Хооллолтондоо бид юуг анхаарвал зохих вэ?

Та хооллолтондоо хэр зэрэг анхаарал хандуулдаг хүн бэ? Эрдэмтэд хооллох үедээ хаана хооллох ямар хоол идэх талаар гүн бодолд автаж маш нухацтай шийдвэр гаргадаг хүмүүс энгийн хооллодог хүмүүсээс 15 хувиар илүү урт насалдаг гэдгийг тогтоожээ.
Бидний өдөр тутмын амьдралд тухайн өдрийн нэлээдгүй хугацааг хооллолт эзэлдэг билээ. Үүний сацуу бид амьдрахын төлөө идэж байна уу? идэхийн төлөө амьдарч байна уу? гэх мэт хөгжилтэй басхүү эргэлзээтэй асуултууд их бий. Улс орон бүр бусдаас ялгарах онцлог бүхий үндэстэний уламжлалт хоол болон хооллолтын соёлтой байдгийг бид бүхэн мэднэ.
Жишээлбэл Солонгост ахмад настан хамгийн түрүүнд хоолоо идэх ёстой бөгөөд ахмад настан хоолоо идэж эхлээгүй бол түрүүлж идэх хориотой байдаг бол Казахстанд дундуур цайтай аяга өгвөл гайхах хэрэггүй харин ч баярлах хэрэгтэй учир нь дүүрэн хийсэн цай нь гэрийн эзэн таныг хөөж байна гэсэн үг юм байна. Хятадад гоймонг идэж байх үедээ хуваахыг хориглодог байна. Гоймон хэдий чинээ урт байна төдий чинээ урт амьдралыг бэлэгддэг гэнэ. Тиймээс хэрвээ та гоймон хуваавал өөрийн насыг богиносгож байгаа гэсэн үг ажээ. Энэ мэтчилэн маш олон төрлийн сонирхолтой баримтууд бий.
Та заримдаа яагаад ч юм гэртээ хоол хийхээс захуурч байсан үе танд бий юу? Энэ үед та боломжтой бол гадуур хооллох гээд үзээрэй идсэн хоол тань илүү амттай санагдаж сэтгэл ханамж өндөр байх тусам хоол шингэлт сайн явагдаж бид эрүүл урт удаан амьдрах боломж бага ч болов нэмэгддэг ба хийхээс төвөгшөөж сэтгэл гаргалгүй хийсэн хоол бидэнд амин дэм гэхээс илүүтэй хор болох нь олонтаа.
Уйтгар гунигт автсан үедээ нүүрс ус агуулсан хоол түлхүү хэрэглэх гээд үзэрэй нүүрс ус нь серотини ялгаралтад нөлөөлдөг. Үүнийг өөрөөр аз жаргалын даавар гэлцэх нь ч бий. Хэрэв та яг одоо гуниглаж байгаа бол шоколад идээрэй.
Хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзах гэр бүлйинхэнтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж басхүү амттай оройн зоог барихыг уншигч та хүсдэг биз дээ. Гэхдээ их хотын завгүй амьдрал олон хүн бужигнасан газраас илүүтэй цэвэр агаарт гарч гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхийг хүсэх хүмүүс олон буй. Түүнчлэн гэрийн эзэгтэй нар тэр бүр бяцхан хүүхдүүдээ гэртээ үлдээн гарч чаддаггүй гарсан ч хүүхдүүдээ аваад тухтай явах газар бидний хотод тийм ч их биш. Нэг бол хүн ихтэй хүүхэд саатуулах боломжгүй аль эсвэл тэдэнд минь тохирох хоол үгүй учраас бага зэрэг бэрхшээлтэй байдаг.
Харин би саяхан найз хүүхнийхээ зааж өгсөн "Туул Гарден" ресторанд зочилсон юм. 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн Хан богдын өвөр Хатан Туулын эрэгт байгалийн үзэсгэлэнт газар цэвэр агаарт оршдог юм байна лээ. Мөн өөрсдийн хүлэмжинд тарьж ургуулсан нарийн ногоогоор амтат хоол болон зуушийг бэлтгэдэг нь үнэхээр гайхалтай.
Надад хамгийн таалагдсан нь рестораны гадна талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбай. Агаар салхинд гарангаа амтат зоог барин дээрээс нь нэмээд хүүхдүүдээ тоглуулах нэг сумаар 3 туулай буудах завшаан олдсон гээч. Хүүхэдгүй залуус ч тэнд очин нэгэн үдшийг өнгөрөөхөд найрсан хамт олон салахын аргагүй амтат хоол таныг уриалгахан нь аргагүй угтах болно.
Дүү маань удахгүй хуримаа хийж өрх тусгаарлах гэж байгаа юм л даа. “Туул гарденд” ирээд найр хурим хүлээн авалт хийж болох 250 хүний хүлээн авалтын танхимтай гэдгийг мэдээд түүнд дуулгасан чинь яг л миний хайж байсан газар гээд л нүдэнд нь баяр гийгээд байгаа шүү дээ. Хайж байсан газрыг нь олж өгсөндөө их л додьгор амьтан байгаа би та бүхэнтэйгээ ч гэсэн энэхүү сайхан мэдээг дуулгах гэж ийнхүү нийтлэлээ сийрүүллээ.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.