Чамайг хайрлахгүй эрээс салсны дараах амьдрал ямар байдгийг хэлье

Нийтлэлч: Гантуул
2017.04.12
|
29,659
Ингэж зориг гаргах хүртлээ би урт замыг туулсаан… Миний зориг тэвчээр надад цааш алхах шаардлагагүйг ухааруулж, харанхуй өрөөнөөс гарах ёстойг нэг л өдөр сануулсан юм даа.

Муу эр хүнтэй дэр нэгтгэсэн эмэгтэйчүүдийг хөндлөнгийн хүмүүс юу гэж хэлдгийг мэдэх үү. Өрөвдөж байгаа юм шиг хэр нь цаагуураа амны зугаа болгох дуртай байдаг юм. Гэвч ийм амьдралыг төгсгөж чадсан хүмүүсээр харин бахархууштай билээ. Тэд айдсаа даван туулж шинэ амьдрал руу зоригтойгоор тэмүүлж чадсан баатарлаг эмэгтэйчүүд байдаг. Тэдний нэг нь би өөрөө учраас ингэж хэлж чадаж байгаа юм шүү дээ.

Ингэж зориг гаргах хүртлээ би урт замыг туулсаан… Миний зориг тэвчээр надад цааш алхах шаардлагагүйг ухааруулж, харанхуй өрөөнөөс гарах ёстойг нэг л өдөр сануулсан юм даа.

Хүмүүс миний өнгөрсөн амьдралын талаар асуухад би сөрөг зүйлсийг ярих дургүй. Би өнгөрснийг дурсахыг хүсэхгүй байгаа учраас өөрийгөө дахин тэр шалбааганд оруулахыг хүсээгүй юм.

Хайр бол хоёр талаасаа эвлэж бүтдэг зүйл болохоос биш ганцхан хүний оролдлого, хүсэл тэмүүллээс шалтгаалдаг юм огт биш гэдгийг тэр надад ухааруулсан юм. Ийм л болохоор бидний хайр хэзээ ч бүтээгүй байх.

Намайг ер хайрлаагүй тэр эрийн өмнө өдөр бүр шахам дальдчиж, хэзээ уурлах бол, хэзээ намайг элдвээр хэлэх бол, магадгүй хэзээ гар хүрчих бол гэж айсан, болгоомжилсон өдрүүд ард үлджээ. Ганцхан л энэ удаа боломж олгоё, хүүгээ, охиноо бодъё гэдэг бодол минь ширгэн одож, нэг л өдөр би түүн рүү хэзээ ч эргэж харалгүйгээр хаалга хаан явснаа мартдаггүй.

Үнэн гэвэл энэ. Энэ бол түүний хувьд мэдэрч болох цорын ганц үнэн байх. Би түүний өмнө хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ өөртөө амласан юм. Би өчигдрийг хүртэл цор ганцаараа өөрийнхөө үлээж асаасан хайрын галаа ноцоох гэж хэрхэн ядарч туйлдсанаа ухаарч байна. Харин тэр дэргэд минь юм шиг хэр нь сэтгэл нь надаас алсын алсад байсныг би ухаарсан юм. Тийм ээ, би түүний харанхуй, хүйтэн хонгилоос гарч ирж чадсан.

Тэр үргэлж л ууртай байдаг байлаа. Тэр ямар нэгэн асуудал үүсэхэд хамгийн түрүүнд намайг буруутгаж, намайг цохиод авчихдаг байв. Энэ доромжлолыг сүүлдээ би өдөр тутмын маань энгийн амьдрал гэж хүлээж авчихсан байснаа бодохоор өөртөө харамсах үе зөндөө. Эмэгтэй хүн амгалан, аз жаргалтай амьдрах гэж төрсөн болохоос биш эрийн өвөрт тарчлах гэж гэрлэдэггүй биз дээ...

Тийм ээ, эмэгтэй хүн заримдаа дасчихдаг юм. Гэхдээ бодит гэрэлт ертөнцийг өнгөрсөн харанхуйтайгаа харьцуулаад харахад дэндүү гомдмоор байдаг юм шүү… Чи яг одоо л чөлөөтэй гүн амьсгаа авахтайгаа болсноо мэдэрнэ...

Тэр “Баяртай” гэж хэлэхэд надад ердөө ч хэцүү санагдаагүй. Яагаад гэвэл би түүнээс болж цөхрөнгөө барчихсан байснаа ухаарсан учраас дахиад шаналахыг өөртөө зөвшөөрөхгүй байлаа. Тиймээс би түүнийг, тэр намайг тавьж явуулсан. Яагаад гэвэл бидний дундаас хэзээ ч хайр үүсч гарахгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрчихсөн байлаа.

Гэвч хэцүү цаг үе ингээд л дуусчихаагүй юм шүү...

Би түүнд хайртай хэвээрээ байгаагаа мэдэрлээ. Шалтаг гаргаж байгаад түүнтэй дахин уулзах талаарх бодлууд тархин дотор минь эргэлдэж байсныг нууж чадахгүй нь. Яагаад гэвэл хүн чинь дасаж дурладаг хэцүү амьтан юм. Өөрийгөө тамд үлдээн байж хайрлана гэж үү. Энэ асуулт намайг сэрээсэн. Тиймээс би түүнийг өөрийг нь тамд нь үлдээгээд гэртээ харихаар шийдсэн юм.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#