Дэлгүүр хэсэхдээ мөнгөө хэмнэх ухаалаг 25 арга

2017.06.18
|
5,555
Мөнгөө хэрхэн хадгалж, өөрийн гэсэн хуримтлалтай болох вэ. Энэ асуултанд чинь хариулах 25 аргыг санал болгоё.

 

Эмэгтэйчүүд бид дэлгүүр ороод гарахдаа л хэтэвчээ хоосолчихсон байх нь энгийн үзэгдэл. Мөнгө хадгалж сурсан бүсгүйчүүд цөөхөн байдгийн учир энд байдаг байх. Тэгвэл мөнгөө хэрхэн хадгалж, өөрийн гэсэн хуримтлалтай болох вэ. Энэ асуултанд чинь хариулах 25 аргыг санал болгоё.

 

Ухаалаг худалдан авалтад анхаарлаа хандуул

  • Дэлгүүр орохоосоо өмнө хоолоо сайн идэж гараарай. Хоосон ходоодтой гарвал лангуун дээрх хамгийн хэрэггүй хүнсийг ч авахаар “дайрна” гэдгээ та өөрөө анзаарах ч үгүй.

 

  • Худалдан авах зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Тэдгээрээс хэрэггүйг нь чагтлаад, үнэхээр чухал зүйлсээ л ялган худалдан аваарай.

 

  • Дэлгүүр лүү гарахаасаа өмнө 7 хоногийн хүнсний хэрэгцээгээ төлөвлө. Ногоо, мах, гурил, будааны хэрэгцээ хэчнээн кг байхаар төлөвлөж буйгаа тооцоод жагсааж бичээрэй. Ингээд энэ жагсаалтынхаа дагуу худалдан авалт хийх ёстой.

 

  • 7 хоногт зөвхөн 1 удаа хүнсний дэлгүүрээс бараагаа цуглуулдаг дүрэмтэй бол. Хэрэв та 7 хоногт хэд хэдэн удаа дэлгүүр хэсч хүнс цуглуулдаг бол тэр хэрээр санхүү чинь замбараагүй байна гэсэн үг.

 

  • Эрч хүчтэй, бас ядраагүй үедээ дэлгүүр хэсч байгаарай. Ингэснээр анхаарлаа зөв зүйлд хандуулж зөв худалдан авалт хийхэд тустай.

 

  • Дэлгүүрээс авсан уут, саваа хадгалж байгаад дараа дахин худалдан авалт хийхдээ ашиглаж байгаарай. Ингэвэл бага ч гэсэн мөнгө хэмнэх болно.

 

  • Яарсан, ядарсан, бухимдсан үедээ гэр бүлийн дэлгүүрээс бараагаа цуглуулах нь зохимжтой. Ингэснээр хурдан хугацаанд хэрэгтэй зүйлсээ олж авч чадна шүү дээ.

 

Мөнгөө хэмнэх төлөвлөгөө гарга

  • Маргаашийн оройн хоолны бүтээгдэхүүнүүдээ хагас боловсруулаад хөлдөөж орхих нь мөнгө бас цаг хэмнэх гарц юм шүү.

 

  • Жүүс, ундаа, зууш авах гэж байгаа бол томоохон сав баглаагаар нь авсан нь дээр. Ингэвэл жижиглэнгээр авснаас хамаагүй хямд тусдаг.

 

  • Лаазалсан, нөөшилсөн хүнснээс татгалзаж өөрийн гараар хийсэн хоол хүнс хэрэглэж байгаарай.

 

  • Хөргөгч, сав суулганы тавиураа сардаа заавал угааж цэвэрлэж бай. Ингэснээр та өөрөөсөө нуусан олон эрүүл хүнсийг олж, бас л мөнгөө хэмнэх боломжтой болно шүү дээ. Одоо ч танай шүүгээнд таны өөрөө ч мэдээгүй суугаа боодол хүнсний уут, эсвэл хэдэн уут гурил байгаа ч юм билүү.

 

  • Хоолны шүүгээ, сав суулганы тавиураа эмх цэгцтэй байлга. Ингэвэл та ямар хүнс дуусч байгаа, ямар нь хангалттай байгааг ядах юмгүй мэдэж чадна.

 

  • Их хэмжээгээр хоол хүнсээ нөөцлөх гэж байгаа бол тэдгээрийн хүчинтэй хугацааг сайтар шалгаж байгаарай.

 

  • Их хэмжээний хоол хүнс, эсвэл мах худалдан авсан бол тэдгээрийг жижиглэж, хоол хоолныхоор нь хэрчээд хөлдөөчихвөл маш их цаг хэмнэдэг.

 

  • 7 хоногт нэг удаа хөргөгчинд байгаа жимс, ногоогоо хальслаад, эсвэл угаагаад тавьчих. Ингэхэд яг хэрэгтэй цагтаа цагаа хэмнэх боломжтой.

 

Дэлгүүр хэсэхээсээ өмнө төсвөө тодорхойл

  • Гадуур гарахдаа элдэв янзын зууш худалдан авахаас татгалзаарай. Эдгээр нь үнэтэй бас эрүүл мэндэд ч хортой.

 

  • Илүү бүтээлчээр шинэ хоол сэдэж байгаарай. Ингэснээр та хоол хүнсээ илүү амттай бөгөөд хямд төсөр аргаар хийх боломжийг нээх ч юм билүү.

 

  • Дэлгүүр орохдоо тооны машинаа цүнхлээрэй. Авсан зүйлсийнхээ үнийг жагсааж бичээд гэр бүлийн санхүүд тохирч байгаа эсэхийг нягтлаад үзэхэд гэмгүй. Хүүхэдтэйгээ хамт дэлгүүр орох бол юу юу авах боломжтой талаар нь урьдчилан тохиролц.

 

  • Хэрхэн хоол ундыг эрүүл аргаар хийж болох талаар судал. Гэр бүлдээ эрүүл хоол хүнс хэрэглэх нь мөнгөнөөс ч чухал шүү дээ.

 

  • Хямдрал зарласан дэлгүүрүүдээс заавал хүнсний гэлтгүй хогийн сав хогийн багц уут гээд хэрэгтэй зүйлсээ цуглуулж амжаарай.

 

  • Зөвхөн хэрэгтэй бас авч дийлэх зүйлсээ л худалдан ав.

 

  • Худалдан авсан барааныхаа үнийг судал. Бас төлбөрийн баримтаа ч хадгалж байгаарай. Ингэснээр та санхүүгийн сахилга батад илүү сайн суралцах болно.

 

  • Заримдаа жижиг хэмжээний худалдан авалт сайн сонголт болдог юм шүү.

 

  • Аливаа бараа бүтээгдэхүүний нэр, шошго, үнийг харалгүйгээр хэтрүүлэн бодох, хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Заримдаа маш олон хуурамч бараа байдгийг бүү март.

 

  • “Хямдрал зарлалаа” гэж бичсэн байлаа ч энэ нь үнэхээр л танд хэрэггүй л бол та худалдан авах шаардлагагүй.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар