7 хоногийн зурхай:Үхрүүд баяжиж, ихрүүд хайрттайгаа учирна...

Нийтлэлч: Гантуул
2017.05.28
|
11,491
2017 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 4 хүртэлх долоо хоногийн энэ хугацаанд од эрхэс бидэнд ямар өгөгдөл дамжуулж байна вэ. Үүнийг хамтдаа сонирхъё.

2017.V/29-2017.VI/4

Энэ долоо хоног танд гайхалтай бэлгүүдийг бэлджээ. Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлэхэд, та мөрөөдлөө биелүүлэхийг хүсч л байгаа бол асуудалд бодитоор хандах хэрэгтэй. Яг одоо цагт анхаарлаа хандуул.

2017 оны тавдугаар сарын 29 буюу даваа гариг Ангараг гаригийн нөлөөгөөр эхэлнэ.

Энэ долоо хоногт таны өөртөө итгэх итгэл асар хүчтэй байх болно. Гэвч бүхний алтан дунджийг олох нь аливааг бүтээх эхний алхам юм шүү.

Амьдралынхаа зорилгыг тодорхойл. Ингэж чадвал та юунд хүсэн тэмүүлж буйгаа ойлгоно.

Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахад бэлэн байгаарай. Энэ нь танд эрч хүч бэлэглэж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх замыг нээж өгнө.

Хайртай хүмүүстээ сэтгэл гарга. Амьд цэцгийн баглаа илгээх зэргээр халамж тавь, энэ нь эргээд танд халуун дулаан хайр авчирна.

Пүрэв гаригт Сугар гариг хонины ордод байрлах бөгөөд Санчир гариг нумын ордод орно. Оддын энэхүү нөлөө нь анд нөхдийн харилцааг батжуулж, аливаа ажил хэргийг хурдан шуурхай бүтээхэд дэм тусаа өгнө.

Энэ өдөр та сэтгэлийг чинь догдлуулсан хэн нэгэнтэй уулзах магадлалтай. Энэ уулзалт таны насан туршид мартагдахааргүй дурсамжийг үлдээнэ.

Цаг хугацаа хайр дурлалын үнэ цэнийг тодорхойлдог болохоор романтик учрал танд шинэ хайр дурлал, ирээдүйн амлалтыг өгнө. Магадгүй та хэдийнэ хайр дурлалтайгаа учирсан бол түүнийгээ илүү ихээр хайрлаж, аз жаргалтай байлгахад анхаараарай.

2017.V/29-2017.VI/4

Авснаасаа илүүг өг! Энэ даваа гаригаас эхлэн хөрөнгө оруулалт таныг чиглэн урсана. Өөрөөр хэлбэл, удаан хугацаанд хүлээлгэсэн мөнгө энэ долоо хоногоос таны халаасанд цутгах болно. Ингэхдээ таны өглөгч зан энэхүү мөнгийг өөр лүү чинь даллан авчирч байгааг сануулъя.

Бүх зүйл цаг хугацаатай байдгийн адилаар мөнгөний урсгал ч нэг цэгтээ хүрээд татарна гэдгийг анхааруулмаар байна. Иймд тэр цаг хүртэл боломжийнхоо хэрээр хөрөнгө мөнгөө үүцэлж ав, эсвэл оновчтой зүйлд хөрөнгө оруулалт хий.

Мөнгөний урсгал өгөх зарчим дээр байдаг гэдгийг мэддэг үхрийнхэн энэ долоо хоногийг баяжих үүдээ болгон дэлгэн нээж чадна. Та бусдад хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж чадвал тэд ч танд эргээд тус дэмээ өгөх болно. Жинхэнэ харилцаа ямар нэг шан харамж, хариу нэхдэггүй учраас энэ нь жинхэнэ амжилтын эхлэл болдог. Ангараг гариг таны эрсдэлийг дааж аваад танд дэмжлэг болох бол Санчир гариг хүсэл мөрөөдлийг чинь биелүүлнэ.

Пүрэв гаригт Санчир гаригийн тусламжтайгаар романтик учрал тохионо. Учир нь энэ хугацаанд Сугар гаригийн нөлөөгөөр таны дур булаам чанар улам тодрон гарна. Энэ хоёр гаригийн дэмжлэгтэйгээр амьдралд чинь гэрэл гэгээ нэмэгдэнэ гэдгийг амлая. Гэвч яг энэ мэдрэмжийг шууд хүмүүстэй хуваалцах гэж яарах хэрэггүй. Юу бодож буйгаа, хүсэл мөрөөдлөө хүмүүст ярьж цаг, боломжоо алдах хэрэггүй. Үүний оронд чимээгүйхэн хийх ёстойгоо хий. Ингэсэн цагт танд хаяглагдсан бүхэн өөрөө цутган орж ирэх болно.

2017.V/29-2017.VI/4

Энэ долоо хоногт та бусдын хүчээр өөдөө тэмүүлэх болно. Та энэ хугацааг найз нөхөд эсвэл хайртай хүнийхээ төлөө зориулах болно. Үүнийхээ хариуд та хэзээ ч төсөөлөөгүй аз жаргалаа амсах болно. Бусдын төлөө өөрийгөө зориулна гэдэг нэг талаар хамгийн том боломжийг атгуулдаг юм шүү.

Магадгүй өнгөрсөн хугацаанд та өөрийгөө гээж, өөрийнхөө юунд дуртайг ч хүртэл мартчихсан байсан бол одоо өөртөө цагаа гарга. Дахин өөр дээрээ төвлөр. Ангараг гариг энэ долоо хоногт таны ордод байрлах учраас хувь хүний хөгжил, өөрийнхөө дотоод хүсэл мөрөөдлийг нээж, биелүүлэхэд чиглэсэн төлөвлөгөө, зорилгуудаа хэрэгжүүлэхэд ээлтэй.

Хэн нэгнээс болж хүсэл мөрөөдлөө орхих цаг биш шүү, ихрүүд ээ. Жинхэнэ найз чиний хүсэл мөрөөдлийн төлөө цаг заваа зориулж, чиний хүсэл биелэх мөчийг тэсч ядан хүлээдэг.

Ангараг гариг танд амьдралын жинхэнэ таашаал, аз жаргалыг амлаж байна. Яг одоо таны гадаад төрх хамгийн төгс төгөлдөр байдлыг илтгэх бөгөөд хараахан хайр дурлалтайгаа учраагүй бол та эсрэг хүйстнийхээ дурлалын төв нь болж чадна.

Ням гаригаас эхлэн санхүүгээ сайжруулах төлөвлөгөөгөө гарга. Ангараг гариг мэлхийн ордод байрлах учраас энэ хугацааг ашиглаж ирэх сар хүртэлх мөнгөнийхээ нарийвчилсан төлөвлөгөө, орлого, зарлагаа тодорхойл. Яг энэ хугацаанд нөөц бололцоогоо тодорхойлж өөрийн гэсэн хуримтлалаа үүсгээрэй. Энэ хугацаанд үүсгэсэн хуримтлал танд ихийг өгнө.

 

2017.V/29-2017.VI/4

Долоо хоногийн эхний өдөр ажил дээр үл ойлголцол, бухимдал үүсч мэднэ. Ангараг болоод Сугар гаригийн эсрэгцэл нь энэхүү нөхцөл байдлыг бий болгож мэднэ. Тайвшир. Бүх зүйлийг нарийвчлан хар. Ингэвэл та асуудлыг гогцоо чухам юунд байгааг олж чадна. Хий бухимдахаас илүүтэйгээр жинхэнэ асуудал юундаа байгааг нь нээж чадсанаар урт хугацааны маргаанаас зайлсхийж чадна.

Санчир гариг танд чухам юу хэрэгтэйг хэлж өгнө. Түүний нөлөөлөл танд зорилго болоод хүчийг өгөх болно.

Бүтээлч байгаарай. Цаг мөч бүхнийг үр дүнтэйгээр өнгөрөөхийг хичээ.

Ангараг, Санчир гаригийн эсрэгцэл нь аливааг эргэцүүлэх чухал мөч байх болно. Өөр дээрээ төвлөр. Шийдлээ олж харж чадахгүй байвал түр завсарлага авахад гэмгүй.

Харин пүрэв гаригаас асуудал арай өөрөөр шийдэгдэнэ. Учир нь Санчир гаригийн эсрэгцэл шувтарч, нөхцөл байдал хялбаршиж, хувь тавилан таныг удирдах төвшинд аваачина. Ингэхэд Сугар гариг танд дэмжлэгээ илгээж, аливааг шийдэхэд илүү хялбар болно. Ажил хэргийн салбарт энэ нь ихээхэн нөлөөгөө үзүүлэх болно.

Хүмүүс таны юу хийх гэж буйг ойлгохгүй байсан ч өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Бусад нь юу гэж бодох нь чухал биш харин таны цээжинд багтсан тэрхүү төсөл ажил хэрэг болох нь чухал гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Энэ нь танд асар их ирээдүйн үнэ цэнийг бий болгох учраас бүү шантар.

Ням гаригт Ангараг гариг мэлхийн ордонд байрлах тул та илүү адил явдал, хөгжөөнт зүйлст татагдах болно. Үүгээр та өөрийнхөө давуу талуудыг олж мэднэ.

2017.V/29-2017.VI/4

Тайвшир, арслангууд аа. Бусадтай зорилго, хүсэл мөрөөдлөө хуваалцлаа гээд өөрөө юу ч үгүй хоцорно гэсэн үг биш шүү дээ. Даваа гариг бол таныг бусдад өөрийгөө хуваалцах, хүсэл мөрөөдлөө хамт хэрэгжүүлэх эхлэл болох ёстой.

Ааш нь олддоггүй Ангараг гариг ихрийн ордод байрлах учраас харилцаа холбоо, хамтын ажиллагааны төвшинд эсрэг тэсрэг байдал үүсэх магадлалтай. Харин Санчир гариг нумын ордод байрлах үед танд сая нэг боломж гарч ирнэ.

Багаараа ажиллана гэдэг орчин цагийн амжилтын хэл болсон гэдгийг ойлгох цаг иржээ. Хамтран ажиллах санал ирвэл татгалзах хэрэггүй. Хамгийн гол нь зорьж хүссэн зүйлээсээ ухрах хэрэггүй.

Найз нөхдийн зүгээс шүүмжлэл ирж болзошгүй. Гэвч нэг талыг харсан шийд гаргахаасаа илүүтэйгээр тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Найз нөхөддөө цаг гарга. Цагийг хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөө сэдэж ол.

Хэнтэй дотносч, хэнтэй нөхөрлөх нь бусдынхаар шийдэгддэг зүйл биш биз дээ. Чиний хүсэл мөрөөдлийг бусад нь юу гэж бодох нь хамаагүйтэй адил өөрийн хувийн орон зайдаа бусдыг бүү ойртуул. Бусдын хэлснийг авах гээхийн ухаанаар хүлээн ав.

Та одоо хүртэл ганц бие бол таныг гэсэн хэн нэгэнтэй учрах болно. Гэхдээ энэхүү учралыг дотоод сэтгэлийн мэдрэмжээрээ баяр хөөр, гэрэл гэгээ, романтик мэдрэмжүүдээр хүлээн аваарай.

2017.V/29-2017.VI/4

Бүх зүйл сарнин одсон юм шиг мэдрэмж төрж байна уу. Тэгвэл яг одоо өөрчлөлт танд эргэн иржээ. Ангараг гариг энэ долоо хоногт таны ажил, бизнесийн талбарт нөлөөллөө үзүүлж, санаачлага, тэмүүллийн хүчийг танд өгөх болно.

Охины ордныхон энэ долоо хоногт амьдралынхаа зорилгыг шинээр тодорхойлно. Та бол бусдыг асуудлаас аврагч, туслагч, энэ хэрээрээ таны амьдрал шинэ соргог, гэрэл гэгээтэй бүхнээр дүүрч байдгийг та анзаарна. Сайн сайхан зүйлд цагаа зориул. Амжилттай баг, хамт олны ахмад нь охиныхон байдаг.

Нэг анхааруулах зүйл бий. Энэ бол манлайллын төвшинд бусадтай маргалдахаас зайлсхийгээрэй. Асуудлыг эв эеэр шийдэхийг хичээ. Хүч хэрэглэвэл эргээд тийм л хариуг та хүртэх болно. Аливааг хүчлэх хэрггүй. Аясаар нь орхихыг нь орхи. Бусдад талархалтай хандсанаар та хүссэн үр дүнгээ бий болгоно.

Өөрийн гараар талархлын захидал бичиж хайртай, дотны түншүүддээ илгээ. Энэ бол ирээдүйн асар их өгөөжийг бий болгох эхлэл болно.

Пүрэв гаригаас эхлэн ажлын ачааллаа багасгахыг зөвлөж байна. Зөөврийн компьютерээ орон доороо орхи. Яг одооноос хайр дурлал, хувийн харилцаандаа цаг гаргахыг зун цаг танд зөвлөж байна.

Энэ хугацаанд таны дур булаам чанар давуу тал болон илэрнэ. Эсрэг хүйстнүүд танд татагдах нь ихэсч, хайр дурлалаар амьдралд тань бороо орно. Урт удаан хүлээсэн хайраа та олно.

2017.V/29-2017.VI/4

Оюун ухаан бол таны хүч. Хэлэх үг бүрээ цэгнэхийг даваа гариг танд зөвлөж байна. Ганцхан буруу үгний сонголт шүүмжлэл, санаа зовоосон олон асуудлыг босгож мэднэ. Иймд хэлэх үг бүрээ цэгнэж, нэг үг бүрийг санаачлага, бүтээлч байдалд чиглүүлэхийг хичээгээрэй. Энэ долоо хоногийн турш үүнд анхаарч чадвал түншүүд тань таны хамгийн сайн туслагч, дэмжигчид болж хувирна.

Харин тантай ойлголцохгүй байгаа хүмүүсийг зүгээр л байранд орхи. Тэдэнтэй маргаж, мэтгэлцэх нь эргээд сөрөг үр нөлөөтэй байх учраас байгаагаар нь үлдээ.

Энэ долоо хоногт ердийнхөөсөө илүү эртлэн босоорой. Чухал төслүүдээ барьж авч одоо л хэрэгжүүлэхийг хичээ. Саад бэрхшээл мундахгүй таарах ч бууж өгөх гэж яарах хэрэггүй. Жижигхэн зүйлсээс төлөвлөгөөгөө эхэл.  

Ням гаригт Ангараг гаригийн нөлөөгөөр томоохон зорилт, төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх санаагаа та олж харна. Энэ боломжийг алдахгүйн тулд “Томоор сэтгэ, эсвэл зүгээр л гэртээ харь” гэсэн сонголтоос нэгийг нь сонгох хэрэг гарна.

6-р сарын 4 хүртэл таны ажил хэзээ хэзээнээсээ илүү эрч хүчтэй, идэвхтэй байдлыг танд мэдрүүлнэ.

Харин Ангараг гаригийн хүчирхэг нөлөөллийн дүнд та хайр дурлалын талбарт илүү санаачлагатай, бүтээлч байх болно. Хэн нэгэн таныг өдөхийг хүлээх хэрэггүй. Үүний оронд эхний алхмыг өөрөө хий. Хөгжилтэй зугаалга, явган аялал гээд олон зүйлд хайртыгаа уриалан дуудаж болно шүү дээ.

2017.V/29-2017.VI/4

Энэ долоо хоног Ангараг гаригийн сорилтоор эхэлнэ. Энэ нөлөөлөл таныг илүү бүтээлч байхыг шаардаж байна. Ингэхдээ сул талуудаа зүгээр л мартаж орхи. Үүний оронд чаддаг зүйлээ хий.

Мөнгө санхүүгийн тал дээр та илүү зүтгэлтэй ажиллаж байж илүү ихийг олно. Орлого сулавтар байна. Иймд болж өгвөл бүтээлч ажлуудыг төлөвлөж түүгээр дамжуулан орлогоо баталгаажууллахыг хичээгээрэй. Бүсээ чангалаад ажлуудаа илүү системтэй, эмх замбараатай байлга.

Пүрэв гаригт хилэнцүүд илүү дур булаам, өнгөлөг, жавхаалаг байдлыг мэдэрнэ. Та яг одоо дөнгөж дэлбээлж буй сарнай шиг л үзэсгэлэнтэй байх болно.

Тийм ээ, хилэнцүүд ажилсаг зөгий гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ заримдаа жаахан амарвал илүү их аз жаргал, амжилтыг амьдралаас мэдэрдэг гэдгийг бүү мартаарай. Ажлын ширээнээсээ босоод, амьдралынхаа зорилгыг тодорхойл. Түргэн хоол захиалахын оронд гэртээ хоолоо хийж ид. Эрүүл амьдралын хэвшилд шилж. Фитнесс зааланд цагаа үрэхийн оронд байгальд гар.

2017.V/29-2017.VI/4

Бусад хүмүүс юу гэж бодох нь чухал биш харин та өөрөө юунд хүрэх нь хамгийн гол зүйл. Та өөрийнхөө давуу талыг мэдэр. Энэ хугацаанд хүмүүсийн чанарыг танихад чухал цаг хугацаа. Зарим нь таныг орхино, харин зарим нь танд улам бүр татагдана. Яг ийм үед А, Б, В төлөвлөгөөтэй байгаарай. Эхний арга нь бүтэлгүйтвэл, дараагийнхыг нь хэрэгжүүл. Ингэсэн цагт та хүссэн үр дүнгээ заавал бүтээнэ.

Магадгүй зарим тохиолдолд та удирдлагыг өөр хүнд шилжүүлэх шаардлага ч гарч мэднэ. Мэдээж энэ бол сорилт. Энэ нь танд өөрийгөө шалгах сорилт болно. Иймд аливаад хариуцлагатай байж, дараа нь гарах үр дүнг сайтар судлаарай.

Зорилго, төлөвлөгөөгөө цаг гарган бич. Тэдгээртээ хүрэх арга замуудаа мөн тодорхойл. Энэ долоо хоногт Ангараг гаригийн нөлөөгөөр бусад хүмүүс тантай бүтээлч саналаа хуваалцана. Эдгээрээс шүүрч аваад амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

Харин пүрэв гаригт Санчир гаригийн урсгал илүү бүтээлч байдлыг бий болгох бол Сугар гариг романтик учралуудыг амлаж байна.

2017.V/29-2017.VI/4

Энэ долоо хоног энэ жилийн төлөвлөгөөгөө гаргах зохимжтой цаг хугацаа. Он дуустал хэрэгжүүлэх олон сайхан зүйлсийг сэдэж ол. Өөрийгөө уйдах завгүй байлга.

Хоол хүнсэндээ анхаарлаа хандуулаарай. Энэ нь таны энерги болоод эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг хадгалж байдгийг бүү март. Магадгүй зарим хоол хүнснээс багахан зэргээр харшилж болзошгүй. Иймд өндөг, тараг зэрэг мэдрэг хүнснээс хол бай.

Ням гаригт хүчирхэг Ангараг гариг танд шинэ санаа өгнө. Толгойд тань гэнэт л ороод ирсэн шинэ бүтээлч санааг бүү орхиорой. Түүнийг ажил хэрэг болгож чадвал ихээхэн хэмжээний ашиг олох магадлал өндөр байна. Харин та хэдийнэ бүтээлч санаагаа олчихсон бол түүнийгээ тэтгэж, үргэлж шинээр нь байлгах, ажил хэрэг болгоход анхаараарай.

Хайр дурлалын тал дээр бухимдал төрүүлсэн зүйлс гарах магадлалтай. Уурлаж бухимдахаа түр хойш тавиад асуудлыг зөв өнцгөөс олж харахыг хичээ.

2017.V/29-2017.VI/4

Энэ даваа гаригт Ангараг гариг ихрийн ордод байрлах учраас зарим зүйлс таны эсрэг болсон мэт сэтгэгдэл төрж болох юм. Гэхдээ асуудал юунд байгаа нь чухал биш харин та түүнийг хэрхэн хүлээн авч, хэрхэн шийдвэрлэх нь хувь заяаг тань зурна.

Төлөвлөгдөөгүй үйл явдал өрнөх магадлалтай. Энэ үед өөрийн зөн совингоо дага. Ингэвэл та санаанд оромгүй зүйлийг ч хамгийн сайн хувилбарт нь оруулж амьдралынхаа хамгийн сайхан зүйлсийг түүгээр дамжуулан бүтээж чадна.

Хумхын ордныхон бол хамгийн нийтэч хүмүүс. Үүгээрээ дамжуулан өөрийн давуу талыг бүтээж, аз жаргалдаа хүрэх замаа нээдэг.

Ангараг, Сугар гаригийн нөлөөгөөр хайр дурлалд аз ивээнэ. Яг одоо таны хайр дурлалын харилцаа хэзээ хэзээнээсээ илүү аз жаргалтай, тав тухтай байх болно.

Эрүүл мэнддээ анхаараарай. ажил, амралтаа зохицуулж сурах нь амжилт гаргах үндэс юм шүү.  

2017.V/29-2017.VI/4

Энэ долоо хоногт Ангараг гариг таны гэр болоод гэр бүлийн бүсэд орших бол Санчир гариг ажил хэргийн төвшинд орж ирнэ. Та хэдий хүчтэй байлаа ч хүн болохоос биш бурхан биш шүү дээ. Иймд айхтар олон зүйл төлөвлөж өөрийгөө бүү хүчил. Үүний оронд зорилгуудаа төлөвлөж сур.

Бусадтай санаа бодлоо хуваалцахаас бүү цааргал. Бас тэднээс тусламж гуйхаасаа ч санаа зовох хэрэггүй.

Ангараг гаригийн нөлөөгөөр энэ долоо хоногт танд хүч чадал, эрх мэдэл нэгэн зэрэг ирэх магадлалтай. Гол нь тэдгээрийн тэнцвэрийг олж зөв зохистой ашиглах нь таны үүрэг. Мөн ажил дээрх цаг хугацааг илүү бүтээлчээр зарцуулахыг од эрхэс танд зөвлөж байна.

Ням гаригт Ангараг гариг Мэлхийн ордонд байрлах учир таны амьдралд романтик учралууд тохионо. Хайр дурлал таныг хүсэл мөрөөдлийн өөр төвшинд хүргэнэ. Хайрттайгаа хамт бүхнийг даван туулах хүчийг та мэдэрнэ.

Хайртай хүнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх сайхан зүйлсийг сэдэж ол. Бүжиг, дуу гээд олон сонголт танд бий.

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар