Үрэвсэл, мөөгөнцрийг нэг мөр дарж авах “гэрийн жорууд”

Үтрээний халдварыг эмгүй эдгээх аргууд ба урьдчилан сэргийлэх боломжууд
Сүүлийн бараг нэг сарыг би эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, оношлогооны өрөөгөөр эргэлдэж өнгөрөөлөө. Мөөгөнцөр гэдэг зүйлээс салж өгдөггүй шүү. Наалдацын шинжилгээгээр овоо үр дүн гарсан ч бас л өнөөх “аарц” шиг муухай халдвар амь бөхтэй байгаад байлаа. Мөөгөнцрийн халдвар ямар таагүй байдал үүсгэдгийг эмэгтэйчүүд хэлүүлэлтгүй мэдэх байх.
Загатнана, улайна, шээхэд хорсоно, бүр сүүлдээ ор хөнжлийн ажилд ч дургүй болгоно. Ийм таагүй мэдрэмжүүдийг хурдхан дарж авах нь л чухал болоод байлаа. Эмэгтэйчүүдийн эмч эмийн жор бичиж өгнө, би харин түүнийг нь ууна. Ингэж ингэж арай гэж өнөөх хачин этгээдээс салсан юм даа.
Энэ бүхний эцэст юуг ойлгож авсан бэ гэхээр элдэв халдвар, мөөгөнцрөөс эмэгтэй хүн бүр өөрийгөө хамгаалж байхгүй бол адаглаад мөөгөнцрийн эсрэг эм ганцхан ширхэг нь 13000 төгрөгөөс эхэлдэг учраас үнэтэй эмчилгээний тоонд орж байна. Сардаа 3-5 удаа энэ эмийг уухад бараг 70-аад мянган төгрөг үрэх нь байна. За тэгээд дээр нь лаа хийнэ гэж байгаа.
Тэгвэл нэгэнт эдгэрсэн хойно дахиад өвдөхгүйн тулд би юу хийх ёстой вэ гэж нэлээд юм судалж, эрж сурсан юм. Бас халдвар аваад удаагүй, хүндрээгүй бол түүнийг гэрийн аргаар эмчилж болох эсэх талаар ч багагүй зүйл хайлаа. Эрэл минь “Wikihow” цахим хуудаст зочилсноор урьд хожид дуулаагүй олон сайхан зөвлөгөө мэдээллийг олсон юм.
Дахиад өвдөх гээд нэг л ёозгүй санагдвал энд бичигдсэн зүйлсээс хэрэглээд үзэх нь олон хүнд тустай гэж бодогдлоо. Өөрт минь ч гэсэн. Хамгийн гол нь энд үтрээний халдваруудыг гэрийн аргаар эмчлэх байгалийн жоруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бичсэн нь таалагдсан юм. Ингээд олж мэдсэнээ та нартайгаа хуваалцъя.
Нандин газарт тань загатнаж, халуу дүүгэж эсвэл нэг л өөрчлөгдсөн мэт мэдрэмж төрж байгаа бол үтрээний халдварт өртсөн байж мэдэх юм. Иймд “Монголжингоо” нь та бүхэнд эдгээр зовиуруудыг эмгүйгээр эмчлэх шалгарсан аргуудыг танилцуулж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид хандаж, доорх аргуудаас хэрхэн хэрэглэх талаараа зөвлөгөө авч байхыг чухалчлан зөвлөе.
- Хэрэв гэнэт халуурах шинж илэрвэл тун яаралтай эмчид хандах хэрэгтэй шүү.
Та халдвар авсан бол ямар шинж илрэх вэ?
Өөрийгөө эмчлэхийн тулд эхлээд өвдсөн эсэхээ мэдэх ёстой. Бактериар үүсгэгдэх халдварууд нийтлэг хэд хэдэн шинжтэй байдаг аж. Тэдгээр нь:
- Үтрээний орчин таагүй болж таагүй үнэртэй ялгадас гарна.
- Цагаан, саарал эсвэл бүр хөөсөрхөг ялгадас гарна.
- Шээхэс хорсож өвдөнө.
- Үтрээний дотор гадаргүй загатнана.
Тэгвэл үтрээний орчин өөрчлөгдсөнөөс үүссэн халдварыг хэрхэн ялгах вэ?
- Үтрээний орчин таагүй мэдрэмж төрүүлнэ. Усархаг, эсвэл өтгөн, нэг бол бөөгнөрсөн зүйл гарах. Энэ нь ихэнхдээ аарцархуу байдалтай байх нь олонтаа.
- Үтрээ болон бэлгийн уруул загатнаж хорсоно.
- Бэлгийн харьцаанд ороход зовиуртай.
- Шээхэс өвдөнө, хорсоно.
- Үтрээний эргэн тойрон улайж, хавдана.
Трихомоназ өвчний үед илрэх шинж. Энэ нь эмэгтэйчүүдэд үтрээний халдварын шинж тэмдгээр илэрдэг бэлгийн замын халдварт өвчин юм.
- Үтрээнээс гарах ялгадас эхүүн үнэртэй болно. Маш их загатнана.
- Үтрээний ялгадас хөөсөрхөг, хөөстэй болно.
- Үтрээ маш их загатнана.
- Шар эсвэл ногоондуу ялгадас гарна.
- Шээхэд өвдөж зовиурлана.
Сарын тэмдгийн мөчлөгөө хянаарай
Үтрээний халдварууд нь тухайн эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн өөрчлөлтөөр ихээхэн илэрдэг байна. Учир нь үтрээн дэх бактерийн бүтцэд сарын тэмдгийн мөчлөгийн дааврын өөрчлөлт нөлөөлдөг аж.
- Тиймээс сарын тэмдгийн мөчлөгөө сайтар хянаснаар та чухам юу болоод байгааг “уншиж” чадна.
Гэхдээ зарим тохиолдолд энэ өөрчлөлт зарим эмэгтэйчүүдэд илэрдэггүй онцлогтой. Маш олон эмэгтэй трихомоназ өвчин туссанаа ч мэдэхгүй удаан хугацааг өнгөрөөсөн байдаг нь үүнтэй холбоотой аж.
Юуны түрүүнд та өөрийгөө өвдсөн гэж бодож байгаа бол эмчид заавал хандаарай.
- Трихамоназ нь бэлгийн замаар халддаг.
Одоо харин үтрээний халдварыг эмчлэхгүй бол ямар эрсдэлд хүргэдэг талаар ярилцъя. Ихэнх эмэгтэйчүүд ямар нэг байдлаар энэ төрлийн халдварт өртдөг ч тэр бүр анхаарахгүй байх нь олонтаа. Энэ халдварыг танд “өгдөг” гол хүчин зүйлүүдийг нэрлэе:
- Сексийн шинэ хамтрагчтай болох
- Сексийн олон хамтрагчтай байх
- Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- Үтрээг усаар булхаж угаах
- Ерөндөг зэрэг умайд байрлуулах гадны биет
Тэгвэл мөөгөнцрийн халдварт өртөхөд нөлөөлдөг зүйлс юу вэ?
- Цэвэр даавуун бус эсвэл хэт бариу дотуур хувцас өмсөх. Эдгээр төрлийн дотуур хувцас нь хувцсан доторх дулаан, чийгийг нэмэгдүүлж, тавгүй байдал үүсгэдэг тул өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Дараахь шалтгаанууд нь энэ төрлийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Дархлааны систем сулрах
- Эмэгтэйчүүдийн элдэв үнэр, орцтой саван, ариун цэврийн хэрэглэлүүд, цацлагууд.
- Үтрээний элдэв шарх, гэмтэл. Үтрээн дэх шарх сорви нь бэлгийн харилцаанд орох, тампон хийх зэрэгт дахин сэдэрч, халдварт өртөх эрсдэлийг нэмдэг байна.
Үтрээний халдвар ямар аюултайг ойлгоход чинь туслах зүйлс энд байна. Энэ төрлийн халдвар нь тоо томшгүй олон өвчний шалтгаан болдог учраас тоолгүй өнгөрөөж болохгүй шүү бүсгүй минь.
- Үтрээний халдварын хувьд энэ нь тодорхой ямар нэгэн шалтгаан байдаггүй. Ихэнх тохиолдолд
- бактерийн хэвийн бус өсөлтөөс үүдэлтэй байдаг аж.
- Мөөгөнцрийн халдвар нь ихэнхдээ антибиотикийн хэрэглээний дараа үүсч болно. Учир нь антибиотик нь бактерийн хэвийн өсөлтийг үгүй хийснээр хамгаалагч бактериуд устаж өвчин үүсгэгч хаанчлалаа тогтоох боломжийг олгодог аж. Түүнчлэн чихрийн шижин, нөхөн үржихүйн төлөвлөгөөнд агуулагддаг эм бэлдмэлтэй холбоотой дааврын өөрчлөлт зэргээс мөн шалтгаалдаг юм байна.
- Эмчид хандахаа мартаж болохгүй шүү. Өөртөө эмчилгээ хийж эхлэхээсээ өмнө эмчид хандаж үүсээд байгаа зовиураа хэлж өгөөрэй. Халдвар бүхэн өөр учраас эмчилгээ ч ялгаатай байдаг.
- Эмч танаас шинжилгээ авч, зовиур шинж тэмдгийг лавлаж, мөн шээсний шинжилгээ өгөхийг хүсэх байх. Эдгээр шинжилгээг өгөхөд тийм ч таатай биш боловч хариу нь маш хурдан гардаг юм шүү. Үтрээний ялгадаснаас авсан шинжилгээ нь бактер, мөөгөнцөр болоод тэр ч бүү хэл бусад өвчин байгаа эсэхийг илрүүлдэг.
Халдварыг эмчлээгүй тохиолдолд таныг юу хүлээж байгааг мэдэх ёстой
Эмчилгээг дутуу дулимаг хийсэн, эсвэл оношлуулж, шинжлүүлээгүйгээс болж аарцагны үрэвсэлт өвчнүүд, цагаасаа өмнө төрөх, бага жинтэй хүүхэд төрүүлэх зэрэг өндөр эрсдэлүүд хүлээж байдаг. Түүнчлэн үтрээний халдвараас сэргийлдэггүй эмэгтэй ДОХ болон бусад халдварт өвчнөөр ч өвдөх эрсдэлтэй. Эмчилгээ хийлгээгүй эсвэл шинжлүүлээгүй, эмчлэгдээгүй трихоманаз өвчний халдвар нь ДОХ-оор өвчлөх эрсдэлийг маш ихээр нэмэгдүүлдэг аж.
Дараахь шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай. Байгалийн гаралтай бэлдмэлээр эмчилгээ хийсний дараа ч дараахь шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах ёстой.
- Эмчилгээ хийснээс хойш 3 хоног өнгөрөхөд ямар нэг ахиц гарахгүй бол.
- Та халуурч эхэлбэл.
- Шээхэд илүү хэцүү болох.
- Сексийн харилцаанд ороход зовиурлах.
- Хэвлийгээр өвдвөл.
- Үтрээнээс гарах ялгадасны хэмжээ ихэсч, өнгө, үнэр өөрчлөгдвөл.
- Биеийн бүхий л хэсэгт юм гарч туурвал.
Бидний доор зөвлөх байгалийн аргаар өөрийгөө эмчлэхээр шийдсэн бол эмчид хэлж зөвлөгөө аваарай. Биед чинь ямар нэг өөрчлөлт илрэх эхний үед л эмчид хандаж зовиуруудаа хэлж, эмчилгээ эхлэх эсэхэд шийдээрэй. Учир нь зарим үед энэ төрлийн эмчилгээ маш сайн үр дүнгээ өгч байхад заримдаа эсрэгээрээ байдаг аж. Бүр ч дордож мэдэх учраас ийнхүү анхааруулж буй хэрэг юм. Иймд та эмчээс байгалийн аргаар эмчилж болох эмчилгээний жор бичүүлж авсан ч болно.
- Эдгээр эмчилгээг хийсний дараа танд сайн үр дүн өгвөл эмчдээ ч бас хуваалцаарай. Магадгүй таны туршлага бусдад тусламж болох ч юм билүү.
Хэрэв та өөрийгөө трихомоназ туссан гэж сэжиглэж байгаа бол хамтрагчдаа ч анхааруулаарай
Трихомоназ бол бэлгийн замаар халддаг өвчин. Танд энэ өвчний шинж илэрсэн бол та өөрийгөө болон хамтрагчаа ч бас хамтдаа эмчлүүлэх ёстой гэсэн үг юм.
- Хэрэв трихомоназаар өвдсөн бол гэрээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно.
Усаар булхаж угаахаас татгалзаарай. Ямар ч тохиолдолд үтрээгээ усаар булхаж угаах, дотуур угаалга хийх нь оновчтой шийдэл биш юм. Учир нь энэ нь бактерийн халдварыг умайн хүзүү, умайн хөндийд тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн бусад төрлийн халдвараар ч өвдөх магадлалыг ихэсгэдэг.
- Тэгээд ч эмч нар дээрх аргыг халдварыг тархаах эрсдэл болдог гэж үздэг аж.
- Үтрээ угаах зориулалттай бүтээгдэхүүн сонгох. Үтрээ угаах тусгай бэлдмэл нь үтрээний дотоод орчныг цэвэрлэх ус болон бусад шингэн бодисыг агуулсан байдаг. Иймд та эмийн сангаас урьдчилан бэлдсэн ийм бэлдмэлийг авч болох юм. Ихэнхдээ эдгээр нь бургуй маягийн хэлбэртэй байдаг.
- Усны банн эсвэл угаах саваа бэлдэж эхлэх хэрэгтэй. Өөрт эвтэйхэн байрлалыг сонгоорой. Мөн хальтрахаас болгоомжлоорой.
- Нэг гараараа шүршигчийг бариад үтрээг нээж бэлгийн уруулын хооронд зөөлөн шүршиж эхэлнэ.
- Харин шүршсэний дараа тухайн бэлдмэл нь үтрээнээс буцан гарч байх ёстой.
Алимны цуу-устай шүршлэг бэлдэх. Олон мэргэжилтнүүдийн дүгнэснээр алимны цуу нь үтрээний рН хүчиллэг орчныг дахин бий болгодог аж. Түүнчлэн энэ нь үтрээний халдварыг устгах эмийн бэлдмэлийн үр дүнтэй хэсгүүдийн нэг гэж тооцогддог.
- Эмийн сангаас цэвэр шүрших бургуй авах хэрэгтэй.
- Шүүсэн халуун бүлээн усанд хоёр цайны халбага алимны цуу хийнэ. Алимны цагаан цуу хэрэглэж болохгүй. Учир нь тэр нь хэт хүчиллэг байдаг.
- Шүршлэгийг өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар дөрвөн өдөр хэрэглэнэ. Хэрэв ямар нэг ахиц гарвал цаашид шинж тэмдэг арилтал өдөр бүр хэрэглэнэ.
Устөрөгчийн хэт ислээс шүршлэг бэлдэх арга. Устөрөгчийн хэт исэл нь ариутгалын бодисын тоонд багтдаг байна. Тиймээс халдварыг цочроож, устгах нөлөөтэй аж.
- 3 хувийн устөрөгчийн хэт ислийг адил хэмжээний нэрмэл устай холино. Нэрмэл ус хэрэглэхийн учир нь ус цэвэр байвал бактерийг устгах нөлөөтэй байх болно.
- Шүршлэгийг өдөрт хоёр удаагийн давтамжтайгаар дөрвөн өдөр хэрэглэнэ. Үр дүн мэдрэгдвэл цаашид шинж тэмдэг арилтал өдөр бүр хэрэглэнэ.
Ореганогийн охьноос гаргаж авсан тосыг устай хольж бэлдсэн шүршлэг бэлдэх. Ореганогийн охь тосноос 2-3 дуслыг 240 орчим гр нэрмэл усан дээр хийж холино. Өдөр хоёр удаагийн давталттайгаар нэг долоо хоног хэрэглэнэ. Өдөрт хоёр удаагийн давталттайгаар дөрвөн өдөр хэрэглэхэд үр дүн гарч байвал цаашид шинж тэмдэг арилтал өдөр бүр хэрэглэнэ.
- Мөөгөнцрийн халдварын үед цайны модны тосноос 2-3 дуслыг 240 гр усанд хийж найруулна. Өдөрт хоёр удаагийн давталттайгаар долоо хоног шүршинэ. Дөрөв дэх хоногт үр дүн мэдрэгдэж эхэлбэл цаашид бүх шинж тэмдэг арилтал өдөр бүр хэрэглэнэ. Модны тосыг хэзээ ч ууж болохгүй.
- Түүнчлэн та дээрх тосноос 2-3 дуслыг тампонд шиингээгээд үтрээндээ хийж болно. Гэхдээ үүнийг нэг цагаас илүү удаан үтрээнд байлгаж огт болохгүй.
- Харин та жирэмсэн, эсвэл хөхүүл эсвэл жирэмслэхээс төлөвлөж байгаа бол дээрх аргыг хэрэглэх хэрэггүй.
Үтрээг тань хамгаалах “сайн найзууд”
Тарагны ач тус. Заваан сонсогдож байна уу, тийм ээ заваан. Гэхдээ үтрээндээ тараг хийснээр үтрээн дэх шимэгчдийг устгах “баатарлаг” бактериудыг тэжээх хүч болдог гэдгийг мэдэх үү. Хэдийгээр энэ талаар судалсан шинжлэх ухааны баримт нотолгоо байхгүй ч уламжлалт аргуудын нэг юм шүү.
- Тараг болон 10 гр-ын тариур (зүүг нь хаяна) бэлдээрэй.
- Шприцээ таргаар дүүргэж түүнийгээ үтрээндээ шахаж хийнэ.
- Унтахдаа шүршлэгийг хийх бөгөөд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хийж заншаарай. Түүнчлэн өдрийн турш өдөр тутмын хэрэглэл хэрэглэх хэрэгтэй. Учир нь тараг бага багаар таны үтрээнээс ялгарах учир таагүй байдал үүсгэж мэднэ.
- Шинж тэмдэг арилах хүртэл өдөр бүр энэ аргыг хэрэглэж болно.
- Түүнчлэн тампоныг тарганд дүрээд хэрэглэж болно. Гэхдээ тампон хийгчгүйгээр үүнийг оруулахад илүү бэрх байдгийг санаарай.
Эрүүл мэндийг дэмжигч пробиотик бүхий лаа. Пробиотик нь эрүүл мэндийг дэмжигч сайн бактериудыг өөртөө агуулж байдаг аж.
- Пробиотик капсулууд нь үнэтэй бүтээгдэхүүнд тооцогддог бөгөөд хүнсний дэлгүүр, эмийн сангуудад элбэг байдаг. Ингэхдээ Bifidobacterium longum, Lactobacillus rhamnosus, Bifidobacterium infantis, Lactobacillus acidophilus, эсвэл Lactobacillus reuteri HA-188 зэрэг бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй.
- Гэхдээ одоогоор тараг болон пробиотик бүтээгдэхүүнүүд нь трихомоназиас сэргийлдэг гэсэн судалгаа байдаггүй аж.
Хумс сармис. Хумс сармисыг арилгаад үтрээндээ хийхэд халдварыг эмчлэх тустай эмчилгээ болдог гэсэн эмчилгээний тайлан байдаг. Учир нь сармис нь үтрээний халдвартай тэмцэх байгалийн антибиотик болох бактерийн эсрэг бодис аллицинийг агуулдаг аж.
- Сармисаа цэвэрлэж арилгана. Сармисаа хэд хэдэн удаа зүүгээр хатгахад аллицин ялгарахад бэлэн болно. Ингээд хумс сармисаа үтрээндээ хийнэ. Дөрвөн цаг тутамд сармисаа сольж хийснээр долоо хоног энэ эмчилгээг туршина. Үр дүн мэдрэгдвэл шинж тэмдэг арилтал хэрэглээрэй.
Мөөгөнцрийн халдварын үед борын хүчилтэй эмчилгээний лаа хийх. Борын хүчил нь тийм ч таатай бодис биш учраас та өөрөө энэ бэлдмэлийг хийх гэж оролдох хэрэггүй. Мөн шууд үтрээнд хийж болохгүй. Үүний оронд Vitanica Yeast Arrest нэртэй бэлдмэлийг эмийн сангуудаас хайх хэрэгтэй. Энэ нь үтрээний мөөгөнцрийн халдварыг дарахад маш тустай байдаг.
- Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн зааврыг сайтар дагаж мөрд.
- Борын хүчилтэй эмчилгээ хийлгэж байх үедээ сексийн хамтрагчтайгаа аман секс хийхийг хоригло. Учир нь борын хүчил хамтрагчийг чинь хордуулж орхино.
- Эдгээр гэрийн жорууд таныг эмчлэхгүй бол яах вэ?
Мөөгөнцрийн халдварын үед гадна бэлэг эрхтэнд түрхдэг олон төрлийн тосон түрхлэг байдаг. Эдгээрийг эмчийн зөвлөмжөөр авч болох юм. Үтрээний халдвар эдгэрэхгүй ужгирвал эмчдээ заавал хандаарай. Учир нь дахин сэдэрч буй мөөгөнцрийн халдвар нь чихрийн шижин, хавдар бүр цаашлаад ДОХ-ын шинж тэмдэг байх магадлалтай байдаг аж. - Гурван өдрийн эмчилгээний дараа шинж тэмдгүүд арилахгүй бол эмчдээ хандах нь зүйтэй.
- Тэгвэл эмч чинь мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэлийг танд зөвлөх болно. Өөрөөр хэлбэл, эмч танд мөөгөнцрийн халдварыг дарангуйлдаг эмчилгээ бичиж өгөх болно.
- Трихомоназыг дарах антибиотикийн хэрэглээ. Эмийн эмчилгээ нь та хэр удаан энэ өвчнөөр өвчилснөөс ихээхэн хамаарна. Антибиотик эмчилгээ нь трихомоназыг эмчлэх жор болохоос биш мөөгөнцөрт нөлөөлдөггүй аж.
- Үтрээний халдварыг эмчлэхэд метронидазол зэрэг эм илүү тохиромжтой байдаг аж. Эдгээр нь жирэмсэн хүнд аюулгүй.
- Трихомоназ нь ихэнхдээ метронидазол болон тинидазол зэрэг эмээр эмчлэгддэг. Эдгээр нь мөн л жирэмсэн хүнд аюулгүй.
- Энэ өвчин бэлгийн замаар халддаг тул та хамтрагчаа ч мөн шинжилгээнд хамруулаарай. Хамтрагч тань эмчилгээ хийлгэснээс хойш долоо хоногийн дараа сексийн харилцаанд орох хэрэгтэй.
- Эцэст нь үтрээний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Амаар уух эмүүдийг сонгож болох юм. Тараг уух нь таныг хамгаалах маш сайн үр дүнтэй нэгдэл гэдгийг мэдэх үү. Өдөрт дор хаяж 150 гр тараг ууж заншаарай.
- Мөн пробиотик капсулуудыг ууж болно.
- Өдөр бүр ариун цэврийг сахь. Маш зөөлөн чанарын саванг сонгоорой. Ингээд халуун бүлээн усаар шүрших байдлаар бэлэг эрхтэнээ өдөр бүр угааж байгаарай. Угаасны дараа бэлэг эрхтэнээ хуурай болтол нь цэвэр даавуу эсвэл ариун цэврийн цаасаар арчих хэрэгтэй.
- Бэлэг эрхтэнээ урж шалбалахаас үргэлж болгоомжил. Ингэснээр халдвар орох замыг нээнэ.
Зөвхөн цагаан дотуур хувцас өмс. Гэхдээ 100 хувь хөвөн даавуу байх ёстой шүү. Даавуу нь таны бэлэг эрхтэний орчныг хуурай бас сэрүүн байлгахад тустай. Харин цагаан өнгийн дотуур хувцас танд бэлгийн ариун цэврийг байнга мэдээлэх болно. Ялгадас гарахад та түвэггүй мэдэж чадна шүү дээ. Нейлон, синтетик материалаас ямагт татгалзаарай.
- Хэт бариу дотуур хувцаснаас татгалзаарай. Энэ нь халдвар дамжих орчныг бүрдүүлдэг.
Зөөлөн саван, угаалгын нунтгаар дотуур өмдөө угааж байгаарай. Элдэв үнэргүй зөөлөн саван, угаалгын нунтгаар дотуур өмдөө угааж заншаарай. Хувцас зөөлрүүлэгч зэрэг нэмэлт химийн нэгдлүүдээс татгалзах хэрэгтэй юм байна лээ.
- Савангийн үнэр гартал дотуур хувцсаа усаар сайн зайлж угаа. Угаалгын нунтгийн үлдэгдэл халд
- варыг тэжээх суурь болно.
- Ариун цэврийн өрөөнд зөв дадал хэвшилтэй бол. Цагаан, зөөлөн ариун цэврийн цаас хэрэглэж байгаарай. Урдаас нь хойшоо гэсэн байдлаар арчих ёстойг мартаж болохгүй. Хэрэв та үэнэ дүрмийг зөрчвөл халдварт шууд өртөнө.
- Тампон хэрэглэхдээ юуг анхаарах вэ. Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн уламжлалт хэрэглэлийн оронд тампоныг сонгоорой. Элдэв хурц үнэртэй тампоноос зайлсхийх хэрэгтэй. Учир нь өнөөх л халдвараас хамгаалж байгаа хэрэг юм. Тампоныг хоёр цаг тутамд сольж байхыг бүү мартаарай.
- Тампонтой хонож болохгүй. Оронд нь уламжлалт хэрэглэлийг ашиглаарай.
Трико өмсөхөөс зайлсхий.
Трико нь бэлэг эрхтэний орчны “амьсгалах” боломжийг хааж байдаг. Ингэснээрээ халуун орчныг бүрдүүлж, чийг татуулж бактери, мөөгөнцөр үржих төгс орчныг бүрдүүлж байдаг. Тиймээс нейлон триконы оронд цэвэр даавуун өмднүүдийг сонгоорой.
Харшил үүсгэх бүтээгдэхүүнүүдээс татгалз.
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн элдэв бүтээгдэхүүнээс татгалзаарай. Эдгээр нь үнэр оруулагч ашигласан байдаг учраас химийн нэгдлүүд нь бактери тэжээх орчныг үүсгэнэ.
- Хөөстэй банн, банны тос, таль зэргээс бүрмөсөн татгалз. Энэ бол халдвар дамжих таатай зам.
Гэрийн жорыг хэзээ хэрэглэх ёстой вэ?
Мэдээж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд. Зарим халдварууд эмчилгээгүйгээр эдгэрэх нь ч бий. Тиймээс дээрх аргуудыг хэрэглэхээс өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө авахыг сануулж байна. Учир нь халдвар бүхэн өөр өөр учраас эмчилгээ ч өөр байх болно.
Нийтлэлтэй холбоотой асуултын хариултууд:
- Үтрээнээс ялгадас гарах нь хэвийн зүйл үү.
-Энэ нь хэвийн үзэгдэл байж болно. Учир нь ялгадас гарах ёстой. Хамгийн гол нь өнгө, үнэртэй болбол та эмчид хандах хэрэгтэй.
- -Би 12 настай. Надад үтрээний ариун цэврээ хадгалахад дээрх жорууд хэрэгтэй юу?
-Ямар ч тохиолдолд эмчийн зөвлөгөөний дагуу жорыг хэрэглэх хэрэгтэй гэдгийг сануулъя. Юуны түрүүнд гэр бүлийнхэндээ, ээждээ энэ талаар хэлээрэй. Ээж чинь чамд хамгийн сайн зөвлөгч байх болно.
-Би эмийн сангаас эдгээр эмийг авах гэхээр намайг хэтэрхий жаахан байна гээд байвал яах вэ. Би ээждээ хэлэх хэрэгтэй юу?
- -Ээжүүд чиний дотор юу болоод байгааг юу юунаас илүү мэдэж хэлж өгч чадна. Ээж чинь чамайг эдгээсэй л гэж хүснэ шүү дээ. Тиймээс ээждээ илэн далангүй ярьж зөвлөгөө аваарай.
- -Бэлгийн уруул улайж хавдаад байна. Би яах вэ?
- -Алимны цууны шүршлэг нь бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг хамгийн сайн эмгүй жор юм. Тиймээс хоёр цайны халбага алимны цууг халуун усанд хийж шүршлэг бэлтгэж болно. Энэ шүршлэгээрээ өдөрт хоёр удаа үтрээгээ шүрших давтамжтайгаар 2-3 өдөр угаагаарай.
- -Үтрээний халдвартай хүнтэй секс хийх нь ямар эрсдэлтэй вэ?
-Ихэнхдээ халдвар эрэгтэй хүнд дамждаггүй. Гэхдээ халдах боломжгүй гэсэн үг биш. Хэдийгээр эрэгтэй хүн бактерийн халдвар авахгүй байх магадлалтай ч мөөгөнцрийн халдвар авах боломжтой. Гэсэн хэдий ч эрэгтэй хүн секс хийсний дараа шээх үед шээсний замаар халдварууд биеэс нь гадагшилдаг. Ингэснээр халдварыг бусдад дамжуулах орчныг бүрдүүлж байдаг.
-Надаас эвгүй үнэр гараад байгааг яаж болиулах вэ?
-Өглөө, орой бүр зөөлөн саван бүлээн усаар бэлэг эрхтэнээ угааж байгаарай. ингэхэд үнэр арилна.
-Сонгиныг үтрээний халдвар арилгахад ашиглаж болох уу?
-Тийм. Кэмбриджийн их сургуулийн хийсэн судалгаагаар сонгино нь маш олон төрлийн халдварыг устгахад тустайг нотолсон юм.
-Сексийн хамтрагчаа ч бас эмчлэх ёстой юу?
-Таны хамтрагч халдвар аваагүй гэдгийг мэдэж байгаа бол тэгэх шаардлагагүй. Гэхдээ эрчүүд мөөгөнцрийн халдвар авдаг гэдгийг санах хэрэгтэй. Та өөрийгөө эмчлүүлэхгүй яваад байвал хамтрагчаа ч бас өвчлүүлэх болно.
-Миний охин 11 настай. Үтрээнээс нь цагаан өтгөн цагаан юм гараад байна. Би юу хийх хэрэгтэй вэ?
-Энэ насанд ийм ялгадас гарч болно. Хамгийн гол нь тэр нь загатнуулдаг, эсвэл ямар нэг бэрхшээлтэй асуудал үүсгэж байгаа бол та эмчид хандаарай.
-Миний сарын тэмдэг гурав хоног ирдэг. Тэгээд дөрөв дэх хоногоос нь үнэртэй ялгадас гардаг. Би өвдсөн гэсэн үг үү. Би юу хийх вэ?
-Сарын тэмдгийн хугацаанд таны үтрээ маш ихээр чийгшдэг. Тэгэхээр энэ нь цус болон хөлс, ариун цэврийн хэрэглэлийн үнэр байж болох юм. Ариун цэврийн хэрэглэлээ байнга сольж байгаарай.
Эх сурвалж:Wikihow.com
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.