Энэ 7 хоногийн зурхай (2017. VI/5-2017. VI/11)

2017.06.05
|
9,718
Энэ долоо хоногт одод бидэнд ямар үйл явдал, гэнэтийн бэлгүүд бэлдсэнийг хамтдаа сонирхъё.

Ажил хэргийн хувьд эмх цэгцгүй байдлаас сэргийлэх нь амжилттай шийдвэр гаргах үндэс болно. Хичээл зүтгэл тань хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тусална. Энэ долоо хоногт ажил хэргийн уулзалтууд төлөвлөхөд таатай.

Энэ хугацаанд мартагдахааргүй романтик үдшийг одод танд амлаж байна. Болзоонд явахаар төлөвлөж байгаа бол одоо нь цаг нь болжээ. Ганц бие хүмүүс хайрлан дурлах сайхан цаг хугацаа одоо тохиож байна. Харин гэр бүлтэй нэгэн бол гэр бүлийн харилцаа улам батжина.

Мөнгө санхүүгийн хувьд тун ч таатай цаг. Таны эрхэлж буй ажил мэргэжлийн улирлаас үл хамааран мөнгө хангалттай орж ирнэ. Давуу талуудаа ил гарган харуулахад таатай.

 

 

Та энэ долоо хоногт ажил мэргэжил болоод мөнгө санхүүгийн хувьд ихээхэн эрч хүчтэй, амжилттай байх болно. Ямар нэгэн урамшуулал, эсвэл тэтгэлэг орж ирэх төлөвтэй. Хуримтлалаа өсгөхөд бүр ч таатай. Их хэмжээний өрөө дарж, шинээр зээллэг олоход дараа нь өгөх өгөөж их байх нь. Үүний дараа ухаан санаагаа амраа. Тайвшир. Одоо амарч болно.

Танд сансар огторгуйгаас бэлэг ирэхээр төлөвлөгджээ. Энэ бол хайрын бэлэг байх болно.

 

Бусдын анхаарлыг татах хүч эрс нэмэгдэнэ. Та хүмүүсийн анхаарлын төвд байна. Бас маш дур булаам болно. Хүсэл таашаал оргилдоо хүрнэ.

Ажил хэргийн хувьд бага зэрэг амрахад гэмгүй. Учир нь яг одоо ажил хэргийн уулзалт төлөвлөх шаардлагагүй. Үүний оронд зорилгоо төлөвлөж, түүнийхээ үр дүнг тооцсон нь дээр.

Мөнгө санхүүтэй холбоотой сорилт тулгарч болзошгүй. Хэн нэгэнтэй хөрөнгө мөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл хийх хэрэггүй. Жаахан хүлээ. Зөвхөн танд зориулагдсан хувь заяаны бэлэг ойрхон байна.

Танд яг одоо хангалттай хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа ч та хэрхэн тэрхүү зорилгодоо хүрэх шийдлээ мэдэхгүй байгаа. Гэвч та сайн бодоод үзвэл, зураглал гаргаад харвал бодсоноосоо ч илүүг олж чадна. Илүү цагаар ажиллахад бүү татгалз. Таны карьер өсөх хандлагатай байна.

Энэ долоо хоногт шинээр төлөвлөгөө гаргахад гэмгүй. Та юу хүсч байгаагаа мэднэ. Одоо хамгийн гол нь зорилгодоо хүрэх замаа нарийвчлан төлөвлө.

Хайр сэтгэлийн хувьд таатай долоо хоног. Сайн дурын ямар нэгэн ажиллагаанд оролцсоноор хайртай хүнтэйгээ учрах магадлалтай. Харин гэр бүлтэй хүмүүс амьдралаа илүү идэвхтэй, хөгжилтэй байлгахад анхаар.

Сорилтын долоо хоног. Гэхдээ та хувь заяаны даалгаврыг биелүүлж чадвал тун удахгүй амжилтыг олно. Гэр бүлийнхээ өмнө илүү хариуцлагатай байхыг одод зөвлөж байна. Хамтран ажиллагсадтайгаа илүү сайн ойлголцох хэрэгтэй.

Хайр сэтгэлийн хувьд онц сайн долоо хоног. Зөвхөн таныг гэсэн хэн нэгэн ойрхон байгааг удахгүй мэдэрнэ. Харин гэр бүлтэй арслангууд аз жаргалтай, сэтгэл хангалуун байна.

 

Энэ долоо хоногт гэр бүл болоод таны дотоод сэтгэлийн гүнд сорилт бий болно. Та одоо гэр бүлийнхээ дотоод уур амьсгал, өөрийн амьдралын хэвшилд хандах хандлаг, түүнийг сайн сайханд хүргэх талаар хичээл зүтгэл гаргах шаардлага тулгарсныг ухаарна. Түүнчлэн танд мөнгө хэрэгтэй байгаа бол зээл эсвэл санхүүжилт саадгүй олдоно. Танд туслах хүмүүс олон байгаа учраас бусдаас гуйхаас ичих хэрэггүй.

Ажил дээр тодорхойгүй байдал үүсч болзошгүй. Ажил хэргийн шатанд хамтрах хүсэлтэй сайн сэтгэлт хүмүүстэй зорилгоо нэгтгэх ховорхон боломж нээгдэж байна.

Романтик үдшүүд айсуй. Хайр дурлалын ирээдүй гайхалтай байх болно.

 

Завгүй долоо хоног хөгжилтэй болзоогоор эхэлнэ. Зөвхөн танд тохирох хэн нэгэн амьдралд чинь гэнэт л ороод ирнэ. Гэвч яг одоо хайртай хүнээ гэр бүл болоод найз нөхөддөө танилцуулах гэж яарах хэрэггүй. Цаг нь хараахан болоогүй байна.

Найз нөхөдтэйгөө хамтарч бизнес эрхлэх, ажил хэрэг эхлүүлэхэд таатай. Шууд их хэмжээний ашиг хүлээх хэрэггүй гэдгийг сануулъя.
 

Шинэ ажилд орох, амжилтаа ахиулах, орлогоо нэмэгдүүлэх таатай долоо хоног. Эргэлзэлгүйгээр үнэ цэнээ өсгөхөд анхаарлаа хандуулаарай.

Хайр сэтгэлийн тал дээр өөртөө итгэлтэй байгаарай. Та хайртай хүнээ өөртөө бүрэн татаж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

Бүтээлч чанарыг нэмэгдүүлэх сайхан цаг хугацаа ирж байна. Эхлүүлсэн ажлынхаа төгсгөлийг маш сайн хийх нь ирээдүйн амжилтын эхлэл болно. Аливаа хамтрал, түншлэлд азтай.

 

Ар араасаа гарч ирэх сорилтууд таныг шилдэг нь байхыг шаардаж байна. Төлөвлөгдөөгүй зүйлст бэлэн байгаарай. Шинэ ажил хайж байгаа бол яг одоо тун тохиромжтой.

Жинхэнэ үнэнч хайрыг хайж байна уу. Тэгвэл амьдралыг илүү өөдрөгөөр хар.

Авьяас чадвараа тэтгэ. Энэ нь танд амжилт, хангалттай мөнгө олж өгнө.

Ертөнц танд өгөөмөр хандаж байна. Идэвхгүй байдлаа цэглэх цаг иржээ. Мөнгө хэтэвчинд чинь бараг л ороод ирж. Одоо үүнийг бодитоор мэдрэхийн тулд илүү хичээнгүй байгаарай. Гэрээсээ хийж болох ажлууд өсөн дэвжинэ.

Шинэ ажилд ороход бэлтгэсэн нь дээр. Та өөрийгөө сорьж шинээр өөрийгөө бий болго.

Хайр сэтгэлийн тал дээр болзоо аз жаргал амлаж байна. Хол зайд байгаа хайр сэтгэлийн харилцаа энэ долоо хоногт дуусч магадгүй. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг шүү дээ.

Ажил хэргийн төвшинд бусдад бурууг өгөхийн оронд өөрөөсөө хайхыг хичээ. Энэ долоо хоногт эрч хүчийг асар ихээр мэдэрнэ. Ажил хэргийг илүү хялбаршуулах аргуудыг бодож ол. Хичээл зүтгэлийг чинь ертөнц үнэлнэ.

Мөнгө олох шинэ аргуудыг хайж байгаа бол энэ долоо хоногт шийдлээ боловсруул. Мөнгө хайж байгаа  хичээл зүтгэлд чинь хэн нэгэн нөлөө бүхий хүний тусламж орж ирнэ.

Хариу нэхээгүй өглөг өгөхөд маш сайн. Үүний чинь хариуд ертөнц танд асар их үнэ цэнэ, боломжуудыг өгөх болно.

Ажил хэргийн төвшинд ахиж дэвжих боломжуудыг одод амлаж байна.
Гэр бүлдээ зориулж шинээр төлөвлөгөө гарга. Тэднийг орхигдуулахгүй байх нь таны аз жаргалтай амьдралын үндэс юм.

Та ганцаардмал эсвэл ганц бие байгаа бол энэ долоо хоногт хосоо олох магадлал өндөр байна.

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар