Тэр чамд хайртай үгүйг мэдэх арга

Чамайг хүндлэхгүй байгаа нэгнийг хүлээж дахин ийм зүйл болохгүй гэж бодсоор өдийг хүрч байгаа юм биш биз. Хүн алддаг л юм гээд түүнийг эхний удаа уучилж болно. Хайртай юм даа тэр минь итгэлийг минь алдахгүйдээ хэмээн хоёрдах удаагаа чи уучилж чадсан. Гурав дахь гэж байх ёстой гэж үү? Хэрвээ чамайг хайрлаж хүндэлж байгаа бол өөрт олдсон 2 боломжоо нүдний цөцгий мэт хайрлан алдаа гаргахаас эмээх байсан биз.
Муудалцаж сөргөөцөлдөх болгонд чиний л буруу юм шиг санагдаж, бүх зүйлийг чи л буруу хийсэн юм шиг санагдаж өмнө нь бөхөлзөн уучлал гуйн гүйх хэрэг байгаа гэж үү? Буулт хийж чаддаггүй зөрүүд бай гээгүй юм шүү. Буруу зөвийг ялгаж чаддаг ухаантай байх хэрэгтэй. Чиний буруу биш байхад түүний өмнө бөхөлзөж гүйх шаардлага байхгүй.
Аз жаргал гээч зүйл тэр залуутай заавал хамт байхын нэр биш шүү дээ. Өөртөө хайргүй хүнтэй хамт байснаас ганцаараа өөрийгөө эрхлүүлээд, найзуудтайгаа зугаацаад, гэрийхэнтэйгээ хөгжилдөөд байсан нь дээр шүү.
Хорвоо дэлхий дээр түүнээс өөр залуу байхгүй юм шиг аашлах хэрэггүй. Заяаны ханьтайгаа учрах хүртэл чинь ухаарал хайрлах гэж ирсэн зочин гэж бодоход л хангалттай.
Өөрийгөө болон бусдыг зовоохгүйн тулд сайн бодож асуудлыг шийдвэрлэж байгаарай. Найзууд чинь чамд хэлж чадахгүй байгаа ч уулзах болгондоо бүтэхгүй залуугийн талаар сонсохыг хүсэхээ больсон байгаа шүү.
Гүнзгий амьсгаа аваад, бүхнийг сайн бодоод шинээр эхлэхийг оролд.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.