Элсэн чихэр шүдийг яаж “иддэг” гээч

Бүх л хүн элсэн чихэр хүний биед муу гэдгийг мэддэг ч яг яагаад муу байдгийг мэддэггүй шүү дээ. Эртний Грекийн гүн ухаантан Аристотель чихэрлэг хүнсийг идэх хэрэггүй, яагаад гэхээр энэ нь шүдийг үйрүүлж, өвчлөхөд хүргэнэ гэдгийг анх олж мэдсэн ч хэн ч түүнд итгээгүй гэдэг.
Гэвч өнөө цагт шинжлэх ухаан нэг зүйлд эргэлзээгүйгээр итгэлтэй байх болжээ. Энэ бол элсэн чихэр яах аргагүй шүдний дайсан гэдэг баталгаа.
Чихэр дангаараа “гэмт этгээд” биш ээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлстэй холбоотой гэнэ.
Тиймээс энэхүү нийтлэлээр дамжуулан танд элсэн чихэр шүдэнд яагаад хор хөнөөлтэйг, бас шүдээ хэрхэн хамгаалах талаар ярилцъя.
Маш олон төрлийн бактер таны аманд амьдардгийг та мэдэх үү. Тэдний зарим нь таны амны эрүүл мэндийн төлөө ажилладаг байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ маш аюултай этгээдүүд.
Жишээ нь, судалгаанаас үзэхэд аюултай бактериуд аман дотор тань хүчил ялгаруулж хордуулдаг байна. Ингэхдээ тэдний гол тэжээл нь элсэн чихэр болдог аж.
Тэдний ялгаруулдаг хүчил нь шүдийг гялалзсан танан цагаан байлгадаг, бас хамгаалдаг амь болсон эрдсүүдийг үхүүлдэг нь бидний гол асуултын хариулт юм. Үүнийг шинжлэх ухаанд эрдэсгүйжүүлэх гэдэг байна.
Сайн мэдээ нь, таны шүлс байнга эрдсийг нөөцлөх үйл ажиллагааг идэвхжүүлдэг учраас найдлага бий.
Нэг үгээр хэлбэл, аюултай этгээдүүдийн “хүчлийн довтолгоо”-ны эсрэг шүлс хэрхэн ажилладаг вэ гэхээр, таны ууж буй ус, угааж буй шүдний ооноос фосфат болон кальциа нөхөн авч, нөөцөлсөөр байдаг аж. Ингэснээр таны шүд дахин “цэнэглэгддэг”.
Хэдийгээр ийнхүү дайснуудын довтолгоотой таны бие байгалиас өгөгдсөн заавраар тэмцсээр байсан ч шүдний паалангаа тэр бүр хамгаалж чаддаггүй. Тасралтгүй үргэлжлэх тулааны дүнд паалан ховхорч, суларч, улмаар бидний хэлдэг шүд хорхойтохын үндэс болдог байна.
Ийнхүү хорхойтсон шүд нүхтэй болж, цаашлаад шүд өөрөө дотроосоо муудаж, үйрнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, чихэрлэг хүнсний хэрэглээ нь аман доторх хүчлээр дайтагч аюултай бакеруудыг элсэн чихрээр цатгаснаар тэд илүү хүчирхэгжиж, шүдийг сүйрүүлэх сүр хүчтэй болгож байгаа хэрэг юм.
Үүнийг эмчлэхгүй удвал гэмтэл гүнзгийрч, шүдээ авахуулахаас ч аргагүйд хүргэж болох юм. Шүд өвчилсний эхний шинж тэмдэг нь өвдөх, мэдрэмтгий болох, халуун, хүйтнийг мэдэрч янгинах зэргээр мэдрэгддэг.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.