23 настнуудын яг одоо мэдэх ёстой 23 чухал зүйл

1. Чи ганцаардаж, уйтгарлах гэж төрөөгүй
Тийм ээ, 23 нас бол ганцаардмал бас тийм ч аятай сайхан цаг үе биш байж мэдэх юм. Найз нөхөд, хайр дурлал ч алсран одно гээч. Гэхдээ сайн мэдээ нь юу гээч, амьдрал чинь дөнгөж л эхэлж байна. Өөрчлөлтийг хүлээж авч сураагүй байгаа болохоор чамд зарим зүйл ингэж санагдаж байгаа юм.
Өөртөө цаг хугацаа өг. Ганцаардал мөнхөд үргэлжлэхгүй. Яг одоо чиний мэдэрч байгаа зүйл бол зүгээр л жижигхэн өөрчлөлт. Чи хэдэн жилийн дараа эргээд энэ тухай бодоход инээд чинь хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
2. Мөрөөдлийнхөө ажилдаа орно гэж яг одоо мөрөөдөх хэрэггүй
Яг одоо ажиллаж байгаа газар чинь үнэхээр дургүйг чинь хүргэж байна уу. Зүгээр дээ. Чи мөрөөдөлдөө хүрэх замынхаа зардлыг төлж байна гээд л бодчих. Чамд хангалттай туршлага хэрэгтэй шүү дээ. Ийм үед өөртэйгөө тэмцэлдэж, ажлынхаа хаалгыг чанга хааж гарах огтхон ч хэрэггүй гэдгийг сануулъя.
3. Бүгд л ямар нэг юмаа алдчихсан юм шиг мэдрэмжийг тээж явдгийг мэдэх үү?
Тийм ээ, ганцаардмал хүмүүстэй уулзаад нэг үзээрэй. Тэд яг л чам шиг гунигтай бодол тээж яваа. Гэхдээ тэдний амьдрал хэзээ ч энэ хэвээр үргэлжлэнэ гэсэн үг биш. Чинийх ч бас.
4. Чи цагаа дэмий үрсээр л байх болно
Чи цагийг дэмий сууж өнгөрөөх дуртай. Хайр дурлалд, хүсэл мөрөөдөлдөө, бүр мэргэжлийнхээ зорилгод хүртэл шүү.
Яагаад гэвэл чи алдаа гаргахад хангалттай их цаг хугацааг өвөртөлсөн хангалттай залуу хүн. Тиймээс яг одоо эрсдэлээс бүү ай. Өөрийгөө хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлсийг туршихаасаа буцах хэрэггүй. Чамд хангалттай цаг бий.
5. “Би чамд хайртай” гэдэг үгийг чи дахиад хэдэн ч удаа сонсч мэдэх юм
Чи хэн нэгэнд дахиад “Би чамд хайртай” гэж хэлэхийг хүсч байна уу. Тэгвэл сонс. Яг одоо биш ч гэнэтхэн л “Хайртай” гэдэг үгийг сонсох болно гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Иймд чамайг орхихгүй сайн хүнийг хайрлахаасаа айх хэрэггүй.
6. Чи ч бас тэгж хэлнэ
Амьдрал ингээд л дууслаа гэж бодож байна уу. Үгүй дээ, чи дахиад хэн нэгэнд “Хайртай” гэж хэлэх өдөр тун удахгүй ирнэ гэдэгт бүү эргэлзээрэй.
7. Хил хязгаар гэж нэг юм бий
Бүх хүнд л “За тэгье”, “Тийм” гэж хариулаад суугаад байгаа юм биш биз. “Үгүй” гэдэг үгийг хэрэгтэй цагт нь хэлж байгаарай. Энэ бол хязгаар. Өөрийнхөө сайн сайхныг хамгаалах хязгаар юм шүү дээ.
8. Дэмжлэггүйгээр юу ч бүтэхгүй
Өнөөдөр чиний гэр бүл байгаагүй бол чи хэтэвчиндээ мөнгөтэй, найз нөхөдтэй, амттай хоол, орон гэртэй байж чадах байсан болов уу. Нөгөө талаас чамайг бүдрэхэд түшээд авах хайртай хүмүүс чинь байгаад үргэлж талархаж яваарай.
9. “Үүнээс илүү хийж чадах л байсан” гэж бодох хэрэггүй
Хэрэв чи алдаа гаргаагүй бол бүхнийг буруу хийх байсан гэдгээ мэдэх үү. Учир нь чи эндээс юмны учир зангилааг тайлж, асуудлыг зөв өнцгөөс харах ухааныг олж нээсэн шүү дээ. Харамсалтай байдал нь чамд өөртөө илүү томоор итгэх урам зоригийг өгдөг юм.
10. Хэн нэгний мөрөөдлөөр амьдрах нь чиний ажил биш
Чамайг аз жаргалтай болгохгүй л юм бол чи хөдөө тосгодод очиж англи хэлний багшаар ажиллаж яах юм бэ. Гэр бүлийнхэн чинь баярлах учраас чи гадаадын том хотод очиж суралцаж яах юм бэ. Яг одоо суугаад өөрийнхөө мөрөөдлийг бод. Бусдынхаар биш өөрийнхөө дотор хүний дуу хоолойг сонсоод түүнийг дагаад яв.
11. “Үгүй” гэдэг бол маш чухал үг
Чи энэ үгийг ашиглах эрхтэй хүн. Чамд аз жаргал бэлэгдэггүй ажилд үгүй гэж хэлж бай. Чамайг буруу зам руу уруу татдаг хүмүүст ч бас. Илүү том, илүү сайн сайханд хүрэхэд чинь саад болж буй зүйлст ингэж хэл. Итгэлгүй байгаа үедээ ч бас. Энэ бүхэн чиний зөв байх болно.
12. Хэн ч чиний бодлыг уншиж чадахгүй. Юу хүсч байгаагаа хэлж бай
Хэн ч чиний мөрөөдлийн ажил, мөрөөдлийн хайртай хүн, эсвэл амьдралын хэв маягийг тааж мэдэж чадахгүй. Тиймээс л хүмүүстэй нээлттэй бай. Хүсч байгаа зүйлээ хэлэх цагт нь хэлж бай.
13. Сандрал бол сонголт биш
Сургуулийнхаа эсвэл ажлынхаа хүнтэй үерхдэг байлаа гэж бодоход бусдаас санаа зовж, сандрах хэрэг байна уу. Сандруу байдал хэнийг ч зөв замд дагуулж байгаагүй юм шүү. Харин ч өөртөө итгэлтэй байдал нь амжилтын үндэс болдог гэдгийг бүү мартаарай.
14. Чиний бие 17-тынх биш
Дандаа шар айраг ууж, эсвэл элдэв түргэн хоол идсээр байна уу. Чи энэ хэвээр аашилсаар байвал бие чинь нэг л өдөр чамд мартахын аргагүй сануулга өгнө шүү. Үүний оронд биедээ хэрэгтэй, эрүүл хүнсийг хэрэглэж заншвал ирээдүй чинь илүү гэрэл гэгээтэй болно гэдэгт итгэлтэй байна.
15. Чи бодож байгаагаас ч илүү халуухан гэдээ мэдэх үү?
Ихэнх хүмүүс 20 гаруйхан насандаа хэчнээн сэтгэл татам, үзэсгэлэнтэй халуухан харагддаг байсандаа итгэдэггүй. Тэгвэл чи яг одоо тэр насан дээрээ явж байна. Өөрийгөө элдвээр гоочлохоо болиод яг одоо л чамд олдож байгаа энэ гайхамшигт цаг үеийг илүү аз жаргалтай өнгөрөө. Энэ гоо үзэсгэлэн чамд дахиад хэзээ ч олдохгүй.
16. Өөрчлөлт дуусаагүй байна, хонгор минь
20 гаруйхан насандаа бид амьдралаа өөрчилчихлөө гэж итгэцгээдэг. Гэхдээ үгүй. Амьдрал үргэлж өөрчлөгддөг. Тархи чинь хөгжсөөр л байна. Чи ч бас дагаад хөгжсөөр л байна.
17. Алдаагаа уучил
Хийсэн алдаагаа дахин дахин бодож гэмших хэрэггүй. Уртаар амьсгаа аваад, энэ бол зүгээр л залуу насны “сургалтын төлбөр” гэж бод. Энэ алдаа л чамайг ирээдүй рүү хөтөлж байгаа юм шүү дээ.
18. Найзуудаасаа салах нь зүгээр л байх ёстой зүйл
Тэд өөр хот руу нүүж, эсвэл ажлаасаа гарч, нөхөрт гарч, хүүхэдтэй болцгооно. Яагаад гэвэл энэ тэдний амьдралын хэмнэл. Үүнийг эелдгээр хүлээж ав.
19. Илүү сайн сайхныг мэдрэхийн тулд зарим хүнийг орхих хэрэг гардаг юм
Бүх л хүн өсч дэвжиж сайн сайханд хүрэхийг хүсдэг. Заримдаа чи хэн нэгнийг хэчнээн хичээсэн ч асуудлаас нь сугалж татаж гаргаж ирж чадахгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө өмнө хүлээсэн хариуцлагатай хүмүүс учраас тэднийг тэнд нь орхи. Тэд байх ёстой газраа байхыг хүсч байгаа нь чи муу хүн гэсэн үг биш. Тэд зүгээр л чамтай зам нийлэх хүмүүс биш.
20. Харьцуул, гэхдээ зөвөөр
Харьцуулах нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ хэрэв чи өөрийгөө доош нь хийх зорилгоор өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж байгаа бол энэ муу. Ингэснээр чи эрч хүч, аз жаргалаа л үгүй хийхээс өөр зүйлгүй. Чи бол чиний найз эсвэл ангийн чинь хүүхэд биш. Чи бол чи. Чи аз жаргалтай сайхан амьдрахыг хүсч байгаа бол зөвхөн чиний л чадах зүйлийг сур. Түүнийгээ аз жаргалынхаа түлхүүр болго, давуу талаа болго.
21. Бүгд алддаг
Бүгд л нэг том эсвэл бүр маш том алдаа хийсэн байдаг. Бүгд л болдогсон бол өнгөрсөн рүү очоод алдаагаа залруулахыг мөрөөддөг. Тэгэхээр алдаа хийсэн нь ганц чи биш.
22. Бүгд л айдаг
Хэн ч ирээдүйд юу болохыг мэдэхгүй. Хэн ч яг төлөвлөснөөрөө амьдарч чадахгүй. Бүр өөртөө үнэхээр итгэлтэй хүн хүртэл ямар нэгэн юмнаас айж, ямар нэгэн зүйлээс болгоомжилдог.
23. Бүгдийг “Ийм байх ёстой” гэж бодох хэрэггүй
Амьдралд бидний бодсоноор болдог зүйл гэж бараг л үгүй дээ. Бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэж хичээх нь хамгийн тэнэг хэрэг гэдгийг бас хэлье. Яагаад гэвэл хорвоо ертөнц чамайг мэндлэхээс хэдэн тэрбум жилийн өмнө байсан. Энэ хэвээрээ эргэлдсээр өнөөг хүрсэн. Тиймээс бидний заавар тушаалаар хөдөлдөг зүйл энэ орчлон дээр дэндүү цөөн.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.