Та ундны усаа зориулалтын бус саванд зөөж хадгалсаар байгаа юм биш биз ?
Та ундны усаа зориулалтын бус саванд зөөж хадгалсаар байгаа юм биш биз ?
Манайх саяхан байранд нүүж орж ирээд удаагүй айл. Хүүхэд нас минь гэр хороололд өнгөрч, өдөр бүр худгаас ус зөөдөг, түүнийгээ томоо гэгчийн цэнхэр саванд хийдэг байлаа. Тухайн үед уух, юм угаах устай л байвал боллоо гэж боддог байснаас биш түүний аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар юу ч мэддэггүй байлаа. Гэтэл сүүлийн үед сонсохнээ багаасаа хэрэглэж дадсан энэхүү сав маань явж явж бидний эрүүл мэндэд хамгийн халтайг олж дуулсан юм. Одоо бид дүүрч гэхэд, яг одоо үүнийг хэрэглэж байгаа хүүхэд залуус, бусад хүмүүст хэрэгтэй учраас олж мэдсэнээ уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ.
Юу гэхээр эдгээр нь химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн өнгө хэмжээтэй хүнсний бус зориулалттай хуванцар савнууд аж. Тиймээс ч хоёр гуравхан жилийн өмнө “Зууны мэдээ” сонинд энэ талаар хэд хэдэн удаагийн цуврал нийтлэл гарч байсныг ч санаж байна. Эдгээр цуврал нийтлэлийн дараагаас мэргэжлийн хяналт хариуцсан байгууллагууд энэ талаар шалгалт хийж байсан удаатай билээ.
Тэгвэл эдгээр хуванцар нь хүний эрүүл мэндэд хортой хар тугалга болон хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай (BPA, Формальдегид, диоксин ) зэрэг химийн бодисуудыг байнга ялгаруулж, тухайн хадгалж буй бүтээгдэхүүний чанарт муугааар нөлөөлдгийг судлаач эрдэмтэд тогтоосон байдаг.
Ø Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судлаач нар 2010 онд доорхи баримтыг судалж тогтоожээ:
• Хуванцар саванд байх хар тугалганы хэмжээ 0.01 мг/л байх ёстой гэж заасан бол тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их
· Формальдегид хуванцар сав суулганаас химийн болисын хүнсэнд шилжих зөвшөөрөгдөх дээд хэмжээ тосны канистерт 1800-3900, цэнхэр том саванд 3600-6900 дахин их
· Формалины хэмжээ тосны канистерт 27.0-39.17 мг, цэнхэр том саванд 37.67-53.43 мг тус тус байдгийг онцолжээ
Иймд яг одоо бид зориулалтын хүнсний саванд ус, хүнсний шингэн зүйлсээ хадгалж сурах хэрэгтэй болж байна. Гэхдээ хаанаас хэрхэн сонгох вэ гэдэг маань бас том асуудал. Тэгвэл Аргил Сувд компани эрүүл ахуйн шаардлага хангасан, хүнсний зориулалтын HDPE2 төрлийн хуванцар бэлдэц материалаар хийсэн савыг Монголдоо үйлдвэрлэн, хэрэглэгчдэд хүргэж буй сайхан мэдээ байна. Энэ сав нь Мэргэжлийн хяналтын газрын хүнсний зориулалтын бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй юм байна.
· Хуванцар савны их бие болон тагийг хүнсний зориулалттай Олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй өндөр нягттай полиэтилэн HDPE2 материалаар хийсэн.
· Уг сав нь ундны ус хадгалах зөөхөд хамгийн тохиромжтой багтаамж, хэлбэр, хэмжээтэй
· Эрэгддэг том таг болон кранттай жижиг цорготой.
· Том амсартай тул савны дотор хэсгийг гараа оруулан угааж цэвэрлэхэд хялбар.
· Хоёр талдаа бариултай кранттай жижиг цорго нь савнаас шингэнийг юүлэхэд илүү хялбар болгосон.
· Сүү цагаан идээ гэх мэт ямар ч төрлийн хүнсний зориулалтын шингэн зүйл хадгалахад химийн урвалд орохгүй.
· Бүтээгдэхүүнд элдэв амт үнэр шингэхгүй.
Тиймээс монголчууд маань яг одооноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, тус компанийн ус, хүнс хадгалах сайн чанарын савыг худалдан аваарай.
Аргил Сувд ХХК
Худалдаалах цэгүүд:
Гранд Плаза Цогцолборын 1 давхарт 1-14.
Гермес худалдааны төв 2 давхарт П-67.
Утас : 70121381, 301381, 91913636
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.