Ходоодны өвчнийг анагаах байгалийн “вакцин”

2017.04.28
|
10,675
Хамгийн энгийн арга нь мэдээж өдөр тутмын амьдралдаа хяналт тавьж, зөв зохистой хооллож, зөв дэглэмээр амьдрах. Энэ олон зөв гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг та анзаарч байна уу. Анхааралтай уншаарай!

Өнөөдөр Монгол Улсад хоол боловсруулах замын өвчлөл, хавдар бусад халдварт бус өвчинтэй харьцуулахад хамаагүй өндөр байгаагийн шалтгаан юу вэ. Ходоодны шархлаатай болчихоод түүнийгээ эмчлүүлэхгүй удаан хугацаанд явах, дотор гашуу оргисон ч тоохгүй орхих, бүр хүндрүүлж, засал авахааргүй болтол нь өвчлүүлснийхээ дараа эмнэлгийн бараа харж буйд энэ бүхний цаад учир оршиж байна.

Энгийнээр хэлэхэд хоол хэт их идэх, архи, кофе хэтрүүлж уух, зохих зохихгүй халуун ногоо байнга хэрэглэснээс, мөн хамгийн гол нь стрессээ тайлахгүй, ажлын ачааллаа зохицуулж чадаагүйгээс та яг одоо ходоодны шархтай болж болно. Оношлуулахгүй, эмчлэхгүй яваад байвал цоорлоос эхлүүлээд хавдар хүртэл хүндрэх аюултай.

ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хамгийн энгийн арга нь мэдээж өдөр тутмын амьдралдаа хяналт тавьж, зөв зохистой хооллож, зөв дэглэмээр амьдрах. Энэ олон зөв гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг та анзаарч байна уу. Анхааралтай уншаарай!

Цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:

Хэт их бүү ид, бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зөөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18-19-цагаас хойш хоол бүү ид.

Сайн зажилж ид. Үүний тулд шүдээ эрүүл байлга.

Ус их ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийн балтай, ганцхан аяга бүлээн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.

Эцэст нь хамгийн найдвартай өөрийгөө эмчлээд зогсохгүй, урьдчилан сэргийлэхийг хүсвэл “Хаан жимс” чацарганы тосыг амьдралынхаа үнэнч туслагч болгох явдал юм.

Дэлхийд нэн ховорт тооцогддог чацаргана жимс монголчууд биднийг дээрх өвчлөлөөс бүрэн хамгаалах байгалийн үл орлогдох “вакцин” ч байж мэдэх юм. Учир нь энэхүү жимснээс гаргаж авсан тос нь ходоод, хоол боловсруулах системийн элдэв өвчлөл, шарх, үрэвслийг түргэн намдааж, эдгээж, дахин өвдөх эрсдэлийг хэд дахин бууруулдаг нь нэгэнт анагаах ухаанаар нотлогдоод байна. Түүнд агуулагддаг биологийн 50 гаруй идэвхт бодис, С, А, К, Е, В1, В2 витамин, омега нь үрэвслийг дарах, ходоод гэдэсний цочрол намдаах, үйл ажиллагааг нь хэвийн байлгах, шарх, шархлааг эдгээх зэрэг ач холбогдолтой юм.  

 

Эрүүл мэндийн практикт чацарганы тосыг ходоодны үрэвсэл болон ходоод, 12 хуруу гэдэсний өвчний үед өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс өмнө 30-40 минутын өмнө уухыг зөвлөж байна. Түүнчлэн судас хатуурах өвчнийг эмчлэхийн тулд өдөрт 2 удаа цайны халбагаар хоол идэхээс 30 минутын өмнө уух нь нэн тустай. Тухайлбал, Зүрх судасны гавьяат эмч А.Өлзийхутаг чацарганы тосыг өглөө, оройдоо 10 гр-аар хэрэглэх нь зохистой талаар өөрийн бүтээлдээ дурдсан нь бий. Цаашлаад тогтмол чацарганы тос ууж заншвал ходоод гэдэсний шархлаа өвчин түргэн намдах, дахин өвдөхгүй байх, зүрх судасны үйл ажиллагаа эрүүлжих зэрэг олон давуу талтай аж.

Гэхдээ энэ тосыг хаанаас авах вэ, эсвэл бид өөрсдөө чацарганаас тосыг нь гарган авах боломжтой юу…

Энэ тохиолдолд бараг сар гарангийн хичээл зүтгэлийг танаас шаардана. Харин бэлнээр нь худалдаж авъя гэвэл зах зээл дээр маш олон төрлийн чацарганын тос бий. Гэхдээ хамгийн сайныг нь яаж сонгох вэ. Эмч нарын зөвлөж буйгаар 90 жилийн түүхтэй Эм судлалын хүрээлэнгийн судлаачдын хөдөлмөр шингэсэн “Хаан жимс” чацарганын тос хамгийн оновчтой сонголт. Учир нь энэ тосонд чацаргана жимсийг анагаах ухааны аргаар бүрэн нунтаглаж, шүүсийг нь шахаж авсны дараа тосыг нь 100 хувь байгалийн цэвэр бүтцээр нь хэрэглэгчдийн гарт хүргэдэг юм байна.

Энэ талаар Монос эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор А.Баянмөнх “Супер антиоксидант агуулсан чацарганын тосыг өдөрт нэг удаа амны халбагаар уух юм бол бидний бие дэх дархлааг бүрэн дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Өвчин тусахгүй байх хамгийн зөв тактик бол эрүүл зөв амьдралын хэв маяг юм. Амьдралын зөв хэвшлийн нэг хэлбэр бол чацарганы тосыг хэрэглэх явдал” хэмээн ярьсныг “Ikon.mn” сайтад нийтэлсэн байна лээ. Тийм ч учраас монгол айл бүрийн эрүүл амьдралын эрхэм жор нь “Хаан жимс” чацарганын тос байгаасай.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар