Зөвхөн загвар хөөдөггүй бүсгүйчүүдийн ойлгох 16 зүйл

2017.03.27
|
18,228
Загвар хөөцөлдөж элдэв чамин ганган хувцсаар гоёх нь яагаад ч юм ядаргаатай санагддаг уу? Тэгвэл энд яг чиний тухай бичсэн байна.

1. Чи үсээ гурван янзаар л самнадаг: Задгай тавих, дээрээ овоолох, эсвэл доошоо сул боох.

 

2. Чамд хоёр хос гутал л бий. Тэд нийлээд чиний хувцасны шүүгээний 95 хувийг эзэлдэг.

 

3. Чиний ихэнх хувцас ихэнхдээ майк + жийнс гэсэн хослол байдаг.

 

4. Чиний хувьд өмсөхөд амар, биед эвтэйхэн байна гэдэг бол хувцсанд тавигдах хамгийн чухал шаардлага. Өглөө ажилдаа гарахдаа чи хамгийн түрүүнд нимгэн даавуун цамц углаад, жийнсэн өмдөө өмсчихсөн байхад гарахад бэлэн болдог. Тэгээд л дээр хэлсэн гуталныхаа нэгийг хөлдөө углаж аваад чиний “гоёл” бэлэн болдог. Ингээд л гүйцээ.

 

5. Уг нь чамд энгийн нимгэн даашинз өмсөхөд ч тухтай, бас давгүй харагдана гэдгийг чи мэддэг л дээ. Гэхдээ л чи ийм сонголт хэзээ ч хийж байгаагүй.

 

6. Чамд үсийг чинь тайраад өгөх үсчин л хэрэгтэй. Яагаад гэвэл чи элдэв шаталгаа, сор, чолк тавиулах тухай мөрөөддөг ч үгүй. Тийм болохоор үсчинд хүртэл чиний үсийг засах нь хамгийн амархан ажлуудын нэг байдаг. Мэдээж үсний чинь засалт чиний гадна төрхөнд чухал гэдгийг чи мэддэг ч хэтэрхий ганган чамин болчихсон юм шиг мэдрэмж төрөх л юм бол чи шуудхан үсээ хавчиж, эсвэл боож байж санаа амардаг.

 

7. Чи яг үнэндээ оо энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүн, будаг шунхнаас жаахан айдаг нэгэн. Чамд цөөхөн хэдэн будаг байгаа л даа. Гэхдээ л чи тэднийг цүнхэлж явах дургүй, бас нүүрээ нэг их будах сонирхол ч үгүй. Яагаад гэвэл чамд нүүрээ будаад суух нь яршигтай ажил юм шиг санагдах үе олон бий.

 

8. Удахгүй болох үдэшлэгт өндөр өсгийт өмсөөрэй гэж хэн нэг нь хэлэхэд чи догдлоод л ирдэг.

 

9. Ингээд үдэшлэгт өндөр өсгийтөө өмсөөд ороход чи догдолсон хэвээр л байна. Яагаад гэвэл хөл чинь хамаагүй урт харагдаад нэг л таатай. Энэ үедээ чи өдөр бүр, байнга өндөр өсгийт өмсөхийг юу юунаас илүү хүсдэг.

 

10. Үдэшлэг дундаа орж байтал чи таагүй байдлыг мэдэрч эхэлдэг. Яг л энэ үед чи өндөр өсгийтийг яс махандаа тултал үзэн ядна гээч. Болдогсон бол халааснаасаа хөрөө гаргаж ирээд өсгийг нь тайраад хаячих юм сан гэж мөрөөдөөд зогсч байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

 

11. Энэ үедээ чи костюмаа “Converse”-ийн кэттэй хослуулан өмссөн залуусыг хараад үнэхээр их атаархдаг. Яагаад гэвэл энэ чинь чиний эргэлзээгүй мөрөөдөл шүү дээ.

 

12. Найзуудтайгаа гадуур явахдаа чиний хамгийн өмсөх дуртай хувцас юу гээч. Майкийг янзтай гоё хүрээмтэй хослуулж, сайхан жийнсэн өмд өмсөөд углааш углахад л хангалттай.

 

13. Найзууд чинь чамайг даашинз өмсөөсэй гэж мөрөөддөг. Шинэ жилээр чамайг даашинз, өндөр өсгийт өмсөөд нүдээ сайхан контурдаж будсан байхыг чинь харахыг тэд маш их хүсдэг. Гэхдээ чи тийм сонголт хийхгүй нь мэдээж шүү дээ.

 

14. Чи хувцсаа солиод, хааяа урт хормойтой цамц өмсөөд ирэхэд найзууд чинь “Хөөх чи ёстой өөр, гоё харагдаж байна. Чи яаж ингэж хувцаслая гэж бодов оо. Дандаа ингэж хувцаслаж бай л даа” гэж хэлдэг.

 

15. Шүүгээгээ нээхэд чиний хувцас бүхэн л чамд сайхан харагддаг. Чи тэр цамц, өмднүүдийг хурим, ажил явдал гээд ер нь огт ялгалгүй хаана ч хамаагүй өмсөх дуртай.

 

16. Ажилд орсон эхний өдөр ажлын байранд “ажил хэрэгч” хувцаслаж ирэхийг шаардахад чи гутардаг. Яагаад тэр вэ… Чи уг нь ажил хэрэгч хувцаслаад л ирсэн шүү дээ, үгүй гэж үү.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар