молоко ½ лааз

Хөөлгөгч (baking powder) ½ цайны халбага

Чимэглэл болон илүү амт оруулахыг хүсвэл жимс, крем гэх мэт зүйлс хэрэглэж болно.

Хийх жор:

Хэвийн боовоо үйрмэг болгоно. Блиндр байвал зүсээд блиндэрд хийж болно байхгүй бол доорх аргыг хэрэглэж болно шүү.  Дараа нь хөөлгөгчөө холино.

Өндгөө миксэрдэн дээрээс нь молоко болон тарагаа хийнэ.

Сайн холилдоод ирэхээр нь масло болон ваниллагаа хийн холиод үйрмэг болсон хэвийн боовоо хийнэ.

Сайн хутгаад зуурмаг болохоор нь хэвэндээ хийн 170 градуст 30-40мин зуухандаа хийнэ.

Маш амархан бас амттай шүү.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар