Анхны минь шөнө намайг ингэж өөрчилсөн

Нийтлэлч: Гантуул
2017.09.06
|
22,882
Магадгүй анхны шөнийн дараа тэр залуу намайг дахин эргэж ч харалгүй алга болчихвол яах вэ... Эсвэл тэр миний биеийг зүгээр л зугаа цэнгэл гэж харвал яах вэ... Эсвэл надтай унтсанаа бүх найзууддаа гайхуулж яриад эхэлбэл яах бол... Би 28 нас хүртлээ эмэгтэй хүн болж амжаагүй байлаа. 29 нас хүрэхэд хэдхэн л сар үлдээд байсан үе л дээ.

Найз нөхөддөө өөрийнхөө тухай ярихад бараг л инээдэм наргиа болгоод байснаас биш цээжин дотор минь оволзох бүхнийг анхаарч ойлгох хүн цөөхөн... Үнэндээ байгаа байдал минь намайг яагаад тийм таагүй байдалд оруулаад байсныг нь би одоо ч ойлгодоггүй. Магадгүй ихэнх найзууд маань хэдийнэ найз залуутайгаа нэг оронд орчихсон, энэ нь тэдэнд байдаг л нэг асуудал байснаас тэр байж мэдэх юм.

Миний найзуудын дунд бүр дөнгөж 13-хан насандаа хүнтэй унтаж үзсэн охид ч бий.

Харин би өмнө нь эр хүнтэй ойртох л юм бол хамаг юмаа алдах юм шиг боддог байлаа. Учир нь би хамаг нэр хүнд, хамгийн үнэтэй зүйлсээ түүнд өгөх юм шиг, эцэст нь өөрөө хов хоосон үлдэх вий гэхээс айсан юм.

Магадгүй анхны шөнийн дараа тэр залуу намайг дахин эргэж ч харалгүй алга болчихвол яах вэ... Эсвэл тэр миний биеийг зүгээр л зугаа цэнгэл гэж харвал яах вэ... Эсвэл надтай унтсанаа бүх найзууддаа гайхуулж яриад эхэлбэл яах бол... Эсвэл би түүнд туршлагаараа гологдох болов уу. Миний үтрээ яг сайхан агшинд юу ч мэдрэхгүй, эсвэл түүнд юу ч мэдрүүлж чадахгүй бол яах вэ... Эсвэл тэр минийхийг голбол яах вэ...

Энэ бүх бодлууд намайг өдөр шөнөгүй зовоодог байлаа. Ингээд л учир утгагүй айдсууд дунд би алхалсаар... Тийм ээ, яг тэр өдөр хүртэл.

Эцэст нь цаг нь ирэхэд би юу ч бодохыг хүсээгүй. Найз залуутай байж үзээгүй би анх удаа эр хүний өвөрт хэвтэхдээ санаанд оромгүй хэдэн зүйлсийг ойлгосон юм даа.

1. Ертөнц ингээд л дуусчихдаггүй юм байна. Ертөнц хэзээд баялаг үргэлжилсээр байх болно.

2. Би ингээд л дуусахгүй юм байна. Би асар их утга учир, аз жаргалыг мэдрэх гэж төрсөн юм байна.

3. Сексийн үеэр сэжиглэх зүйл, эсвэл айх зүйл юу ч байдаггүй юм байна.

4. Түүний нүд рүү нь хар. Тэгээд л бүх зүйл маш амархан болно. Чи түүний нүд рүү харахад бүхнийг ойлгоно.

Сүүлийн хэдхэн жил миний сексийн хамтрагчид тоотой цөөхөн байсан. Харин өнгөрсөн хугацаанд би секс хийснээс болж сул дорой болсон уу гэвэл харин ч үгүй. Би улам хүчирхэгжиж, улам ухаалаг, амьдралыг илүү өнгөлөг, сайхнаар харах болсон.

Эрчүүд ямар ч байж болно. Амиа хичээгч, зөрүүд, ухаалаг бус эсвэл бүр дор ч байж болно. Үүнийг мэдэх хамгийн сайн арга бол түүнтэй өнгөрөөсөн ганц шөнө байх болно гэдэгт би итгэдэг. Миний хувьд сэтгэлд хүрээгүй эр хүнтэй хэдийд л бол хэдийд харилцаагаа тасалж чадах зоригтой нэгэн гэж боддог болохоор секс намайг улам хүчтэй болгосон байх.

Уншигч бүсгүй чамд захиж хэлэхэд, сексээс айх хэрэггүй. Секс чамайг сул дорой болгохгүй. Бас чамаас юуг ч булаахгүй. Харин чамд мэдрэмж, ухаан, сэтгэл, баяр хөөр бэлэглэдэг юм шүү.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар