Наймдугаар сарын зурхай

2017.07.30
|
30,551
Намар цагийн өнгө хур бороотой хамт хувь заяаны бэлэг үүцлэн иржээ. Зарим нь бүл нэмж, эсвэл алба тушаал өсөх бол нөгөө хэсэг нь ашиг орлогоо арвижуулна.

Энэ сарын 9 гэхэд танд хувь заяа амласан амжилт, аз жаргалынхаа эхлэлийг атгуулах болно. Сарын эхнээс өөдөө дэвжих өнгө аяс танд мэдрэгдэж эхэлнэ. Шинэ ажилд орох, тушаал дэвших зэрэг нь танд хамгийн сайн хувилбар, хамгийн өндөр ашгийг амлаж байна. Гэхдээ шууд бүх зүйлийн үр шимийг хүртэхгүй, учир нь бүх зүйл боловсорч гүйцэх өөр өөрийн хугацаатай байдаг шүү дээ. Иймд гүн амьсгаа аваад, тавьсан зорилгодоо үнэнчээр зүтгэхийг одод зөвлөж байна. Саруул ухаан, мэргэн оновчтой шийдлүүд танд төсөөлөө ч үгүй өгөөж, үр ашгийг өгөх болно. Наймдугаар сарын 23 гэхэд та маш бүтээлч санаа санаачлагынхаа дүнд аз жаргалыг мэдрэх болно. Энэ цаг хугацаанаас эхлэн огтхон ч зогсолгүй зорилгынхоо төлөө зоригтойгоор урагшлаарай. Хайр сэтгэлийн хувьд та эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлын төвд байх нь. Харин нэгэнт гэр бүл үүсгэчихсэн бол амьдралаа улам өнгөтэй сайхан байлгахыг хичээгээрэй.

Мөнгө санхүүгийн тухайд танд хөрөнгөө арвижуулах таатай санаанууд орж ирэх болно. Тэдгээрийг дутуу үнэлэлгүй, төлөвлөгөөтэйгөөр эхлүүлээрэй. Сайн найз нөхөд тань амжилтанд чинь тус болно.

Энэ сарын эхээр хуулийн ямар нэгэн асуудалд орооцолдох магадлал байна. Гэхдээ танд ямар ч түвэг чирэгдэлгүйгээр асуудал таны талд шийдэгдэнэ. Иймд эргэлзэж байгаа зүйлсээсээ хол байх нь  оновчтой.

Танд энэ цаг үед тулгараад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг ажил олгогч, эсвэл дарга чинь ямар нэг асуудал гаргалгүй шийдэж өгнө. Харин та гэртээ суурилсан бизнес эрхлэхийг хүсч байгаа бол энэ сарын сүүлийг хүлээсэн нь дээр.

Та бол байгалиасаа л бүтээлч авьяасаар тэтгэгдсэн хүн. Таны урласан бүтээл бүр цаанаа бусдыг татах чадалтай байдаг нь таны давуу тал мөн.

Та ганц бие бол, эсвэл хайртай хүнээ хайж байгаа бол нууцлаг нэгэн учрал танд аз жаргал амлаж байна. Магадгүй та санаа оноо нийлэх, зөвхөн танд тохирсон нэгнийг олно. Энэ нь таны амьдралын хамгийн сайн сайхан цаг хугацааны эхлэл байх нь.

Энэ сард таны мөнгөн хөрөнгө нэлээд өсөх хандлагатай байна. Танд мөнгө ихээр татагдана, хүмүүс ч тантай хамтран ажиллахдаа таатай байх болно. Энэ боломжийг ашиглаад хуримтлалтай болоорой.  

Хувь бизнес эрхлэгчид өмнө байгаагүй ихээхэн амжилттай сар. Ашиг өсч, хэзээ хэзээнээсээ илүү орлого орвол битгий гайхаарай. Од эрхэс танд өгөөмөр хандаж байна. Сарын сүүлээр та маш завгүй байх болно. Учир нь энэ бүх амжилт, орлого, ашгийг зөв зүйлд хуваарилж, ирэх сарын амжилтаа авч үлдэхийн тулд та олон зүйлийг бодож, тунгаах хэрэг гарна.

Энэ сард хүмүүстэй харьцах харьцаа маш сайхан, таатай уур амьсгалыг танд авчирна. Романтик учрал хүлээж байна.

Сарын эхнээс түншийн сайн харилцаа амьдралд чинь эерэг нөлөөллөө бий болгоно. Ажил хэргийн төвшинд амжилт, бүтээл арвин.

Наймдугаар сар таныг гоцлон “хөгжимдөхийг” хүлээж байна. Та бусдын дэмжлэггүйгээр өөрийн хүч чадлаараа арвин ихийг бүтээж чадна. Өнгөрсөн цаг хугацааны айдас түгшүүрээсээ ангижирч, амьдралын сорилтыг өөдлөн дэвжих шат хэмээн хүлээн аваарай.

