Цэцэгт байцааны 4 ашиг тус

2017.04.15
|
6,074
Энэхүү байцааны үнэ ханшийг судаллаа. Нэг кг цэцэгт байцааг захуудад хэдэн төгрөгөөр худалддагийг сонирхсноо мөн танд хүргэн болно.

Цэцэгт байцаа бол тэжээлийн маш том эх үүсвэр юм. Түүгээр ч зогсохгүй зүрхний элдэв өвчин, янз бүрийн хавдраас ч урьдчилан сэргийлэх чадалтай. Бас өөр нэг ашиг тус нь өдөр тутамдаа хэрэглэвэл жингээ хасахад тань гайхалтай нөлөө үзүүлэх болно. Иймд түүний 8 ашиг тусыг шинжлэх ухаан хэрхэн баталж нотолсныг хамтдаа сонирхъё.

 

1. Маш их тэжээл агуулдаг

Маш бага илчлэгтэй ч олон төрлийн витамин агуулдаг. Нэг аяга буюу 128 гр цэцэгт байцаанд агуулагдах тэжээллэг чанарыг харуулбал:

Илчлэг: 25

Эслэг: 3 гр

Витамин C: Өдөрт авах хэмжээний 77%

Витамин K: Өдөрт авах хэмжээний 20%

Витамин B6: Өдөрт авах хэмжээний 11%

Фолийн хүчил: Өдөрт авах хэмжээний 14%

Витамин B5: Өдөрт авах хэмжээний 7%

Кали: Өдөрт авах хэмжээний 9%

Манган: Өдөрт авах хэмжээний 8%

Магни: Өдөрт авах хэмжээний 4%

Фосфор:Өдөрт авах хэмжээний 4%

 

2. Өндөр эслэг

Нэг аяга цэцэгт байцаанд таны өдөрт авах ёстой эслэгийн 10 хувь нь багтдаг. Эслэг нь таны биед үрэвслийг дарах үйлдэлтэй эрүүл бактериудын хоол тэжээл юм шүү дээ. Өдөрт хангалттай эслэг иддэг бол та зүрх судасны өвчлөл болоод элдэв хавдар, чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.

 

3. Антиоксидантын сайн эх үүсвэр

 

Энэ бол антиоксидантын чухал эх үүсвэр. Өөрөөр хэлбэл, таны биед элдэв үрэвсэл үүсэхээс сэргийлээд зогсохгүй залуужуулах үйлдэлтэй.

 

4. Жин хасахад нөлөөтэй

Цэцэгт байцаан дахь эрдэс бодисууд танд жингээ хасахад тусална. Ганцхан аяга цэцэгт байцаанд 25 ккал илчлэг агуулагддаг учраас та хүссэнээрээ идээд ч жин нэмэхгүй гэсэн үг. Түүнчлэн та өндөр илчлэгтэй хүнс болох гурил, будааг түүгээр орлуулж яагаад болохгүй гэж...

 

Цэцэгт байцааг хэдэн төгрөгөөр худалдан авах вэ?

 

1900-1950 дугаарт залгаж энэхүү байцааны үнэ ханшийг судаллаа. Нэг кг цэцэгт байцааг захуудад хэдэн төгрөгөөр худалддагийг сонирхвол:

Нарантуул захад: 4500-5000 төгрөг

Бөмбөгөр худалааны төв: 4500-5000 төгрөг

Барс худалдааны төвд: 4000 төгрөг

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар