TOEFL-ийн 110 оноо авсан миний туршлага

Нийтлэлч: Гантуул
2017.04.23
|
16,109
Надад ердөө л хагас жилийн хугацаа байлаа. Гэхдээ миний хичээл зүтгэл 110 оноог надад авчирсан юм шүү.

Хамаатны эгч маань хэдэн жилийн өмнө Австралид гэр бүлээрээ ажиллаж амьдрахаар явсан юм. Ингээд бараг 7 хавар дарааллаад өнгөрсний дараа эгч минь надад сайхан мэдээ дуулгалаа. Тэр нь юу байсан гэхээр, тэндхийн их сургуульд намайг сургахыг хүссэн байлаа. Австралид оюутны тэтгэлэг, хөгжих бололцоо, хичээлийнхээ хажуугаар ажил хийгээд хангалттай амьдрах нөхцөл орчин нь бүрдсэн байдаг юм байна.

 

 

Энэ сайхан урилгыг шууд хүлээн авах боломж надад даанч байгаагүй юм. Яагаад гэхээр суралцахаар очиж байгаа бол юун түрүүнд TOEFL-ийн 90-ээс дээш оноотой байх ёстой гэсэн шаардлага тавигддаг аж. Ингээд л би залуу байгаа дээрээ юм үзэж, олон улсын их сургуульд суралцаж, ирээдүйдээ хөрөнгө оруулахын тулд өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийхээр шийдсэн юм. Надад ердөө л хагас жилийн хугацаа байлаа. Гэхдээ миний хичээл зүтгэл 110 оноог надад авчирсан юм шүү. Одоо би өглөө нь сургуульдаа сурчихаад өдөр нь цагийн ажил хийж ямартаа ч хүний нутагт эгчээсээ зулгаагаад байхгүй, өөрөө халаас хоосонгүй давгүй л байна.

Энэ нийтлэлээрээ юу хэлэхийг хүссэн гэхээр, над шиг гадаадад сурах хүсэлтэй залуустаа зориулж хэрхэн бэлдсэн өөрийн туршлагаа хуваалцахыг хүссэн юм.

 

Эхлээд ойлгох ёстой зүйл бол:

Магадгүй чи англи хэлний өргөн мэдлэгтэй, хэнтэй ч хэл амаа ололцдог байлаа гэсэн TOEFL бол чиний мэдлэгийг баталж буй батламж гэдгийг ойлгох ёстой. Нэгэнт өөрийгөө сорихоор шийдсэн бол энэ нь хэлний өндөр мэдлэг чадвар чамаас шаардана, тийм ч учраас чи өөрийгөө бэлтгэж, түүндээ итгэлтэй байх нь эн тэргүүний зүйл юм шүү. Миний хувьд 11 настайгаасаа л англи хэл үзэж эхэлсэн. Тийм болохоор надад энэхүү тестэнд бэлтгэхэд ядаж л анхан шатны цаг хугацаа бага орсон юм.

Хэтэрхий итгэлтэй байх хэрэггүй. Чи англи хэл мэддэг байлаа гээд энэ нь чи тестийг бүгдийг нь зөв бөглөж чадна гэсэн үг биш. Чи албан ёсны үг хэллэг, нарийвчилсан үг хэллэг гээ маш олон мэдэхгүй зүйлстэйгээ тулгарна. Тийм л учраас бэлтгэх тестүүд чамд энэ бүх эргэлзээг чинь тайлахад маш том тус хүргэдэг юм шүү.

Энэ бол хэлний академик мэдлэгийг шалгах тест. Чи англи хэлийг зөвхөн хар яриа, албан бус хэрэглээндээ л ашигладаг бол энэ шалтгалтанд маш сайн бэлтгэх ёстой гэсэн үг.

 

Би юу хийсэн бэ гэвэл:

Онлайн орчинд бэлтгэх тестүүд мундахгүй олон байдаг. Тэднээс дуртайгаараа татаж аваад бэлтгэж эхлэх хэрэгтэй.

 

TOEFL-ийн тестийн албан ёсны гарын авлага худалдаж аваарай

Би яг ийм гарын авлага худалдаж авсан. Захиалж авахад 21 ам.доллар болсон. Энэхүү гарын авлагыг ашиглахдаа хуудас бүрийг алгасалгүй уншиж өөрийгөө бэлтгээрэй.

 

 

Ялангуяа, техникийн, мэргэжлийн үг хэллэгүүдийг огтхон ч алгасч болохгүй шүү. Хэрэв чи мэргэжлийн, нарийвчилсан үг хэллэгийн хэсгийг орхигдуулан бэлдвэл 120 оноо авахаар төлөвлөж байсан бол вэб сайтад ядаж л өөрийнхөө нэрийг буруу бичсэнээс болоод энэ боломжоо салхинд хийсгэж мэднэ.

 

Өөрийнхөө дүрс болон дуу бичлэгийг хий

 

Бүр ахин дахин хий гэж зөвлөх байна. Хэн ч чамайг буруу ярилаа гэж шүүхгүй шүү дээ. Яагаад гэвэл чи өөрөө өөрийгөө дасгалжуулж байгаа учраас.

 

Өдөр бүр 3 өөр төрлийн тестэн дээр ажилла

Жишээ нь, эхний өдөр бичвэрийн тестэн дээр ажилласан бол дараагийн өдөр нь ярианы тестэн дээр ажилла. Ингэснээр чи цаг хугацаагаа хэмнэж, өөрийгөө чадварлагаар бэлтгэж чадна.

 

Мэргэжлийн үг хэллэгүүдийг анхааралтайгаар уншаарай 

Ингэснээр чи жинхэнэ тест бөглөх үеэр нарийн үг хэллэг, мэргэжлийн яриан дээр алдаа гаргах магадлал багасч ялалтыг гартаа атгаж чадна. Харин миний хувьд би бэлтгэх тестийг дэндүү олон удаа уншсан болохоор тэдгээр нарийвчилсан үг хэллэгийг бараг л цээжилчихсэн байсан юм. Миний уншаагүй үлдээсэн зарим хэсгүүд тестийн үеэр ирсэн ч би ихэнхийг нь дэндүү олон удаа уншчихсан болохоор надад боломж өгсөн болов уу.

 

Буруу хариулсан хэсгийг чинь хэрхэн тайлбарласныг судлаарай 

Учир нь дараа нь чамд үүнийг ойлгох цаг хугацаа гарахгүй. Тэгээд л жинхэнэ тестэн дээр өмнөх алдаагаа давтана гэсэн үг.

Ярианы дасгалуудыг хичээнгүйлэн сонс бас унш. Тэдгээрийн тайлбар болгоныг орхигдуулалгүй уншаарай. Энэ нь чамд маш их тус болно шүү.

Чи тестийн аль нэг хэсгийг маш сайн бөглөж байлаа гээд түүндээ бардаж завсарлага авах, аажуурах хэрэггүй. Онлайнаас татаж авсан хоёр ч тестээ бөглөсний дараа би уншихдаа маш сайн юм байна гэдгээ мэдсэн ч унших дадал зуршил, туршлагаа сайжруулаагүйгээ мэдэрсэн юм. Сул байгаа зүйлээ мэдэх даруйдаа түүнийг дахин дахин давтан хичээллэж, туршаарай.

 

Би TOEFL-д бэлтгэх тестийг онлайнаар худалдаж аваагүй

 

Миний бодлоор энэ нь цаг үрсэн ажил шиг санагдсан. Би бэлтгэлээ базаасны дараа хүссэн хүсээгүй TOEFL өгөх нь тодорхой учраас үүнд мөнгөө үрэх хэрэггүй биз дээ. Нэгэнт чи тестэндээ бэлтгээд өөрийгөө бэлэн боллоо гэж үзвэл зүгээр л шалтгалтаа өг. Тиймээс чи өөрийгөө сул дорой байна гэж мэдэрвэл заавал онлайнаар тест худалдан авах гэж яарах хэрэггүй түүний оронд үнэгүй тестүүдийг өдөр тутамдаа цааргалалгүй ашиглаж байгаарай. Төлбөргүй онлайн тестүүд оноог чинь 24 цагийн дотор гаргаад өгдөг болохоор чамд хэр хугацаа байгаа, хэр их хичээл зүтгэл дахиад шаардлагатай байгааг мэдэхэд огтхон ч төвөггүй байдаг.

 

Сонсох зуураа тэмдэглэж байгаарай

Би юу ярих гэж байгаагаа багахан ч гэсэн тэмдэглэж бичиж байгаад ярьж байгаагүйсэн бол ярианы хэсэг дээр оноогоо алдах байсан байх. Тэгэхээр бичиж тэмдэглэх нь маш чухал юм шүү. Би бичих тийм ч дуртай биш боловч энэ нь үнэхээр чухал гэдгийг мэдэрсэн учраас цааргалалгүй бичиж эхэлсэн юм.

 

Үнэнчээр хий

Зөвхөн онлайн тест бөглөх биш хажуугаар нь англи хэлтэй сувгуудыг өдөр бүр хүссэн цагаараа үзэж байгаарай. Ингэхдээ тухайн нэвтрүүлгийг үнэнчээр, ойлгох хүсэл эрмэлзэлтэйгээр үзвэл та хэлний мэдлэгээ төдий чинээ ахиулж чадна.

Зүгээр л дадлага хий, дахиад дадлага хий. Хамгийн чухал нь үгийн сан, дүрэм юм шүү. Үүнийг өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ ахиул, суралц. Анхааралтайгаар унш, сонс. Ингэж чадвал чи хүссэн оноогоо авч чадна. Амжилт хүсье.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар