Эршүүд бас үзэсгэлэнтэй Женифер Лауренсийн “зожиг” түүх

Нийтлэлч: Гантуул
2017.07.31
|
26,942
Түүний хүүхэд нас зожиг, ичимхий, бас тийм ч ихээр бусдын хайрыг татаж чаддаггүй гэнэн цайлган охидын л адилаар өнгөрчээ.

Тэр бол өнгөрсөн оноос хойш дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдсэн нэгэн. Түүний бүтэн нэр Женифер Шрейдер Лауренс. Дөрвөн удаа Оскарт нэр дэвшиж, 22-хон насандаа “Silver Linings Playbook” киногоороо энэ хүндтэй шагналын эзэн болсон бүсгүй.

Дүрээ бүтээсэн кинонууд нь жил тойрон 600 гарй сая ам.долларын ашиг цуглуулж, нийтдээ 6 тэрбум “ногоон”-оор хэмжигдэж байна.

Харин түүний хөрөнгө өдгөө 46 сая ам.доллар.  

 

 

Жениферийн энэ их мөрөөдлийн гэмээр амжилтын гараа хаанаас эхэлсэн гэж та бодож байна. Тэр анх сургуулийнхаа мюзикльд тоглож эхэлснээс хойш энэ түүх бичигджээ. Улмаар өсвөр нас нь теле цувралуудын дүр бүтээхэд цагаа өнгөрөөх болж, “Х хүмүүс” цувралд томоохон байр суурь эзлэхэд нь нөлөөлсөн хэрэг. Мэдээж, түүний нэрийг “Өлсгөлөн тоглоом”-гүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ.

Женифер бол зүгээр нэг гоо үзэсгэлэнт бүсгүй биш харин Холливудын хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг мөн. Зөвхөн дэлгэцийн бүтээлээрээ биш сайн үйлс, эмэгтэйчүүдийг дэмжих хандивын үйл ажиллагаа зэргээрээ өөрийгөө таниулж чадсан хүн.

 

 

Тэрээр 1990 оны наймдугаар сарын 15-нд Кентукигийн Индиан Хиллс хэмээх газар мэндэлжээ. Аав Гэри нь барилгын ажилтай бол ээж Карэн нь зуны зуслангийн менежер байв. Бэн, Блэйн хэмээх хоёр ахтайгаа тоглож түүний хүүхэд нас өнгөрчээ. Ийм ч учраас түүнээс нэг л тийм эршүүд, зоригтой өнгө аяс ажиглагддаг нь оргүй зүйл биш ээ. Тэр багаасаа л охидтой тоглохдоо хатуухан хошигнож чаддаг эршүүд хүүхэд байсан гэдэг. Женифер багаасаа л ичимтгий, өөрөөсөө их санаа зовдог хүүхэд байсан учраас ангийнхантайгаа ч тэгтлээ нийлээд байдаггүй, зожигдуу хүүхэд байжээ.

Түүний хувийн амьдралаар хамтдаа аялъя

Тэрээр 2010 оноос Николас Холттой болзож эхэлсэн ч тэдний харилцаа 2014 онд төгсчээ. Үүний дараа түүний нүцгэн зураг хулгайд алдагдаж интернэтээр бөөн шуугиан дэгдэж байсныг та санаж байгаа байх.

 

 

Саяхнаас жүжигчин маань Калифорнын Беверли Хиллст “Женифер Лауренс” хэмээх сан байгуулж Хүүхдийн эмнэлгийн зүрхний эрчимт эмчилгээний тасагт 2 сая ам.доллар хандивласан байна.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#