LINGERIE хийж сурцгаах уу

2017.03.17
|
4,423
Монголжингоогийн уншигч бүсгүйчүүдтэйгээ нэгэн сайхан мэдээллийг хуваалцаж байна. Тансаг торон даруулгаа өөрсдөө хийж өмсвөл ямар вэ.

Монголжингоогийн уншигч бүсгүйчүүдтэйгээ нэгэн сайхан мэдээллийг хуваалцаж байна. Тансаг торон даруулгаа өөрсдөө хийж өмсвөл ямар вэ. Яг үүнийг өөрөө хийдэг Э.Сүнжидмаа уншигч танд зөвлөгөө өгч байна.

 

Бидэнд хэрэгтэй зүйлс

1.       Торон материал

2.       Мөрний резин

3.       Түгжээ

4.       Дэгээ

5.       Хайч

6.       Зүү утас

 

Хамгийн түрүүнд хөхний аяганы эсгүүрээ гаргана. Зурагт харуулснаар Хөхний аяганы хэмжээг 15:10 см гэж авах хэрэгтэй. Хөхний хэмжээнээс хамаарч дээрх хэмжээс ихсэх юм уу багасч болно. Авсан хэмжээгээрээ ижил 4 ширхгийг бэлтгээрэй.

Дараа нь зурагт харуулснаар дугуй талаар нь нийлүүлж оёно.

Үүний дараа цээжний тойргийн хэмжээгээ авч, авсан хэмжээгээ резин юмуу эсвэл торгон материалаасаа хайчлан авч холбож оёно.

 

Дараа нь хөхний доогуурхи хэмжээгээ аваад резинээ тааруулна. Мөн мөрний бэлэн 2 ширхэг резин бэлтгэнэ.

 

Ингээд мөрний бэлтгэсэн резинээ өмнө нь бэлтгэсэн хөхний аяганы хэсэгтэйгээ холбож оёно.

 

Мөн арын хэсэгтэй нь холбож оёх хэрэгтэй.

 

Арын хэсэгтээ дэгээ түгжээгээ холбож оёно.

За, ингээд бидний хийсэн лингери бэлэн боллоо.

 

Энэ энгийн бөгөөд гоёмсог хувцсыг хийх аргыг зааж өгсөн бүсгүй бол Э.Сүнжидмаа юм. Энэ гайхалтай уран бүсгүй өөрийн чөлөөт цагаараа handmade lingerie хийдэг.

Хэрвээ монголжингоо бүсгүй та гайхалтай сайхан харагдуулах, зөвхөн танд л байх нандин даруулгатай болохыг хүсвэл өөрөө хийж болохоос гадна Э.Сүнжидмаа бүгүйгээр хийлгэх боломжтой юм байна.

Тэрээр instagramm https://www.instagram.com/classylingeries/ хаягаараа захиалга авч 2-3 хоногийн дотор гаргаж өгөхөөс гадна, утсаар холбоо барих бол 99145190 утсаар захиалга өгч болох юм байна шүү.

Эр цэргийн баярын оройг гайхалтай халуухан эхлүүлж яагаад болохгүй гэж. Гайхалтай бэлэг байх болно.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар