Машинд тань анхны тусламжийн цүнх байгаа юу?

2017.07.07
|
13,204
Таны машинд анхны тусламжийн цүнх байгаа ч, тусламж нэн шаардлагатай үед хэрэгтэй зүйлс байгаа эсэхийг эндээс нягтлаарай.

Амралтаа авч аялалд гарахад зун цаг хамгийн сайхан улирал шүү дээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө аялалаар явахдаа ачаа тээш, хөнжил гудас, хоолны хэрэглэлээ бэлддэг. Гэхдээ нэн шаардлагатай зүйл бол анхны тусламжийн цүнх юм. Бүх машинд анхны тусламжийн цүнх байдаг ч, тусламж шаардлагатай үед хэрэгтэй зүйлс байгаа эсэхийг эндээс нягтлаарай.

Суурь тусламжийн шаардлагатай зүйлст:

  • Халдваргүйжүүлэх хөвөн (Энэ нь спиртэнд суурилсан байвал сайн)
  • Халууны шил
  • Нэг удаагийн амны хаалт
  • Бактерын эсрэг тосон түрхлэг : Эмийн сангуудад антибиотиктой тос байдаг бөгөөд цэвэрлэж ариутгасан шарханд антибиотиктой тос түрхэх нь халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Мөн түлэгдлийн эсрэг тосыг хавсаргаарай.


 

  • Гидрокортизонтой тос: Харшлын тууралт гарах үед болон амьтанд хазуулан тохиолдолд шархыг цэвэрлэсний дараа түрхэнэ.
  • Сунадаг бинтүүд (гар болон хөлөнд зориулсан бинтүүд нь өргөний хэмжээгээрээ ялгаатай байдаг тул тусад нь бэлдээрэй)


 

  • Шархны лент
  • Чихний дусаагуур: Ялангуяа хүүхдийн чихэнд амьтан орох, гадны биед орох зэргийн үед ашиглана.

 

  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эмнүүд: ибупрофен, парацетамол
  • Аспирин: Даралт ихсэлт болон зүрхний цочмог өвдөлтийн үед хэрэглэнэ
  • Антацид бэлдмэл: Ходоод гэдэсний үрэвсэл, хордлогын үед шаардлагатай
  • Даралт бууруулах эм: Хэрвээ гэр бүлийн гишүүд дунд даралт бууруулах эм тогтмол уудаг тохиолдолд эмийг хавсаргах шаардлагатай.
  • Суулгалтын эсрэг эм: Лоперамид шахмал, найруулдаг хросоль
  • Харшлын эсрэг эм (Жишээ нь: Хлорфенамин)

 

  • Оёдол тавих нэг удаагийн сет: Эмнэлгийн мэргэжилтэн ойр тохиолдолд шарханд оёдол тавих ба бусад тохиолдолд өргөс авах зэргээр хэрэглэж болно.
  • Мөн нарнаас хамгаалах тос, шумуул үргээх тос, хүж зэргийг багтаагаарай.

 

Цус алдсан болон яс үений гэмтлийн үед:

  • Гар халдваргүйжүүлэх уусмал, нэг удаагийн бээлий- Аливаа осол гэмтлийн үед осолдогчид тусламж үзүүлэхийн өмнө заавал гараа халдваргүйжүүлж, бээлий өмсөнө.  Энэ нь халдвар авахаас сэргийлнэ.  


 

  • Уян чангалуур: Цус алдаж буй үед чангалуур тавих нь цусны урсгалыг удаашруулж, алдах цусны хэмжээг бууруулах тустай.
  • Гурвалжин боолт:  Гурвалжин боолт нь мөр, тохойн мултрал зэргийн үед сойлт хийж боолт хийхэд шаардлагатай.


 

  • Хурууны болон мөчний чиг мод: яс хугарах, үений бэртэл, могойд хатгуулах зэргийн үед мөчдийг хөдөлгөөнгүй байлгах шаардлага гардаг.


 

  • Хүйтэн жин: Зориулалтын уутанд савласан хүйтэн жинг эмийн сангаас аваарай. Хүүхэд халуурах үед халуун бууруулах, цус тогтоох, өвдөлт намдаах зэргээр хэрэглэнэ.

 


 

  • Цус тогтоох бинт, наалт: Шархан дээр наах тусгай зориулалтын цус тогтоох бэлдмэлтэй наалтуудыг анхны тусламжийн цүнхэндээ хавсаргаарай.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар