Цэвэршилтийн үеийн синдромыг хоолны дэглэмээр зохицуулж болдог

2017.07.25
|
4,631
Тэгвэл жимс, ногоо, уураг, сайн өөх тос зэргээр цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хянаж болдог гэдгийг та мэдэх үү.

Цэвэршилтийн насныханы хамгийн том толгойны өвчин бол яах аргагүй илрэх шинж тэмдгүүд нь байдаг шүү дээ. Сэтгэл санаа тогтворгүй болж, амархан уурлаж бухимдаж, сэтгэл санаа хямарч, стресс бухимдалд өртөхөөс гадна, даралт ихсэх, зүрх дэлсэх, нүүр халуун оргиж улайх, толгой өвдөх, эргэх, нойр хямрах, бэлгийн дур хүсэл буурах, үтрээний хуурайшилтаас болж бэлгийн харьцаанд ороход өвдөх зэрэг олон шинж тэмдгүүд илэрдэг.

Цэвэршилтийн үед цусан дахь дааврын хэмжээ аажмаар буурснаар өндгөвчний үйл ажиллагаа буурч, өндгөн эс, эм бэлгийн дааврын бууралтаас шалтгаалж бодисын солилцоо удааширч, олон эрхтэн систем хямарснаар дээрх шинжүүд илэрдэг байна.

Тэгвэл жимс, ногоо, уураг, сайн өөх тос зэргээр цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хянаж болдог гэдгийг та мэдэх үү.  

Жимс, ногоог өдөрт таван удаа хэрэглэ: Нас ахих тусам жимс, ногооны хэрэгцээг ихэсгэж байх нь амин дэм, бичил элементүүдийг нөхөж авах нэг арга болдог байна. Ялангуяа цэвэршилтийн үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалж амин дэм, эрдэс бодисын солилцоо хямардаг тул өдөрт жимс, ногоог тогтмол хэрэглэж байх шаардлага гардаг. Нэг удаагийн зуушинд жижиг алим, ½ банана, эсвэл нэг том лийрийг хэрэглээрэй. Мөн махан хоолтойгоо хамт ногоон навчит байцаануудаар салат хийж өдрийн болон оройн хоолондоо хамт идэж заншаарай. Өглөөний хоолондоо тарган дээр банана, нэрс зэрэг байгалийн жимсийг хийж идээрэй.  

Уураг: Дааврын өөрчлөлтөөс болж уургийн солилцоо хямардаг тул бүх төрлийн мах, загас, өндөг зэргийг хоол хүнсэндээ түлхий хэрэглээрэй. Загасны маханд биед орлуулашгүй амин дэмүүд болох витамин Д, Омеа-3 зэрэг сайн өөх тос бие махбодид ашигтай элементүүд элбэг байдаг тул цэвэршилтийн үед долоо хоногт 2 удаа тогтмол хэрэглэж заншаарай. Хэрвээ цагаан хоолтон бол өндөг, шош, самар, шар буурцгын бүтээгдэхүүнүүд, үр тариаг хэрэглэх нь уургаа нөхөх эх сурвалж болно.

Цардуул: Цэвэршилтийн үед хоол хүнсэндээ байгалийн гаралтай цардуулыг хэрэглэх нь биеийг эрч хүчээр цэнэглэдэг байна. Төмс, амтат төмс, бор будаа, гоймон, талх зэргээс хэрэглээрэй.

Шар буурцгын бүтээгдэхүүнүүд нь дааврын түвшинг тогтворжуулах нөлөөтэй тул түфү, шар буурцгын сүү, шар буурцгын гурилан бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй.

Цайр болон төмөр нь цэвэршилтийн үед дархлааны системийг идэвхижүүлдэг. Мөн аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эрдсүүд юм. Бүх төрлийн мах, элэг зэрэгт цайр болон төмөр нь хамгийн ихээр агуулагддаг. Шош, самар, бүх төрлийн будааг хүнсэндээ хэрэглээрэй.

Сүү сүүн бүтээгдэхүүн: Цэвэршилтийн үед ясны сийрэгжил ихээр явагддаг тул кальцийг хүнсэндээ ихээр хэрэглэх шаардлагатай. Кальцийн бэлдмэлийг дангаар нь хэрэглэх нь шохойжилт үүсгэх эрсдэлтэй байдаг учраас хоол хүнсээрээ, тэр дундаа сүү сүүн бүтээгдэхүүнээс кальцийн хэрэгцээгээ нөхөх шаардлагатай.

Хамгийн чухал зүйл бол цэвэр агаарт гэр бүлээрээ амарч, аль болох амьдралаас эерэг таашаалыг авах нь цэвэршилтийн үеийн сэтгэл гутрал, сөрөг стресс, депресс зэргээс сэргийлнэ.

Цэвэршилтийн үеийн шинжүүд тод илэрч буй нөхцөлд заавал эмчид хандан дааврын эм хэрэглэх шаардлагатай гэдгийг сануулъя. Найз нөхөд, эгч дүү зэрэг хэн нэгний зөвөлгөөгөөр эм худалдан авч эрүүл мэндээрээ туршилтанд ороод хэрэггүй л болов уу.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар