”Хөөрхөн” хөлтэй болгох зальтай аргууд

“Orange beauty spa” салоны маникюрчин И.Алтанцэцэг хөлийн хумс шигдэж ургадаг хүмүүст хэрхэн зөв хумсаа арчилах, шигдээсээс яаж сэргийлэх, мөн хөлийн эврээс гэрийн нөхцөлд хэрхэн ангижрах талаар зөвлөгөө бэлтгэснийг танд хүргье.
Хумсны шигдээс нь ихэнхидээ бариу гутал өмсөх, хөлийн хумсыг буруу авах зэргээс гадна механик гэмтэл буюу аливаа зүйлд цохих, даруулах зэргээс шалтгаалж шигдэж ургадаг.
Хөлийн хумс хэт их үрэвсэж, улайж, идээлсэн тохиолдолд заавал эмнэлэгт хандах шаардлагатай. Учир нь педикюрчидын багаж хэрэгсэл эмнэлгийн ариутгалтай харьцуулахад муу байдаг тул идээт үрэвсэлт процесс явагдаж байгаа тохиолдолд ариутгал халдваргүйтгэлийн дэглэм алдагдаж үжил халдвар үүсэх эрсдэлтэй байдаг. Эмнэлэгт шигдэж ургасан хумсыг бүрэн хуулж авах ажилбар хийгддэг.
Шигдэж ургасан тохиолдол бүрт эмнэлэгт очиж хумсыг бүрэн хуулуулах нь буруу юм. Ингэж хумсыг авахуулсны дараа хумсны хэвтэш хумигдаж, хэлбэр өөрчлөгдөж, хумсны гоо сайхан алдагдсанаар ил задгай гутал сандаал өмсөхөд асуудал тулгарахаас гадна, хумс шинээр ургахдаа ахиад л шигдэж ургадаг.
Тиймээс хумсны шигдээсийг дөнгөж хөндүүрлэж эмзэглэх зовиур илэрч байгаа үед педикюрт хандаж шигдээсийг зөв засуулснаар хумсыг бүрэн хуулуулах шаардлагагүй болохоос гадна, хөлийн хумсны хэлбэр засагдсанаар шигдэж ургах асуудал арилах ба гоо сайхан байдалдаа сэтгэл хангалуун, бусдын өмнө санаа зовох асуудалгүй болох юм.
Энэхүү үйлчлүүлэгчийн хөлийн хумс шигдэж ургаснаар өвдөх зовиуртай байснаас гадна задгай гутал өмсөхөд хөлийн эвэрнээсээ нилээд санаа зовдог гэдгээ тайлбарлаж байсан юм.
Дээрх зурагт үйлчлүүлэгчийн хумсны шигдээсийг авах ажилбар хийгдэж байна.
Педикурын бүрэн үйлчилгээний дараа хумс шигдэж эмзэглүүлж байсан зовиур арилж, үйчлүүлэгчийн санааг зовоож байсан эвэрийг бүрэн авснаар сэтгэл ханамж өндөр байснаа илэрхийлж байсан юм
Үйлчлүүлэгчийн минь сэтгэл ханамж 100% байсныг танд дуулгахад таатай байна
Хөлийн хумс нь гарын хумсыг бодвол удаан ургадаг учраас улиралд нэг удаа педикюрт орж байх нь хөлийн хумсны шигдээсээс зайлс хийх боломжтой юм. Мөн 3-4 удаагийн педикюрын дараагаас хумсны шигдээс бүрэн эдгэрдэг гэдгийг хэлмээр байна.
Шигддэг хумсыг өөрөө авах гэж оролдох хэрэггүй, зөвхөн мэргэжлийн хүмүүст хандаарай.
Шигдээстэй хумсыг педикюрт засахдаа хумсны хоёр талын углуургаруу спирттэй, мэдээ алдуулагчтай хөвөн бөмбөлөгийг 3-5 минут байрлуулсны дараагаар, багажуудын тусламжтайгаар шигдсэн хэсгийг хөндийрүүлж, хоёр хажуу талыг тэгшилж авах ажилбар хийгддэг. Мэдээ алдуулагчтай учраас тухайн хүндээ зовиур бага байдаг давуу талтай.
Мөн хумсыг буруу авснаас шалтгаалж хумс шигдэж ургах тохиолдол байдаг. Тиймээс хөлийн хумсыг зөв авахдаа хумсны үзүүр хэсгийг хурууны өндөгтэй тэнцүүлж дөрвөлжилж авдаг. Хумсны хоёр талыг дугуйруулж авч болохгүй.
Манай салон нь педикюрийн тусгай аппараттай бөгөөд зориулалтын хөлийн банн нь дөрвөн талаасаа даралттай усаар шүршиж, шилмүүсний хандтай, далайн давстай ус нь алжаал ядаргааг тайлж, стрессээс ангижрахад тань туслана. Энэхүү зориулалтын аппарат нь массажны сандалтай тул хуян шар усыг тарааж, цусны эргэлтийг сайжруулж, алжаал ядаргааг тайлна.
Педикюрын үйлчилгээнд хумсны шигдээс авахаас гадна, хумсны өнгөлгөө, будалт, хөлийн эвэр авах, эвгүй үнэрийг арилгах, хөлийн гуужуулалт, амраах массажны үйлчилгээг үзүүлдэг.
Гэрийн нөхцөлд гарын доорх материалуудыг ашиглан хөлөө амраах, эвэрийг арилгах зөвлөгөөг хүргье:
Манайхны хувьд усанд орсны дараагаар хуурайгаар хөлийн зузаарч эвэршсэн арьсаа шууд үрснээс арьсны өнгөц болон гүний давхаргаа гэмтээх аюултай байдаг гэдгийг санах хэрэгтэй.
Педикюрт орох цаг завгүй бүсгүйчүүдэд зөвлөхөд сонгины хальсыг томоор нь хуулаад зузаарч эвэршсэн хөлийн арьсан дээрээ тавьж, алчуураар даруулж боож хоноод, өглөө босоод сайтар угааж хатаагаад тальк түрхэнэ.
Өсгийний арьс хагарч, цус шүүрсэн тохиолдолд хоёр ширхэг алимыг нухаж, тал аяга сүүнд хийж сайтар хутгаж өтгөн зуурмаг бэлтгэж, хагарсан өсгийн дээрээ тавьдаг. Үүнийгээ 15 минутын дараа бүлээн усаар угаагаад, хуурайгаар үрэх юм уу, эсвэл тэжээлийн тос түрхэж болно.
Хөлнөөс эвгүй үнэр гараад байдаг зовиуртай хүмүүс 30 секунд халуун бүлээн усанд дүрээд, дараа нь 30 секунд хүйтэн усанд дүрэх зэргээр ээлжилж дүрснээр энэ зовиур арилах, мөн ядаргаа тайлах үйлчилгээтэй.
Мөн бага зэргийн буцалсан бүлээн усанд лемоны шүүс дусааж, нэг халбага сода хийж уусмал бэлтгээд дүрж болдог. Үүний дараа арьс зөөлөрдөг учраас хөлийн үрүүрээр үрж болно.
Халуун дулааны улиралд охид бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд маань ч гэсэн дээрх аргуудыг гэрийн нөхцөлд ашиглан, хөөж хавагнасан хөлийнхөө алжаал ядаргааг тайлж, өөртөө зав гаргаж байгаарай.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.