Зурхай: Тавдугаар сард таны орлого өсөх үү?

Нийтлэлч: Гантуул
2017.05.04
|
7,836
2017 оны тавдугаар сард од эрхэс зурхайн бүх ордуудад нэгэн үгийг дамжуулж байна. Энэ бол “Үнэнд чиглэсэн үйл хэрэг танд үргэлж ашиг, үнэ цэнэ дагуулах болно” гэсэн зарчим юм.

Сугар гариг энэ сард хонины ордод байрлаж байна. Шулуухан хэлэхэд, энэ сард танд мөнгө илүү ихээр татагдана. Та өмнө нь хэзээ ч танд мөнгө ийм хурдан орж ирээд, ийм их ашиг өгнө гэж санаагүй байх болно. Хамгийн гол нь орж ирсэн мөнгийг дэмий зүйлд үрэлгүй, дараагийн сарын сорилтонд бэлтгэх хүч болгон нөөх нь илүү ашигтайг сануулъя.

Сарын дунд хэсэгт Буд гариг үхрийн ордод байрлах болно. Энэ үед та өмнө нь анзаарч хараагүй санхүүгийн боломжуудаа маш тодоор мэдрэх болно. Та бол мөнгийг өөртөө татах авьяастай нэгэн гэдгээ одоо хүлээн зөвшөөр. Та энэ сард өөрийнхөө хүчээр хэрхэн санхүүгийн эрх чөлөөг бий болгож чаддагийг бусдад харуулж чадна.

2017 оны тавдугаар сард Ангараг гариг ихрийн ордод байрлахаар байна. Ингэснээр тантай холбоотой аливаа холбоо харилцаа маш ашигтай байх болно. Танд өмнө нь санаанд ч орж байгаагүй олон санаанууд урган гарч танд амжилт, мөнгө дагуулна.

Таны хувьд өмнө нь боломжгүй юм шиг санагдаж байсан бүхэн одоо биеллээ олно.  

Энэ сард ямар нэгэн сайн төсөлд хөрөнгө оруулалт хийхэд маш таатай. Энэ хөрөнгө оруулалт таны хөрөнгийн үнэ цэнийг улам нэмэгдүүлэх болно. Гэхдээ та хөрөнгөө оруулах төслөө сайтар судлаарай. Та зөв төслөө сонговол урт хугацаандаа таны хэтэвчийг түнтийлгэнэ.

 

Энэ сард сар арслангийн ордод байрлах учраас танд илүү бодитой, хүчирхэгээр мөрөөдөх боломж олдож байна. Ингэснээр илүү бүтээлч байж чадвал та алт шиг үнэ цэнээ бий болгож чадна. Мөнгийг зүгээр гар дээрээ байлгаад байх биш харин түүнийг эргэлдүүлж, үржүүлэх нь санхүүгийн ухаан гэдгийг та энэ сард ойлгоно.

Та заримдаа дэлхийн хүн гэдгээ мартчих гээд талтай байдаг шүү. Тэгвэл одо энэ сард өөрийгөө бусдын нэг хэсэг гэдгээ мэдэрч, хэтэрхий материаллаг байдалд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, энэ сард бага зэрэг ч гэсэн амрахад анхаарлаа хандуулаарай. Та амарч чадвал илүү сайн хийж чадна гэдгээ мартаж болохгүй.

Энэ сард таныг ивээгч Буд гариг жинлүүрийн ордонд байрлаж байна. Таны эрүүл чийрэг, золбоолог байдал амжилт авчирна. Иймд эрүүл мэнддээ сайн анхаарч чадвал энэ сард танд мөнгө олох нь асуудал биш болно.

Энэ сард өөрийгөө хүчлэх хэрэггүй. Энэ сард мөнгө аяндаа таныг чиглэн урсах болно. Та хичээгээгүй байхад л мөнгө тан руу татагдаж, олон сайхан төсөл, боломжууд ар араасаа цуврах болно.

Санчир, Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр энэ сард мөнгөний асуудал дээр бага зэрэг эрсдэл бий болохыг анхааруулъя. Иймд мөнгөтэй холбоотой аливаа шийдвэр гаргахдаа ухаалаг, төлөвлөгөөтэй хандаарай. Томоохон худалдан авалтуудыг хойшлуулсан нь дээр.

Энэ сард Дэлхийн ван гариг нумын ордод буцаж очино. Ингэснээр таны хуучин харилцаа холбоо сэргэнэ. Улмаар бие даасан, өөрийн хүчээр санхүүгийн чадамжаа дээшлүүлэх боломжууд бий болно.

Энэ сард таны байгалийн зөн мэдрэмж хүчтэй байх болно. Энэ нь мөнгөний тал дээр ч ихээхэн мэдрэгдэнэ. Таны мөнгөний боломжууд өсөн нэмэгдэхийн зэрэгцээ эртнээс хүссэн зүйлээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Иймд зөн билгээ алдалгүй сонсоорой.

Энэ сард та өөрийн хүч чадлыг мэдэрнэ. Өөрийнхөөрөө байж, нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж ав. Танд ертөнцөөс ирсэн төрөлхийн гүйлгээ сэтгэлгээ хэрхэн ажиллахаас танд амжилт, мөнгө ирэх эсэх нь шалтгаална.

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар