Хамгийн шилдэг мэргэжилтнүүдийн хоололтын зөвлөмж

2017.07.14
|
6,315
Дэлхийн шилдэг эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн эрүүл хооллолтын талаар өгсөн зөвлөгөөнүүдэд анхаарлаа хандуулаарай.

Турмерик-хавдраас сэргийлнэ

“Маш олон клиник судалгаанд турмерик нь зүрхний өвчнүүд, остеоартрит, зарим хавдруудаас сэргийлэх, эмчилэх нөлөөтэй гэдгийг тогтооосон байна. Өдөрт ¼ цайны халбагаар хэрэглэхийг зөвлөдөг. Хэрвээ амт нь танд таалагдахгүй тохиолдолд капсултай эм хэлбэртэйг худалдан авч хэрэглээрэй.” гэж эмч  Макл Грегер, анагаах ухааны доктор, хоол зүйч, “How not to die” номын зохиолч, хэлжээ.


Лаазалсан туна загас-уургаар баялаг

“Туна загас нь супермаркет дахь хамгийн хямд уураг юм. Мөн энэ нь омега-3, витамин Д, селенээр хамгийн баялаг хүнс юм.” --эмч Кэт Геаган, MS, RD, хоол зүйч, “Get green, get lean” номын зохиолч


Загасыг хүнсэндээ тогтмол хэрэглэх нь

“Том судалгаануудад долоо хоногт нэг өдөрт загасны мах хэрэглэж байх нь Альцхаймер өвчнөөр өвдөх эрсдлийг 60%-аар бууруулдаг гэсэн үр дүн байна. Мөн бусад судалгаануудад загасны махыг хүнсэндээ тогтмол хэрэглэж байх нь зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг 3 дахин бууруулдаг гэсэн мэдээ байна.” – Марта Клери Моррис, ScD, Раш их сургуулийн эмнэлэгийн Хоол тэжээл, хоол тэжээлийн эпидемиологийн салбарыг хариуцсан захирал.


70%-иас дээш какао агуулсан хар шоколад эрүүл мэндэд тустай

“Хар шоколад нь сайн өөх тос болох HDL-ийн хэмжээг ихэсгэж, муу өөх тос болох LDL-ийн хэмжээг бууруулахаас гадна, цусны даралтыг тогтворжуулж, тархины эд эсүүдийг сэргээх болон сэтгэл гутралаас сэргийлэх нөлөөтэй.” хэмээн Синдтя Сасс, MPH, RD, Slim down now: Shed pounds and inches with real food, real fast” номын зохиолч, хэлжээ.


Жимс, тэр дундаа бэрринүүд

“Энэ нь антиоксидантаар баялаг бөгөөд зүрхний өвчний эрсдлийг бууруулах, зарим төрлийн хавдраас сэргийлэх, чихрийн шижингээр өвдөх эрсдлийг бууруулах, тэнэгрэлээс сэргийлэх зэргээр эрүүл мэндэд тустай. Хар бөөрөлзгөнө, нэрс, улаалзгана, хар үхрийн нүд зэргийг сонгож хэрэглээрэй.”—Дэвид Ниман, DrPH, FACSM, Апплахам нэгдсэн их сургуулийн хүний хөгжлийн лабораторийн захирал


Байцаа худалдан авахдаа яагааныг сонго

“Энэ нь антиоксидантаар баялаг тул тархины эд эсийг хамгаалах, хөгшрөлтийн эсрэг нөлөөтэй”—Макл Грегер, MD


Урт удаан амьдрахад хар шош туслана

“Шош нь махнаас илүүтэйгээр уургаар баялаг бөгөөд карбогидратуудын нэгдлийн агууламж өндөр, Фибер-утаслагыг ихээр агуулдаг. Мөн гэдсэнд байх сайн бактериудын өсөлтийг дэмжих, жин хасахад нөлөөтэйгөөс гадна, дархлаа дэмждэг”—Дан Бүттнер, Үндэсний газарзүйн холбооны гишүүн, “The Blue Zones Solution: Eating and Living Like the World’s Healthiest People” номын зохиолч.


Өдрийн цайн дээрээ самар хэрэглээрэй

“Өдөр бүр самрыг хүнсэндээ нэмж хэрэгэлэх нь зүрхний өвчнөөс сэргийлэх, тэнэгрэлээс сэргийлэх, тархины эд эсийг хортой бодисоос хамгаалдаг. Бүх төрлийн самар дээрхитэй адил эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг”—Гери Фрасер, MD, PhD, зүрхний эмч

Уургийн хэрэгцээгээ тооцолох нь

Булчинг ачааллуулах, эргэн засварлах үед ойролцоогоор 25-35 грам уураг шаардлагатай болдог. Илүүдэл уураг нь өөх болон хуримтлагддаг. Удирдамжинд 30 грам уураг нь таван ширхэг өндөг, дөрвөн унци (унци=28,3 грамм)  тахиа, хорин унци тослог багатай тарагтай тэнцүү байдаг” Лаурен Харрис, MS, RDN

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар