Зурхай:Таны хайртын хамгийн том дутагдал юу гээч...

Хонины эрчүүд чамаас удаанаар угаалгын өрөөнд усанд орно, биеэ тольдоно. Бас үсээ хэрхэн төгс сайхан засч болох вэ гэж бодно, төсөөлнө. Тэр үргэлж л хүмүүсийг маягтай гэж муулах дуртай. Яг үнэндээ тэр өөрөө үнэхээр их маягтай хүн гэдгийг чи мэдэх болно.
Үхрийн ордны эрчүүдийн дутагдалтай тал нь мөнгөний сонирхол юм. Тэдний сул тал нь мөнгө, хоол, бас секс. Харин чам дээр тэгж их төвлөрөх нь юу л бол. Түүнд мөнгөтэй эмэгтэйчүүд илүү таалагддаг.
Ихрийн ордны эрчүүдийн том дутагдал нь онгироо сагсуу зан. Тэр өдрийн 24 цагийн турш ч өөрийгөө магтаж чадна. Түүнтэй болзсон анхны өдрөө л чи түүний сексийн сонирхол, ямар хоолонд дуртай зэргийг түвэггүй мэдэж чадна.
Ийм залуус чамайг яг л аав шиг нь халамжилна. Өөрөөр хэлбэл тэд хэт нялуун хүмүүс.
Арслангийн эрчүүд онгироо сагсуугаараа алдартай гэдгийг амлая. Эрүүл ухаантай хүний санаанд оромгүй зүйлсээр ч өөрийгөө магтахыг оролдож мэднэ. Тэр үргэлж өөрийнх нь зөв байх ёстой гэж боддог болохоор үргэлж л өөрийнхөөрөө тэмүүлж мэдэх юм.
Охины ордны эрчүүд цэвэр цэмцгэр байдалд хэт дурлагчид. Түүний бүх зүйл цэвэр сайхан байх ёстой гэж тэр боддог. Усанд орсныхоо дараа биеийн тос түрхэж, бүр үнэртэй ус л түрхэхгүй бол тэр эр хүн биш болно.
Энэ ордны эрчүүд бол могой юм. Тэр хэрэглээгээ хамгийн бага төвшинд барихын тулд хичээнэ. Гэхдээ бага зардлаар хангалттай сайхан амьдрахын тулд бүхнийг хийнэ. Ийм ч учраас тэр нэг цаг хугацаанд 4 бүсгүйтэй ч учир ургуулж чадна. Хууль ёсоор зөвшөөрч болдогсон бол тэр дөрвүүлэнтэй нь ч гэрлэж чадах л хүн.
Хилэнцийн эрчүүдийн сонирхол бусдынхаас өөр. Тэр ор хөнжлийн талаар яриа өдөхдөө гаргууд. Чамайг Ганданд ном уншуулах гээд явж байхад түүнээс явуулсан мэссэж хэзээ хамт шөнийг өнгөрөөх тухай байж мэдэх юм шүү.
Гаднаас нь харахад тэр ямар ч өөгүй хүн. Гэхдээ тэр жинхэнэ хамгийн муу эр ч байж мэднэ. Чамд хайртай гэж хэлснийхээ маргаашнаас л чиний дугаарыг утаснаасаа устгаад хаячихна. Долоо хоногийн дараа чамаас мэссэж ирэхэд “Чи хэн билээ” гэж тэр асууж чадна.
Ийм залуус хуульч эсвэл банкир мэргэжилтэй байх нь элбэг. Тэд үргэлж л гомдоллож явдаг. Тэр чиний төлөө хэзээ ч цагаа зарцуулахгүй. Тэр чиний төлөө хэзээ ч өөрийгөө зориулахыг хүсэхгүй. Тэр өөрийнхөөрөө л үлдэхийг хичээнэ.
Хумхын залууст зүрх гэж үгүй. Харин чи тэдний цээжин дээр чихээ тавиад сонсвол далай тэнгис, эсвэл аялгуут хөгжмийг л сонсох болно.
Загасны залуусаас та уйтгар гунигийг л мэдрэх болно. Тэр хайр дурлалын харилцаагаа уйтгар гунигаар дүүргэж орхидог. Тэр танд хайртай болсноо мэдрэх тэр мөчид яаж тантай амьдралаа хуваалцах болж байна вэ гэж уйтгарлаж эхэлдэг.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.