Зурхай:Дараагийн дөрвөн сард таныг юу хүлээж байна вэ?

Нийтлэлч: Гантуул
2017.10.07
|
85,736
2017 он дуусахад ердөө л хоёрхон сар үлджээ. Хараахан айлчилж ирж амжаагүй энэ өдрүүд танд ямар бэлэг бэлдсэнийг мэдмээр байна уу.

Зүрхний чинь тал нь хайр луу зааж байхад үлдсэн хэсэг нь өөр зүйл хэлээд байна уу. Магадгүй яг одоо хайж байгаа зүйл чинь өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанарыг нээх байж мэдэх юм. Хэн нэгэн таныг орхино гэдгээ хэлсэн бол түүнд бүү саад хийгээрэй.

Магадгүй та багахан андууралтай нүүр тулж мэдэх юм. Та зөв замаар явж буйгаа мэдэхгүй бол яаж зөв зүйл хийх юм бэ. Гэхдээ хүн бүр л андуурч эндүүрдэг хойно өөрийгөө уучлах тэнхээтэй байгаарай. Таагүй байдал ноёрхоно. Гэхдээ та давж чадна. Хамгийн гол нь тулгарсан бэрхшээлээс зугатах гэж оролдох хэрэггүй. Таны айдас байдлыг бүр ч дордуулахаас хэтрэхгүй. Юу хийх ёстойгоо өөрөөсөө асуу. Хариулт нь таныг зөв замд хөтлөх болно. Та хичээвэл амьдрал хамгийн том бэлгийг танд өгөх болно.  

2017 онд таны амьдрал яг л пуужин шиг хурдтай өөрчлөгдөх болно. Албан тушаал өөрчлөгдөхөөр хүлээж байна. Харилцаа холбоонд ч мөн өөрчлөлт гарна гэдгийг одод зөгнөж байна. Зарим талаар эдгээр өөрчлөлт танд айдас төрүүлэх боловч эргээд өөрийгөө олж харахад чинь туслах болно.  

Та 2017 оныг амьдралынхаа чухал жил гэж харж байгаа бол яаж гэдгийг одооноос харах хэрэгтэй. Ирээдүйд тохиолдох зүйлсийг хэрхэн даван туулах нь гарцаа олж харах чухал хэсэг нь. Гэхдээ танд одод амлаж байна. Бүх зүйл таны төсөөлснөөс ч илүү сайхан болох болно.  

Юун түрүүнд дуусгаж амжаагүй харилцаандаа цэг тавь. 2017 он хайр сэтгэлийн асуудалд болгоомжтой хандахыг танд зөвлөж байна. Учир нь таны бодлогогүй шийдвэр хэн нэгнийг насан туршид нь гомдоож болзошгүй.  

Та яг одоо амьдралынхаа зорилгыг шинээр тодорхойлж түүндээ хүрэх алхмаа тооцож байгаа байх. Магадгүй зорилгоо төгс биелүүлэхэд учрах саад бэрхшээлүүдээс ч айж байж мэдэх юм. Гэхдээ өөрөөрөө үргэлж бахарх. Хэзээ ч тулгарсан асуудалд бүү бууж өг. Таны үнэ цэнэ асуудлыг шийдэх гарц нь байх болно.  

Таны зүрх сэтгэл өнгөрсөн хэдэн сард хэрхэн шархалсныг одод мэднэ. Одоо өөрийгөө эмчлэх хугацааг өөртөө олго. Бас хэдэн алхам ухраад үз. Заавал ихийг хийх гэж өөрийгөө хүчлэлгүй байгаадаа сэтгэл хангалуун амьдар. Тун удахгүй таныг сэргээх шинэ хайр дурлал гарч ирнэ. Тэр таныг бүрэн эмчилж, зүрх сэтгэлийг чинь илааршуулах болно.  

Та бол цэцэн ухаан, ухаалаг байдлын билэг тэмдэг юм. Та бусдаас өөр нүдээр амьдралыг хардаг. Танд бүх зүйл цаг үргэлж байдаг. Та яг л ганцаардмал чоно шиг хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрийн хүчээр эцсээ хүртэл тэмцдэг. Энэ чанар чинь оны төгсгөл хүртэл таны эрчийг алдуулахгүй. Харин одоо ирэх хэдэн сард амьдралыг чинь өөрчлөх нэгэн шинэ харилцаанд орохдоо бэлтгээрэй.  

Найдвар бол хайрын хамгийн том хүч юм. Найдвар таныг дахин дурлах хүчтэй болгоно. Үнэн гэвэл хайр үргэлж сайн сайхныг бүтээдэг учраас сайн сайхан үргэлж таныг дагах болно. Үлдсэн хэдэн сарын дотор хэн нэгэн танд хайраа илчлэх магадлалтай. Хэн нэгний зүрхийг зүсэлгүйгээр хариулт өгч сураарай.  

Аз таныг дагаж байна. Таныг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах нэгэнтэй та одоо л учирна. Аз жаргалтай хосын тоог нэгээр нэмж амьдрал тань цэгцэндээ орохыг та мэдрэх болно. Удтал завгүй амьдарсан та одоо л жаахан амрах ээлж ирлээ.  

Өөрийнхөө санаа бодлыг дагаарай. Бусдын хэлснийг биш дотоод хүнийхээ үгийг дагавал та оны сүүл гэхэд хүссэндээ заавал хүрнэ. Хайртай хүмүүстээ илүү анхаарал халамж тавиарай.  

Оны эцэс танд аз жаргалтай хайр дурлалыг амлаж байна. Та хайрыг хүртэх гавьяатай нэгэн. Таныг аз жаргалтай болгодог зүйлээ хийхээс хэнээс ч бүү ай.  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар