Эзэгтэйн цаг:Цахилгаан зуух цэвэрлэх аргуудаа хуваалцъя

2017.04.11
|
3,912
Та цахилгаан зуухаа гар доорх материалаар хэрхэн цэвэрлэдэг вэ. Таны арга туршлага бусдад хэрэг болох үнэтэй зөвлөмж байх болно.

Эзэгтэй миний хамгийн үнэнч анд бол мэдээж цахилгаан зуух. Хайртай хүмүүстээ хамгийн амттай хоол, зуушийг хийж өгөхөд үргэлж тусладаг энэ “нөхөр”-төө харин би худалч хүнд бараг сүүлийн 4 жил анхаарал хандуулсангүй. Уйлж уйлсан хүүхдийн нүүр шиг болчихсон зуухандаа өнөөх л дадсан аргаараа пицца, жигнэмэг, нарийн боов, шарсан тахиа зэргийг ядах юмгүй хийсээр хэдэн хаврыг үджээ.

Тэгтэл өчигдөр хүүхдүүдтэйгээ шуугилдаад сууж байснаа гэнэтхэн цахилгаан зуух маань хамгийн царай муутай нь болчихсныг анзаарсан юм.

Ингээд бодож байгаад цэвэрлэхээр шийдлээ. Миний хувьд Комет маш сайн туслагч болсон юм. Хүмүүс өөр өөрийн аргаар цэвэрлэдэг юм билээ. Гэхдэ би Кометоо чийгтэй алчууран дээр цацаж байгаад зуухаа дотор, гадаргүй цэвэрлэсэн. Ингэхэд хангалттай сайхан өнгө орсон. Бас зуухныхаа хаалганы шилийг авч байгаад угаах нь өнгө орох үндсэн арга гэдгийг анхааруулъя.


 

Устөрөгчийн уусмал

1/4 цайны аяга устөрөгчийн уусмалд /хэт исэл/ бохирдол хэр байгаагаас шалтгаалан 1-2 цайны халбага сода эсвэл baking powder хийж сайтар холиод хавтанд хийж 3-4 цаг байлгана. Ингээд цэвэр усаар зайлж угаахад хайруулын таваг, хавтан цоо шинэ мэт гялалзах болно.

                                                                                                                                                                -Э.Жаргалан, 32 настай

 

Цагаан цуу, baking soda ашиглах

Эхлээд baking soda болон усаа хольж сайтар хутгасны дараа цахилгаан зуухныхаа хавтан болон шилэн дээр жигд тараагаад, 3-5 цаг орхичих. Мөн энэхүү уусмалаа шүршигч саванд хийгээд хананд нь шүргээд орхиорой. Ингээд чийгтэй алчуураар арчаад авахад үнэхээр сайхан өнгө орно доо.


                                                                                                                                                                -Б.Байгальмаа, 35 настай

 

Та гэртээ үнэнч туслах болсон цахилгаан зуухаа хэрхэн цэвэрлэдэг вэ. Таны санаа бусдад ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Өөрийн саналаа сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн туршлагаас уншихыг хүсвэл бидэнтэй үргэлж хамт байгаарай. ЭНД дарж бидэнтэй нэгдээрэй. 



Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар