“Зүүд захиалагчид” гуравхан өдөр хямдарна

2017.05.29
|
2,650
Ухаалаг утас, PC тоглоом, интернэтийн хор уршгийн талаар өгүүлсэн хүүхдийн адал явдалт “Зүүд захиалагчид” зохиол худалдаанд гараад удаагүй байгаа билээ.

Та бүхэн хүүхдүүдээ цахим ертөнцөөс  хол байлгахыг хичээж, элдэв янзын арга хэрэглэж сууна уу. Тэгвэл ухаалаг утас, PC тоглоом, интернэтийн хор уршгийн талаар өгүүлсэн  хүүхдийн адал явдалт “Зүүд захиалагчид” зохиол худалдаанд гараад удаагүй байгаа билээ.

Тэгвэл тус номын зохиогч хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачууддаа зориулсан уг номоо хямдруулж, гарын үсэгтэй номоо хүргүүлэх боломжийг олгож байна. Ингэхдээ энэ номын үнэ 15 мянгаас ердөө л 10 мянган төгрөг болж огцом хямдарчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн хүүхдийн  хэл сэтэхүйд тохирсон уг номонд дөрвөн найзын нөхөрлөл, санаанд оромгүй хөгжилтэй адал явдлууд ар араасаа өрнөх авч хүүхдүүдийн хэт их цахим хэрэглээ юунд хүргэдгийг том томруун тусгажээ.

Та бүхэн зүүд захиалагч  номыг Интер, Аз хур, Билэг номын дэлгүүрүүдээс авч болохоос гадна 88033263 дугаарт залгаж гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар