Хүүхдийн хоолой идээлэх ийм аюултай юм байна

Нийтлэлч: Гантуул
2017.05.31
|
19,330
Том хүүгийн хоолой идээлж өвдөөд сүүлийн 5 хоног цефазолин тариулсан юм. Халуун нь овоо буугаад бараг л эдгэлээ гээд баярлаж байтал гэнэт л 39.7 хүрч халуураад эхэллээ.

Манай хүүхдүүд ер нь хоолой нь өвдөх гээд байдаг юм. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийнх шиг хүндэрч, санаа зовоож байсан нь гайгүй л санагдах юм.

Том хүүгийн хоолой идээлж өвдөөд сүүлийн 5 хоног цефазолин тариулсан юм. Халуун нь овоо буугаад бараг л эдгэлээ гээд баярлаж байтал гэнэт л 39.7 хүрч халуураад эхэллээ. Халууны эмийг нь өгөөд дахиад тариаг нь 6 цагийн зайтай 2 өдөр нэмж тарьж үзэв. Халуун нь буусангүй. Үүрийн 05.00 цагт дахиад л халуурав. Хамаг хувцсыг нь тайлж байгаад биеийг нь спиртээр арчиж, халуун бууруулах лаа шулуун гэдсээр нь хийж халууныг нь арай гэж 38 болголоо. Ингээд эмээ, аав хоёртой нь дүүргийн эмнэлгийн хүлээн авах руу явуулав.

Дүү нь жаахан болохоор би багуудыгаа хараад үлдэхээс аргагүй  байсан юм. Дүүргийн эмнэлэгт очтол эмч нь үзээд маш сайн зөвлөгөө өгсөн байсан. Тэдний зөвлөгөөнд одоо маш их талархаж байна. Яагаад гэвэл тэд шууд “ЭМЖЖ” эмнэлэг рүү явуулсан нь хурдан хугацаанд эдгэх боломжийг олгожээ. 

Ингээд манай гурав “ЭМЖЖ” эмнэлэгт очтол шууд л бүх төрлийн шинжилгээг газар дээр нь авч, үзлэг хийгээд хүүг маань нэлээд хүндэрсэн байна гэсэн онош тавьсан юм.

Үүнээс гадна олон хоног халуурснаасаа болоод хордлогонд орчихсон, цусны шинжилгээ авах гэтэл цус нь хэт өтгөрснөөс гарч өгөхгүй баахан уйлжээ.

Хэд хэдэн шинжилгээ авсны дүнд хэвтэн эмчлүүлэхээр боллоо.

“ЭМЖЖ” эмнэлгийн хувьд харилцаа нь ч тэр, үйлчилгээ нь ч тэр үнэхээр сэтгэлд хүрснийг хэлмээр байна. Хамгийн чухал нь хүүхдийн хоолой, чих өвдөх үед шууд л тэндхийг зорих хэрэгтэй санагдсан. Хүүд минь хоёр цаг тутамд хоолойд нь эм цацаж, хордлого тайлах дусал хийж, антибиотик тарьж, дотроосоо бүх эм тариаг нь бүрэн хангасан. Ингээд 2-3 өдөр тасралтгүй халуурсан  хүү минь тэр өдөртөө халуурахаа больсон. Хордлого, өвчнөөсөө болоод нүүр нь бүр шарлачихсан байсныг дараа нь мэдсэн юм даа. Ингээд хацар нь улаа бутраад л ирсэн. Ингэж л сая нэг дотор уужирсан даа.

Манайхан хүүхдийн хоолой өвдөх, улайх, идээлэхэд ганц тариа тариад л эсвэл эм өгөөд л болчихдог гэж боддог нь маш буруу юм байна. Би ч бас ингэж л бодож байсан. Гэтэл мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулж, дахиад өвдөхгүй болтол нь үрэвслийг дарах хэрэгтэй байдаг юм байна.

Би өнгөрсөн 10-аад хоногт хүүхдүүд өвдөхөд нь тарьж, өвчин нь сэдэрч дахихад дахиад л элдэв витамин, эм авсаар бараг 300 мянган төгрөгийг зөвхөн эм, тарианд зарцуулсан байлаа. Сүүлдээ хоолны мах ч авах мөнгөгүй болсон гэхээр бүх мөнгө хүүхдүүдээ эмчлэхэд зарцуулагджээ. Гэтэл энэ эмнэлэгт эртхэн хандсан бол ийм зарлага гаргахгүй байх ч боломж байсан биз ээ. 

Ийм л учраас хүүхдийн хувийн эмнэлгүүд олшроосой, яг л “ЭМЖЖ” шиг чих, хамар, хоолой ч юм уу, эсвэл ханиад, уушгины өвчлөлийг бүрэн эмчлэх зэрэг бусад салбараа дагнаад түүгээрээ илүү хөгжсөн байх нь маш чухал юм байна.

Дахиад хүүхдүүдийн маань хоолой нь, эсвэл чих нь өвдвөл би шууд л “ЭМЖЖ“ эмнэлэгт хандана гэж бодож байгаа. Бага дээр нь эмчилж, дахиад өвдөхгүй болтол нь эдгээж авах хамгийн найдвартай арга энэ л юм шиг санагдсан.

Магадгүй таны хүүхдийн хоолой яг одоо өвдчихсөн байгаа бол энэ эмнэлэгт очоод ганц удаа ч болов хоолойгий нь мэргэжлийн аппаратаар харуулаад гэрэл тусгуулаад үзээрэй. Таны нүдэнд харагдахгүй маш их үрэвсэл тарианд дарагдахгүй нуугдаж байсаар хүүхдүүдийг маань өвчлүүлдэг юм байна. Ингээд хүүхдийн дархлаа багасахыг амдаж байгаад нэг л өдөр дахиад хоолой нь идээлнэ. Энэ бол зөвхөн идээ биш харин таны хүүхдийн бие махбодоор тэр идээ тархаж, бөөр, үе мөч гээд амин чухал эрхтэнүүдийг өвчлүүлэх шалтгаан болдог юм байна.

Бас энэ эмнэлгийнхэн надад нэг зүйлийг аминчлан захисан. “Дахиад хүүхдээ ингэж битгий хүндрүүлээрэй” гэсэн. Тийм ээ, таны хүүхэд хоолой нь идээлээд, эсвэл улайгаад халуураад хэвтэж байгаа бол ингээд л зүгээр болчихдог юм гэж битгий хайхрамжгүй хандаарай. Хоолой идээлж, улайна гэдэг нь цаана нь асар их үрэвсэл явагдаж байна гэсэн үг байдаг юм байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#