Хувиршгүй ҮНЭ ЦЭНЭ-ДЭЛГЭРЭХ ХОТХОН
Манай улсын барилгын салбарт тэргүүлэгч ЮП компанийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Дэлгэрэх хотхон нь 12 давхар 6 блок 648 айлын орон сууцны цогцолбор хотхон юм. Эхний ээлжийн 216 айлын орон сууц өнгөрсөн онд ашиглалтад орсон бол 3-р ээлжийн 108 айлын орон сууц дөнгөж саяхан ашиглалтад орж айлуудаа хүлээн авахад бэлэн болсон байна. Мэдээж Дэлгэрэх хотхонд нэгдсэн харуул хамгаалалт, камерын систем, ногоон байгууламж зэрэг хэрэглэгчийн шаардлага хангасан бүх зүйл байгаа. Үүнээс гадна дараах онцлого давуу талуудтай.
Нэгдсэн төлөвлөлт: Байрны үнэ цэнийг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг нь төлөвлөлт. Нэгдсэн байдлаар төлөвлөсөн учраас байр хоорондын зай хол, машины зогсоол, цэцэрлэг, хүүхдийн талбай зэргийг шийдэж өгсөн учраас цаг хугацааны уртад үнэ цэнээ алдахгүй юм.
Бүрэн цутгамал: Дэлгэрэх хотхоны гол давуу тал нь 100 хувь бүрэн цутгамал, бүр өрөө хоорондын тасалгааг хүртэл төмөр бетоноор бүрэн цутгаж хийжээ. Ингэж 100 хувь бүрэн цутгасан байр Улаанбаатар хотод маш цөөн байгаа. Учир нь бусад бүрэн цутгамал гэх байрууд гадна ханыг нь цутгамалаар хийсэн байдаг. Ингэснээр газар хөдлөлтөнд тэсвэртэй төдийгүй, дулаан, дуу тусгаарлалт сайтай болжээ. Мөн сан техникийн болон бусад материалуудыг европоос авч хэрэглэжээ.
Цэвэр агаар: Гэр хорооллын бүсээс хол буюу Туул гол болон Сэлбэ голын хооронд оршдог учраас Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай бүсэд баригдсан барилга юм. Хөгшид хүүхдээ салхилуулах, алхаад Сэлбэ хөвөө орж болорхоор таатай орчинд баригджээ.
Эхний ээлж зөвхөн 2 өрөө байрны сонголттой байсан бол хэрэглэгчийн хүсэлтээр 3-р байр 1-3 өрөө байрны сонголттой болжээ. Ингэснээр 30 м2 1 өрөө 46-52 м2 2 өрөө, 62 м2 3 өрөө байр гэсэн сонголттой болжээ. Айлуудын тагтны тусгаарлалтын нэгдсэн журмаар өнгө үзэмжтэй хийж өгсөн нь маш таалагдлаа. Мөн цахилгааны нөөц эх үүсвэртэй учраас тог тасарчихсан гээд суух зовлон байхгүй, дулааны нэгдүгээр эх үүсвэрт холбогдсон учраас маш дулаахан гэдгийг хэрэглэгчдийн сэтгэл ханамж баталж байгаа юм.
Эхний ээлжний 216 айлын 100 хувь борлогджээ. Энэ нь чанар үнийг харьцуулахад маш хямдхан хэрэглэгчийн шаардлагыг хангасан байр гэдгийг харуулж байна.
Та чанартай цаг хугацааны уртад үнэ цэнээ алдахгүй байр авахыг хүсвэл Дэлгэрэх хотхоныг сонгоорой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг http://www.delgerehhothon.mn/
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.