Нимбэгтэй бялуу хийцгээе

2017.04.27
|
4,480
Зуны урин цагийг санагдуулам амтлаг, шинэлэг бялуу хийж үзмээр байна уу. Тэгвэл энэ сонголт танд яг тохирно.

Бялууны орц:

240 гр цөцгийн тос (өрөөний хэмд хадгалсан)

120 гр гурил

180 гр нунтаг элсэн чихэр

60 гр элсэн чихрийн пудр (үүгээр бид бялуугаа чимэглэнэ)

 

Бялуугаа бүрэх хэсгийг хийх орц:

60 гр гурил

6 ширхэг өндөг

180 гр нимбэгний шүүс

Нимбэгний бага зэрэг хальс

 

Хэрхэн хийх вэ:

Цахилгаан зуухаа 250 хэмд халаана. Листэн дээрээ цаасаа дэвсэж, тосон түрхлэгээ цацна.

Бялууныхаа суурийг бэлтгэхдээ: Том амсартай саванд гурил, элсэн чихэр, цөцгийн тосоо хийгээд сайтар холино. Зуурмагаа сайтар хольж зуурмаг болтол нь хутгана.

 

 

Зуурмагаа листэн дээрээ тарааж тэгш өнцөгт хэлбэрт оруулаарай. Ингээд энэхүү зуурмагаа цахилгаан зуухандаа алтан шаргал өнгөтэй болтол нь 18-20 минут жигнэнэ. Зуухнаас гаргасны дараа 30 минут хүйтэн газарт хөргөнө.

 

 

Бялуугаа бүрэх хэсгээ бэлтгэхдээ: Өөр нэг том амсартай саванд элсэн чихэр, өндөг, гурил, нимбэг болон нимбэгний шүүс, нимбэгний хальсаа хийж сайтар хутгана. Ингээд сайтар болсон зуурмагаа листэн дээрээ тарааж тавиад бага зэрэг хатууртал нь 24-26 минут жигнэнэ.

 

Зуухнаасаа бялуугаа гаргаж шууд хөргөгчинд хийж 3-4 цаг хөргөнө. Ингээд дараа нь бялуугаа жижиг дөрвөлжлөн зүсч, элсэн чихрийн пудрээр чимэглээд дээр нь нимбэгний хэрчим тавьж чимэглэнэ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар