6D омбре шивээс анх удаа 80.000 төгрөг болж хямдарлаа

2017.05.08
|
77,935
Бидний хөмсөг гоо сайханд хэрхэн нөлөөлдөг вэ. Хөмсөг нь бидний гоо сайхны 70-80 хувийг дангаараа бий болгодог хамгийн том зүйл юм байна. Тэгвэл хөмсөг, контурын чанартай, сайн бас мэдрэмжтэй шивээсээрээ үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээгээд байгаа “Orange” салоны гоо засалч Б.Баярмаатай ярилцлаа.

-Юуны өмнө таны мэргэжлийн онцлогийн талаар ярилцмаар байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

-Арван жилд байхын зургийн хичээлдээ сонирхолтой, зураг зурах дуртай, чөлөөт цагаараа юм зураад суудаг хүүхэд байлаа. Анх дагалдан үсчнээр ажилд орсон салонд маань хөмсөг болон уруулын шивээс хийдэг байсан нь миний сонирхлыг маш ихээр татсан. Эхний үедээ үйлчлүүлэгч байхгүй үед гоо сайханчийнхаа яаж хийхийг  нь хараад л суудаг байлаа. Удалгүй өөрөө шивээс хийж сурсан. Шивээс хийдэг болоод 7 жил болж байна.

-Шивээс хийж сурахад ямар авъас, чадвар шаарддаг юм бэ. Хүссэн хүн бүхэн шивээс хийх боломжтой юу?

-Хүний хөмсөг, уруул шивэхэд гоо засалч хүн тухайн хүний арьсыг маш сайн мэдрэх хэрэгтэй. Тослог болон хуурай, зузаан, нимгэн гээд л арьсны онцлогоос шалтгаалж шивээсний бэхээ гүн хийх, өнгөц хийх шаардлага гардаг. Мөн хүний нүүрний өө сэвийг нуух, зарим зүйлийг нь тодруулах зэргээр шууд гоо сайхан байдлыг харгалзаж нүүрэн дээр зурж, түүнийгээ тодруулдаг учраас гоо засалч хүн зургийн чадвар болон мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог.

 

-Тэгвэл бэхний чанар шивэлтэнд нөлөөтэй юу?

-Манай дээр үйлчилгээ авахаар ирж байгаа зарим бүсгүйчүүд “Танайх ямар будаг ашигладаг вэ, хятад будаг муу гэж дуулсан, хятад будгаар хийдэг үү” гэхчлэнгээр маш их асуудаг. Миний хувьд будаг хаанаас ч ирсэн байж болно, гол нь тухайн хүний арьсны онцлогт тохируулж гоо засалч хүн өөрөө маш сайн мэдэрч хийвэл ямар ч будаг тогтоц сайтай, үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнд хүрч болдог. Будгандаа ач холбогдол өгөх шаардлага байхгүй, гол нь гоо засалчийн мэргэжлийн ур чадвараас шалтгаална.

 

Будгандаа ач холбогдол өгөх шаардлага байхгүй, гол нь гоо засалчийн мэргэжлийн ур чадвараас шалтгаална.

 

-Хөмсөгний шивээсэнд тухайн жилийн тренд хэв загвар нөлөөлөх үү. Бүсгүйчүүд сүүлийн үед ямар хэлбэрийн хөмсөг шивүүлэх сонирхолтой байна вэ?

-Энэ жилийн хувьд охид бүсгүйчүүд маань солонгос оддын өргөн, дөрвөлжин хэлбэртэй, шулуун, богино хөмсөг шивүүлэх сонирхол их байна. Энэ нь залуу харагдуулна гэсэн буруу ойлголттой байна. Хүн хүний царай төрх өөр, эгч дүү байсан ч тухайн хувь хүн гэдэг утгаараа нүүрний хэлбэр, хөмсөг нүдний зай, ерөнхий нүүрний ясны бүтэц, хэлбэр болон тухайн хүмүүсийн сонирхол, амьдралын хэв маяг гээд бүх зүйл ялгаатай байдаг. Тийм болохоор нэг хэлбэрийн хөмсөг бүх хүнд зохино гэж байхгүй. Харин өөрийн царай төрхөндөө тохируулж, гоо засалчтайгаа зөвлөлдөж зөвхөн өөрт тань төгс харагдах шивээсийг хийлгэх хэрэгтэй.

-Хөмсөг шивүүлэхэд бүсгүйчүүд юу анхаарах шаардлагатай вэ?

-Хөмсөгний өргөнийг сонгохдоо тухайн хүний байгалийн өгөгдсөн өргөнийг дагах ёстой байдаг. Бүсгүйчүүд хөмсөг шивүүлэхийн өмнө гэртээ будаж дадсан хэлбэрээр шивүүлнэ гээд ирэх тохиолдол байдаг. Хэдийгээр будаж дадсан байдал өөрт нь таалагдаж болох ч мэргэжлийн хүний нүдээр харахад өөрт нь төдийлөн нүүрний хэлбэр төрхөнд зохицоогүй байдаг. Тийм тохиолдолд дахин зурж өгөөд, сайн ярилцаж, тухайн үйлчлүүлэгчийн санаа бодлыг өөрчлөх асуудал тулгардаг. Гэхдээ өөрт нь тохирох хэлбэрээр шивж байх үед л үйлчлүүлэгчид маань шинэ төрхөндөө дасаж эхэлдэг дээ. Мөн бүсгүйчүүд маань шивээс хийлгэхэд өвдөнө гэж их айдастай байдаг. Мэдээ алдуулах тос түрхээд 20-30 минутын дараа хийдэг учраас үйлчлүүлэгчид маань өвдөлт бараг мэдрэгддэггүй. Шивээс хийлгэсний дараа 3 хоног ус хүргэхгүй байх ёстой ба хэт зузаан тос түрхэх нь тогтоцонд муугаар нөлөөлдөг. Нэмж хэлэхэд сарын тэмдгийн үед болон спиртийн төрлийн зүйл 24 цагийн дотор хэрэглээгүй байх хэрэгтэй. Ийм тохиолдолд хийлгэхэд хөхрөлт үүсэх магадлал ихсэхээс гадна шивээсний тогтоцонд муугаар нөлөөлдөг.

 

-Таны мэргэжлийн нэршил юу вэ? Шивээсчин гэж нэрлэх үү?

-Гоо сайхны шивээс шивдэг хүнийг гоо засалч гэж нэрлэвэл зүгээр санагддаг. Яг биеийн шивээс хийдэг хүнийг шивээсчин гэж нэрлэдэг. Би шивээсчин биш гоо засалч.

 

-Хөмсөгний шивээснүүд дотроо хэдэн төрөл байдаг вэ. Хоорондоо юугаараа ялгарах онцлог болоод үнэ ханшийн хувьд ямар байна?

-Манай салонд шивээсийг битүү уусгалттай, 6D, 6D омбре гэсэн 3 төрлийг хийдэг.

3D шивээс нь эхлэлээсээ дуусах хүртлээ өргөн урт шулуун байдаг. Сүүлийн үед 3D шивээсийг хийхээ больсон байгаа.

6D шивээс нь үсний ширхгийг маш нарийнаар хөмсөгний ургалтын чиглэлийн дагуу шивдэг. Өөрөөр хэлбэл, эхлэлээс дуусах хүртэл 2-3 удаа нарийн үсний ширхгийг гаргадаг. Үнийн хувьд 150 мянган төгрөгөөр хийдэг.

6D омбре гэж бий. Энэ нь урд хэсгээрээ яг үстэй юм шиг харагдах бөгөөд хөмсөгний арын хэсэг рүүгээ цэгчилсэн байдлаар дүүргэж будахаар тухайн хүний байгалийн хөмсөг бага зэрэг будсан мэт харагддаг. Бусад төрлүүдийгээ бодвол илүү байгалийн, амьд харагддагаараа давуу талтай. Үнэ нь бас 150 мянгаар хийдэг. Бид наадмын урамшуулал болгож 6D омбре шивээс анх удаа 80.000 төгрөг болж хямдруулсан гэдгээ хэлэхэд таатай байна. 

Битүү уусгалттай шивээс бол тухайн хүний хөмсөгний хэлбэрийг будгаар будсан мэт харагддаг онцлогтой, 100 мянган төгрөгөөр хийдэг.

-Шивээсний хувьд охид бүсгүйчүүд маань танай салоноор хийлгэх ихээхэн сонирхолтой байдаг юм билээ. Танай салоны шивээсний бусдаас ялгарах гол онцлог нь юу юм бэ?

-Үнэхээр л сайн шивж чадаж байвал хүмүүс маш их сэтгэл хангалуун үлддэг. Ингээд л нэг нэгнээсээ сонсоод “Танай салонд манай найз хөмсгөө шивүүлсэн юм байна. Би ч бас шивүүлье” гээд л ирдэг дээ. Тиймээс бидний ялгарах гол онцлог бол чанар, мэдрэмж юм болов уу. Тухайн үйлчлүүлэгчийнхээ царай төрхөнд төгс нийцэх хөмсөг, контурыг санал болгож, үүгээрээ үйлчлүүлэгчдэдээ сэтгэл хангалуун байдал бэлэглэж байгаадаа маш их баяртай байдаг даа. Дүгнээд хэлэхэд, та бүхэн манай салоныг зориод ирээрэй. Таны сэтгэл ханамж 100 хувь байх болно гэдгийг онцлон хэлье.

 

Дүгнээд хэлэхэд, та бүхэн манай салоныг зориод ирээрэй. Таны сэтгэл ханамж 100 хувь байх болно гэдгийг онцлон хэлье.

 

-Зарим бүсгүйчүүд өөрсдийн нэгэнт хийлгэсэн шивээсэндээ сэтгэл дундуур явдаг. Тэр хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Өөрийн хөмсгөндөө сэтгэл дундуур яваа бүсгүйчүүд маань заавал засуулах ёстой. Учир нь хөмсөг хүний нүүрний 70-80 хувийн тэгш байдлын үүрэг гүйцэтгэдэг юм шүү дээ.

 

-Хөмсөгний шивээсийг хэдэн жил болоод сэргээж байх шаардлагатай вэ? Ер нь тогтоц хэдэн жил байдаг вэ?

-Хөмсөгний шивээсийг сэргээж байх шаардлагатай. Хүн хүний арьсны онцлог өөр өөр, хэт гуужимтгай арьстай бүсгүйчүүдийн хувьд амархан бүдгэрдэг. Давтан шивээсийг арьсны онцлогоосоо хамаараад 1-2 сарын дотор хийлгэх хэрэгтэй. 2-3 жилийн дараагаар сэргээх шивээсийг хийлгэж байх шаардлагатай.

 

-Танай салонд өөр ямар гоо сайхны шивээс хийдэг вэ?

-Манай салонд контуран шивээс, уруулын шивээс хийдэг. Контуран шивээс бол бүсгүйчүүд бидний нүдийг тодруулж, цоглог жавхаатай харагдуулахаас гадна, зарим бүсгүйчүүдийн өө сэв болох жижиг том нүдийг тэнцүү хэлбэртэй харагдуулахаас авахуулаад гажиг засаж, зөв төрхтэй харагдах арга болдог.  Манай салонд дээд зовхины шивээс 80 мянган төгрөг, доод зовхиных 40 мянган төгрөгөөр хийдэг. Үнийн хувьд маш боломжийн хийдэг гэдгээрээ давуу талтай. Тогтоцын хувьд давтан шивээсээ хийлгэсэн тохиолдолд хөмсөгний шивээсээ бодвол тогтоц илүү удаан байдаг.

Мөн бүсгүйчүүд маань контурын тав эдгэж амжаагүй үед тос, лосион, пудр зэргээ хүргэснээс болж өнгө нь бага зэрэг цэнхэр туяатай болдог. Эдгэх хугацааны хувьд ойролцоогоор 7 хоног байдаг тул анхаараарай. 1 сарын дараагаар давтан шивээсээ хийлгэнэ.

Бүсгүйчүүдийн дунд зарим газрууд тав тогтохгүйгээр шивдэг гэсэн буруу мэдээлэлд хууртах асуудал байдаг. Шивээс хийнэ гэдэг нь арьсны бүрэн бүтэн байдлыг зүүгээр болон тодорхой хэмжээгээр зүслэг хийж будгийг арьсны өнгөц давхаргад оруулж хийдэг. Энэ үед арьсны өнгөц давхаргын хялгасан судас тодорхой хэмжээгээр зүсэгддэг учраас шивээсийн дараагаар бага хэмжээний тав заавал тогтдог. Үнэхээр наасан, эсвэл зурсан л биш бол тав тогтдог ба энэ нь ойролцоогоор 2-3 хоногийн дараагаар унаж арилдаг.

-Ингэхэд, эрчүүд ч бас хөмсөг, зовхиндоо шивээс хийлгэдэг болсон гэж дуулсан юм байна. Энэ талаар та бидэнд мэдээлэл өгөөч?

-Бүсгүйчүүд гэлтгүй сүүлийн үед эрчүүдийн хувьд гоо сайхны шивээс хийлгэх нь ихсэж байна. Эрэгтэй хөмсөгний шивээсний хувьд хөмсөгөн дундуур нь аль болох хөмсөгний үсний сийрэг ширхэгийн дундуур нь үстэй мэт шивдэг учраас шивүүлсэн нь мэдэгддэггүй. Шивээсний дараа хөмсөг тодорч, өтгөн харагддаг учраас манай эрчүүд сүүлийн үед их сонирхох болсон. Мөн контур шивэх хандлага их байгаа. Ингэхдээ огт анзаарагдахгүйгээр шивснээр тухайн хүний маань нүд нь том, тод сайхан харагддаг.

 

Эрэгтэй хөмсөгний шивээсний хувьд хөмсөгөн дундуур нь аль болох хөмсөгний үсний сийрэг ширхэгийн дундуур нь үстэй мэт шивдэг учраас шивүүлсэн нь мэдэгддэггүй.

 

-Тэгвэл уруулын шивээсийн хувьд?

-Уруулын шивээсний хувьд хүрээлж шивэх, дотор тал руу нь уусгаж шивэх болон битүү будаж шивдэг. Уруулын шивээс бусад шивээсний төрлүүдээ бодвол илүү ажиллагаа ихтэй. Мөн тухайн эмэгтэйгээс маш зориг тэвчээр шаарддаг. Учир нь уруул гэдэг эрхтэн маань маш мэдрэмтгийн дээр цусан хангамж ихтэй эрхтэн шүү дээ. Тиймээс өвдөлт ихтэй байдаг.  

Шивээс хийлгэсний дараа тав унаж эдгэх хүртэл гадаад орчноос хамгаалж маск зүүх хэрэгтэй ба уруулыг хатаахгүй байх зорилгоор өнгөгүй уруул өнгөлөгч түрхэж байх хэрэгтэй. Үнийн хувьд 120-180 мянган төгрөгний хооронд хийдэг.

Уруул хүрээлж шивэх нь харьцангуй өвдөлт багатай ч шивээсний дараа уруулнаасаа ялгарч харагдаад байдаг сул талтай. Харин дотор тал руу нь уусгаж шивснээр энэ ялгаа нь бараг харагддаггүй давуу талтай. Битүү будаж шивэх нь уруул тухайн будсан өнгөнөөсөө хамаараад улаан ягаан гэхчилэн цаанаасаа будсан мэт өнгөлөг харагддаг.

Ер нь ихэвчлэн нимгэн уруулыг зузаан харагдуулах, амны гажиг засах, ялангуяа нас ахих тусам уруулын дээд, доор хэсэг, тэгш хэм нь ялгаатай болдог учраас шивээсний тусламжтайгаар засаж, зөв төрхтэй харагдуулах нэг арга болдог юм. Мөн гоё уруултай бүсгүйчүүд түүнийгээ улам тодруулах зорилгоор шивүүлж болно.

-Сүүлийн үед бүсгүйчүүдийн гоо сайхны өөр ямар нэгэн шивээс сонирхож байна уу?

-Сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд мэнгэ тавиулах шивээс моданд орж байх шиг байна.

Хамар дээрээ маш бүдэгхэн жижиг мэнгэ тавиулах сонирхолтой бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа.

 

-Шивээсийг хэдий хугацааны дараа арилгах боломжтой байдаг юм бол?

-Шивээс хийлгэснээс хойш 1 жилийн дараагаар лазераар арилгах боломжтой. Контуран шивээсийг хүмүүс арилгах сонирхолгүй байдаг. Учир нь жавхаатай, сэргэлэн нүдэндээ их дассан байдаг. Хэрвээ бүдгэрлээ гэхэд нэмж тодруулах сонирхолтой байдаг.

 

-Ингээд сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигч бүсгүйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Царай төрхөө өв тэгш, зөв сайхан харагдуулах үүднээс охид бүсгүйчүүд маань шивээс хийлгэдэг шүү дээ. Иймд зөв газраа, зөв хүнээ сонгох нь шивээс хийлгэхэд хамгийн чухал шүү гэдгийг хэлье. Ялангуяа, тухайн гоо засалчтайгаа маш сайн зөвлөлдөж байж шивээсээ хийлгээрэй.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

 

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#