Жингээ хурдан хасах шинжлэх ухаанаар батлагдсан хялбар 5 алхам

Зунтай уралдаж “өөх”-нөөсөө салахыг хүсэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Жингээ хурдан хасах маш олон арга байдаг ч тэдгээрээс таны эрүүл мэндэд хоргүй, хамгийн гол нь шинжлэх ухаан зөв гэдгийг нь баталсан хялбар 3 алхмыг танилцуулж байна.
Бид энэхүү нийтлэлээрээ дамжуулан танд дараахь зүйлсийг мэдэхэд тань туслах болно:
Эрүүлээр хоолны дуршлаа хэрхэн бууруулах вэ
Өлсөхгүйгээр хэрхэн хурдан жингээ хасах вэ
Жингээ хасах хугацаандаа хэрхэн бодисын солилцоогоо эрчимжүүлэх вэ
Одоо харин жингээ хасах хялбар алхмуудыг танилцуулъя.
Сахар болоод цардуулаа багасга
Бидний иддэг ихэнх хүнс маш их хэмжээний сахар агуулж байдгийг та мэдээгүй л болов уу. Сахар бол өөх тосны томоохон эх үүсвэр юм.
Бие дахь сахар багасахад өөх тос ч дагаад биеэс гадагшилж байдаг аж. Түүнээс гадна сахарын хэмжээ тогтвортой тэнцвэртэй хэмжээнд байснаар таны бөөрний үйл ажиллагаа эрүүл байх үндэс болдог. Нэг ёсондоо бөөр таны бие дэх хорт бодисыг гадагшлуулах үүргээ хангалттай сайн биелүүлж чадна гэсэн үг.
Тэгэхээр та сахарын агууламж багатай нүүрс ус идээд эхлэхэд өлсөхгүйгээр хурдан хугацаанд жингээ хасч чадна. Ингэснээр таны хоолны дуршил ч аандаа багасаад том тавгаар иддэг байсан бол аажмаар жижиг аяганд иддэг болж, сүүлдээ хоолны эрүүл дуршилтай болох нь.
Уураглаг хүнс ид
Таны идэж байгаа хүнс сайн өөх то, бага хэмжээний нүүрс ус, ихээхэн хэмжээний уураг агуулж байвал сайн.
Уураглаг хүнс:
Мах – Үхэр, тахиа, Beef, chicken, гахай зэрэг
Загас болон далайн гаралтай хүнс – Сагамхай загас, хулд загас, сам хорхой, хавч
Өндөг – Өндөг нь Omega-3-аар баялагхүнс юм. Энэ бол маш сайн уураг агуулсан хүнс..
Гэхдээ чухал нь уураглаг хүнсний хэрэглээгээ хэтрүүлж болохгүй гэдгийг анхаараарай.
Тэгвэл нүүрс ус бага агуулсан хүнсний ногоог доор дурдан харуулъя.
Броколи
Цэцэгт байцаа
Бууцай
Буржгар байцаа
Ногоон сонгино
Байцаа
Навчит манжин
Шанцай
Өргөст хэмх
Цоохор майлз зэрэг багтдаг аж.
Эдгээр хүнсний ногоог та хүссэнээрээ идэж болно. Ингэж идлээ гээд таргална гэж айх хэрэггүй. Харин ч энэхүү ногоонуудыг хоолныхоо 20-50 хувьд нь багтааж чадвал маш сайн.
Нэг ёсондоо мах, ногоо алагласан хүнс тань эслэг агуулснаар бодисын солилцоог эрчимжүүлэх чухал алхам болно.
Эрүүл өөх тосны эх үүсвэр:
Оливын тос
Коксын самарны тос
Авакоданы тос
Цөцгийн тос
Малын өөх
Өдөрт 2-3 удаа хоол идэж, дундуур нь хөнгөн зууш идэхэд хангалттай. Та өлсч буйгаа мэдрэх үедээ сүүлчийн махан хоолоо 16.00 цагт идэхээр зохицуулбал маш сайн.
7 хоногт 3 удаа заавал идэвхтэй хөдөлгөөн хий
Та заавал идэвхтэй хөдөлгөөн хийхийг хичээгээрэй. Бас байнга жингээ үзэх нь маш чухал юм шүү. Ингэхдээ 7 хоногт 3 удаа заавал жингээ үзэж тэмдэглэж байгаарай. Ингэснээр та өөрийгөө хянаж, хэрхэн жингээ хасч байгаадаа урамших болно.
7 хоногт 1 удаа нүүрс ус идэж болно
Тийм ээ, сайхан сонсогдож байгаа биз. Та 7 хоногийн 1 өдөр ингэж идэж болно. Ихэнх хүмүүс энэ өдрийг бямба гаригт сонгодог.
Гэхдээ таны идэж буй нүүрс усанд эрүүл хүнс болох овъёос, бүхэл үрийн бор будаа, төмс, чихэрлэг төмс зэрэг багтах нь чухал.
Ингэж та 7 хоногт 1 удаа эрүүл нүүрс усны өдөртэй болбол төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, хурдан хугацаанд хүссэн жиндээ очиход чинь ихээхэн таатай байх болно.
Магадгүй та түргэн хоолны газар ормоор санагдаад байвал энэ өдрийг сонгох хэрэгтэй. Гэхдээ өдрийн болон оройн хоолны аль нэгэнд нь сонговол зохимжтой. Та өдрөөр магадгүй бага зэрэг жин нэмж болох ч дараагийн 1-2 өдөрт нь хэвийн дэглэмдээ орсноор дахиад эрчимтэйгээр жингээ хасч чадна. Ингэж нэг өдрийг онцгойлон гаргаад байгаагийн учир нь таны “хорхой”-г дарж, өөрийгөө удирдахад тань тусалж байгаа хэрэг юм.
Жингээ хурдан хасахад чинь туслах 10 хялбар зөвлөмж
Өглөөдөө уураглаг хоол ид. Ингэснээр таны өөх тосыг бүхэл өдрийн турш шатаах хүч болж өгнө.
Сахар агуулсан жүүс, ундаа уухаас татгалз. Эдгээр нь сахарын агууламж маш өндөртэй учраас өөхийг тэжээх эх үүсвэр нь юм.
30 минут тутамд 1 аяга ус ууж дад. Нэгэн судалгаагаар 30 минут тутамд ус уудаг хүмүүсийн өөхөө шатаах үйл явц 3 сарын хугацаанд 44 хувиар эрчимжжээ.
Жингээ хасахад туслах хоол хүнсийг сонго.
Эслэг ихтэй хүнс ид. Нэгэн судалгаагаар эслэг нь жингээ хасах онцгой шидтэй байдгийг баталжээ.
Уумаар байвал зөвхөн кофе эсвэл цай уу. Кофейн нь бодисын солилцоог 3-11 хувиар хурдасгадаг аж.
Ихэнхдээ бүхэл үрийн, боловсруулаагүй хүнс ид. Эдгээр нь тэжээллэг чанараараа өндөр байдаг.
Хоолоо удаанаар зажилж ид. Хурдан иддэг хүмүүс хурдан жин нэмдэг. Удаанаар зажилж иддэг хүн хурдан цаддаг.
Жижиг аяга сонго. Хүн аяган дахь хоолоо бүгдийг дуусгаж байж санаа амрах хандлагатай байдгийг судалгаагаар нэгэнт тогтоочихсон юм шүү.
Сайн унтаж амар. Хангалттай унтаж чадахгүй байх нь жингээ нэмэх нэг эрсдэл болдог байна.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.