Та бол амжилтыг атгах ёстой удирдагч болох гэж төрсөн хүн. Сарын сүүлчээр их хэмжээний мөнгө олох боломж бүрдэнэ. Соёл урлаг, хүүхдийн хувцас хэрэглэл зэрэг салбарт амжилт олох, ашиг хийх магадлал өндөр. Өрсөлдөгчдөөсөө эмээх хэрэггүй. Танд хангалттай хүч бий.

Энэ сард хайр сэтгэлийн жинхэнэ таашаал, сайхан амтыг та мэдэрч чадна. Хайр сэтгэлийн амьдрал аз жаргал, адал явдлаар дүүрэн өнгөрнө.

Хайж байсан ажил, албан тушаалаа та сарын эхээр олж авч чадна. Таны ур чадвар, хүсэл тэмүүлэл ирээдүйн үр өгөөжийг амлаж байна. Харин та одоогийн албан тушаал, эрхэлж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг бол нэр хүндээ өсгөж, ашиг орлогоо батжуулахын тулд ажиллаарай.

Энэ сард гадаадад нэр хүндтэй ажил эрхлэх урилга хүлээн авна. Наймдугаар сарын 20-ноос хойш өөрийн бүтээлч байдлаа илүү тод харуулахыг хичээгээрэй. Ингэснээр шинэ ажилд орох, илүү өндөр үр ашиг хүртэх боломжийг бий болгоно. Ялалт таны талд байна.  

Хайр сэтгэлийн амьдрал танд адал явдал, санаанд оромгүй учрал тохиолуудыг амлаж байна. Та романтик үдшүүдийг мөрөөдөж байсан бол одоо хувцсаа бэлдээрэй. Хайр сэтгэлийн талбарт ичих хэрэггүй. Таныг хайрлаж буй нэгэнд боломж олгохоос бүү татгалз.

Хэтэвч хоосон өдрүүд ард үлдэж байна. Удаан хүлээлгэсэн мөнгөний урсгал яг одоо тан руу наашилж байна. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байгаарай. Таныг амжилт хүлээж байна. Сарын эхнээс л энэ дүр зураг танд мэдрэгдэж эхэлнэ. Зарим зүйл эрсдэл дагуулдаг ч олох өгөөж нь хавьгүй өндөр байдгийг бүү мартаарай.

Амьдралаас шагнал хүртэхийг хүсч байгаа бол зөв газраа зогс. Таны өөртөө итгэх итгэл замыг чинь гэрэлтүүлэх болно. Чадна гэдгээ мэдэж байгаа бол өөртөө бүрэн итгэ. Эргэлзээг бүү тоо.

Наймдугаар сарын 20-доос хойш илүү бүтээлч, санаачлагатайгаар ажилла. Үр шим нь таны мөрөөдлийг биелүүлнэ.

Охины ордныхон хайр сэтгэлийн талбарт уламжлалт ёсыг баримтлахыг хичээдэг хүмүүс. Тэд энэ чанараараа хайр сэтгэлийг асар ихээр үнэлдэг, харилцаандаа үнэнчээр үлддэг, хариуцлагатай хүмүүс. Тэгвэл энэ чанарыг нь үнэлэх хэн нэгэн давтагдашгүй хүнтэй учрах тохиол энэ сард хүлээж байна. Харин нэгэнт гэр бүлээ үүсгэчихсэн хүмүүсийн хувьд хэн хэнийхээ үнэ цэнийг илүү үнэлж, амьдралаа дээдлэн хайрлах сар.

Наймдугаар сар асар их сэтгэл хөдлөлийг танд хөтлөн айсуй. Ажлын талбар дээр зарим талаар хэцүү санагдах зүйлс бишгүй тохиолдоно. Зарим хүн таны өршөөнгүй байдлыг сул дорой байдалтай андуурч мэднэ. Үнэн бодит байдлаас зөрөх гэж зөрүүдлэх хэрэггүй.

Хэн нэгний сүрдүүлгээс бүү айж хулчийгаарай. Айдас бол хоосон зүйл. Түүнийг даван туулсны дараа хүн аз жаргал, амжилтыг амсдаг юм шүү. Өөрийнхөөрөө шийд, аливааг. Таны шийдвэр хэзээд зөв байх болно.

Энэ сарын сүүлээр мэргэжлийн арга хэмжээнд уригдана. Энэ урилгыг хүлээн аваарай. Ингэснээр та ухаалаг, бүтээлч хүмүүстэй танилцаж, ажил хэргийнхээ хүрээг өргөтгөх боломж бүрдэнэ.

Та ганц бие бол хайр сэтгэл танай хаалгыг тогшиж байна. Хайр сэтгэлийн аз жаргал, баяр хөөрийг амтлахаас бүү буц. Харин та гэр бүлтэй, эсвэл хайртай хүнтэйгээ учирчихсан бол тэдэндээ илүү анхаарал хандуулаарай. Энэ сард таны анхаарал халамж гэр бүлд чинь маш чухал байх болно.

Сар эхлэхтэй зэрэгцээд та өөрийнхөө мөрөөдлийн ажлыг олно. Таны амжилт сэтгүүлд хэвлэгдэж, эсвэл сонины гол нийтлэл болчихсон байвал бүү гайхаарай. Таны ур чадвар энэ сард бусдад ихээхэн гайхагдаж, томоохон компаниудаас ажлын урилга хүлээн авна. Ийм компаниуд яг л тан шиг чадалтай боловсон хүчнийг хайж байдаг юм шүү дээ.

Энэ сарын сүүлээр ажлаа өөрчлөх магадлалтай. Та томоохон компанид өндөр албан тушаал эрхлэх боломжтой хэмээн одод зөгнөж байна. Таны мөрөөдөл биелэх цаг айсуй. Та үүнийг л хүсч байсан биз дээ.

Хайр сэтгэлийн талбарт та өмнөх харилцаагаа бүрэн дуусгаж, шинэ хайр дурлалтай учрахад бэлэн болжээ. Харин гэр бүлтэй, хайртай хосуудын хувьд амьдралаа илүүсайжруулахын тулд нэгэн сэтгэрлээр зүтгэх болно. Мөн зарим нь бүл нэмнэ.  

Наймдугаар сар танд амрах зав өгөхгүй л болов уу. Хичээнгүй зүтгэл итгэл найдвар, урам зоригийн гал асааж, та их хэмжээний ашиг хүртэнэ. Олсон ашгаасаа зарим хэсгийг нь мэргэжлийн ур чадвараа өсгөхөд зарцуулаарай. Хамгийн гол нь ажил хэргийнхээ цаашдын ашгийг нэмэгдүүлэхийн тулд нөөц хөрөнгө авч үлдэх нь чухал. Хэрэглэгчидтэйгээ сайхан харилцаатай байвал он дуустал захиалгаар тасрахгүй.

Хайр сэтгэлийн харилцаагаа сайжруулах талаар дахин нэг бодоход гэмгүй л болов уу. Хүсэл мөрөөдлөө эргэн сана. Хайртай хүнээ баярлуулж байсан анхны өдрүүдээ дахин авчрахад санаа тавихыг одод зөвлөж байна.

Наймдугаар сарын эхээр таны мэргэжлийн ур чадвар эн тэргүүнд асар ихээр өсөн нэмэгдэх нь. Та бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Харин та энэ сард удаан ажилласан ажлын байраа солихоор төлөвлөж байгаа бол яаран шийдвэр гаргах хэрэггүй. Та жаахан л хүлээвэл одоо байгаа албан тушаалаасаа ихийг хүртэнэ гэж одод зөвлөж байна. Наймдугаар сарын 20-доос хойш та маш том боломж эсвэл томоохон мөнгөн шагнал, орлого хүртэнэ. Энэхүү боломжийг гэр бүлээрээ амралт зугаалганд явах, эсвэл мартагдашгүй дурсамж үлдээх зүйлд зарцуулаарай. Та хэн нэгэн хүний биширч явдаг нэгэн болж хувирснаа анзаараа ч үгүй байх. Та энэ сард хайрын мөрөөдөлд умбана. Хайрын харилцаа адал явдал, хүсэл мөрөөдлөөр дүүрэн байх болно.

Маш чухал мэдээлэл хүлээн авна. Энэ нь таны ирээдүйн амьдралд асар их хувь нэмэр оруулна. Таны хүсэл мөрөөдөл биелэх цаг энэ сард тохионо. Гол нь өөртөө үнэнч байж, хичээнгүйлэн зүтгэхээс бүү хойш суугаарай. Энэ сард сайн түнш, үнэнч хамтрагчтай учирна. Энэ нь таны мөрөөдлөө биелүүлэхэд маш том дэмжлэг байх болно. Энэ сард мөнгө хөрөнгөөр тасрахгүй. Харин үүнийгээ зөв зарцуулахад анхаарлаа хандуулаарай. Ихийг биш ч багаханыг хурааж чадвал оны сүүлд таны санаанд ч оромгүй үр шимийг өгөх болно. Хайр сэтгэлийн тал дээр бүх зүйл сайхан байна. Ганц бие бумбууд хайрттайгаа учрах бол гэр бүлтэй бумбууд бүл нэмэх магадлалтай.

Төлөвлөж байсан бүх зүйл чинь амжилтаар өндөрлөнө. Та энэ сард хамгийн нэр хүндтэй ажилтан, эсвэл хамгийн нэр хүндтэй, үнэтэй хүн болон хувирна. Найз нөхөд чинь таныг сонсохдоо дуртай байхын дээр таны үг бусдын анхаарлын төвд таныг аваачна. Удтал учраа олоогүй асуудлуудын шийдэл энэ сард олдоно. Таны уян хатан зан чанар, шударга байдал чинь амжилт, ашиг орлого дуудаж байна. Наймдугаар сарын 20-доос эхлэн амьдрал дээшилнэ. Ашиг орлого сайжирна. Тасраад байсан мөнгөний урсгал эргэн нэмэгдэнэ.

Энэ сард заримынх нь хайрын харилцаа төгсч байхад зарим загаснуудын хувьд цоо шинэ дурлалтайгаа учирна. Харин гэр бүлтэй загаснууд хайрттайгаа аялалд гарахыг илүүд үзнэ. Та энэ аяллаас амьдралынхаа хамгийн дурсамжтай цаг хугацааг олж авна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар