Солонгос оддоос суралцах гоо сайхны 7 дүрэм

Нийтлэлч: Гантуул
2017.04.22
|
31,769
Та К-Драмын жүжигчдээс хэнийг нь илүүтэй онцгойлж үздэг вэ. Гэхдээ энд тэдний бүтээсэн дүр, эсвэл шинээр гарсан цувралуудын тухай ярих гэсэнгүй. Харин тэдгээр жүжигчин бүсгүйчүүдийн гоо сайхнаа хадгалдаг нууцыг олж мэдсэнээ хуваалцахыг хүссэн юм.

 

Ким Гу Юн

Залуухан жүжигчин бүсгүйн гоо сайхнаа хадгалдаг нууц нь юу бол. Энэ асуултанд тэрээр “InStyle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өдөрт 2 литр ус уудаг төдийгүй арвайн цай уудаг талаараа дурджээ. Мөн унтахын өмнө заавал шөнийн тос түрхэж, арьсаа чийгшүүлж байх нь чухал гэдгийг ч онцолжээ.

 

Ёо Ин На

Тэрээр нэгэнтээ “Эрүүл байхын тулд хангалттай гингэн ууж байх хэрэгтэй. Харин бие эрүүл байвал та гоо үзэсгэлэнтэй байж чадна шүү дээ. Миний туршлагаас харахад, зөвхөн цэвэр ус дагнаад хангалттай уухад 2-3 өдрийн дотор царай гэрэлтээд ирдэг” хэмээн ярьжээ. “Би цагаан будаа хааяа л иддэг. Харин байнга байцаа иддэг. Би байцаанд үнэхээр дуртай. Харин оройдоо хоол идэх дургүй. Би байнга арьсны гоо сайханч дээр очоод байдаггүй. Харин шаардлагатай үед л очдог доо” хэмээн бас ярьсан байна.

 

Жун Жи Хун

Жүжигчин бүсгүй маань Солонгостоо сайхан арьсаараа нэрд гарсан нэгэн. Түүний арьс арчилгаа нь нүүрээ маш сайн цэвэрлэсний дараа бүлээн усаар угааж, дараа нь хүйтэн усаар шавших аж. Нүүрээ цэвэрлэсний дараа хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийж өгөх нь арьсны чанга байдлыг хадгалахад маш тустайг тэрээр бас онцолсон байна.

35 настай жүжигчин бүсгүй өдөртөө хангалттай ус уух нь шөнөдөө арьс хангалттай чийг авах үндэс болдог гэдгийг хэлж байна. Ингэхдээ бүлээн ус ууж заншвал хуурай, эмзэг арьсанд чийглэгээ авахад нь маш тустай гэнэ шүү. Тэрээр унтахын өмнө заавал бясалгал хийж тухайн өдрийн алжаалаа тайлж, санаа сэтгэлээ амраадаг хэвшилтэй аж.

 

Хуан Жун Им

32 настай жүжигчин бүсгүйн хувьд арьсаа арчлах хамгийн гол зүйл нь арьс цэвэрлэгээ аж. Ингэхдээ тэрээр арьсны элдэв хир буртаг, үхсэн эсүүдээсээ салахын тулд 5-6 удаа нүүрээ цэвэрлэдэг аж. Харин үүнийхээ дараа хангалттай тосон түрхлэг түрхэж, арьсаа чийгшүүлж өгдөг гэнэ. Арьсаа үргэлж чийглэг байлгахын тулд өдөр бүр маск тавихаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэнэ байнга иддэг аж.

 

Мүн Чэ Вон

Нойтон алчууранд боосон мөсөөр тэрээр өдөр бүр арьсаа арчсанаар арьсны элдэв асуудлаасаа ангижирч чаджээ. Нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахын тулд маш сайн чийгшүүлэгч мист хэрэглэх нь чухал гэдгийг ч тэр онцолжээ. Түүний булбарай, чанга арьсны нууц юу вэ гээд үзэхээр тэрээр нүүрээ ногоон цайгаар угааснаар сэлхгэр болж хавагнахаас сэргийлж чаддаг байна. Нэмж хэлэхэд жүжигчин маань гэртээ бэлтгэсэн цагаан гаа, цитрусын latte-гаа ууж арьсаа хамгаалдаг гэнэ.

 

Со Хюн Жин

31 настай жүжигчин бүсгүйн гоо сайханч түүний арьсанд ногоон цайны маск тавьдаг гэдгээ хуваалцсан байна. Ногоон цайны маск нь арьс ядарч сэлхгэр болохоос хамгаалдаг аж. Энэ маскийг тавихад маш амархан. Та ердөө л хоёр ширхэг хавтгай хөвөн бэлдээд түүнийгээ ногоон цайндаа дүрээд хоёр хацар дээрээ 5-10 минут тавихад л хангалттай гэнэ.

 

Чой Жи Ву

Би үнэндээ түүний тоглосон кинонуудад тийм ч дуртай биш. Гэхдээ өдгөө 41 настай энэ бүсгүйн гоо сайхнаа ингэж толиотой хадгалж чадаж байгаа нь миний гайхшралыг эрхгүй татдаг юм.

Сонирхолтой нь тэрээр гэрийн аргаар арьсаа чийгшүүлэх арга хэрэглэдэг гэнэ. Ингэхдээ маск тавих бас цуунаас гаргаж авсан цэвэрлэгч ашиглах.

Эхнийхийг нь тайлбарлах шаардлагагүй бол хоёр дахийг нь бага зэрэг дэлгэрүүлэх хэрэгтэй байх л даа.

Choi Ji-Woo цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэсний дараа 4-5 дусар цуу хольсон усаар нүүрээ шавшиж зайлдаг гэнэ. Яагаад гэж үү, арьсныхаа pH төвшнийг тэнцвэржүүлэхийн тулд гэнэ. Учир нь цуунд хүчил агуулагддаг шүү дээ.

 

Эх сурвалж:vivawoman.net

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар