Нүүрний хэлбэрээр нь шинжье:Араар тавьж болзошгүй эрчүүд

Нийтлэлч: Гантуул
2017.10.16
|
25,334
Хүний нүүрний хэлбэр амьдралд тийм ч чухал биш гэж та боддог байж болох юм. Гэхдээ доорх нийтлэлийг уншаад энэ сэдвийг үнэхээр ихээр судлахыг хүснэ гэдэгт итгэлтэй байна.

Яагаад гэвэл хүний нүүрний хэлбэр сексийн амьдралынх нь талаар асар их зүйл хэлдэг гэдгийг та мэдэж авах болно.

Канадын Онтариогийн Ниписсингийн их сургуулийн судлаачид төгсөх ангийн 145 оюутны сексийн амьдрал болон харилцааг нь судлах асуумж явуулжээ. Ингэхдээ тэднийг сексийн амьдралаа ямар байлгахыг хүсдэг, мөн сард хэдэн удаа гар хангалга хийдэг тухайг нь ч асуусан байна.

 

 

Хариулт нь харин гайхмаар гарчээ. Өргөн царайтай оюутнууд гонзгой царайтнуудаасаа илүүтэйгээр дээрх зүйлсийг хийдэг гэж хариулсан байна.

Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Судалгааны дүнд өргөн царайтай эрчүүдийн тестостероны ялгаралт ихээхэн өндөр байдаг гэдгийг мэдэж авсан юм. Ингэснээр судлаачид энэ дүгнэлтийнхээ үр дүнд өргөн царайтнуудыг секс нь “удирддаг”, өөрөөр хэлбэл, тэдний амьдралд ор хөнжлийн ажил ихээхэн чухал байр суурь эзэлдэг гэсэн санал дэвшүүлж байна. Нэг үгээр хэлбэл, тэд араар тавихад хэзээд бэлэн байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

 

 

Энэ бол нүүрний хэлбэрээр хүний амьдралын хэмнэлийг тодорхойлох гэсэн анхны оролдлого биш  гэдгийг хэлье. Гэвч нүүр царайгаар шинжих шинжлэх ухаан нь төгс зүйл биш. Иймд яг таг үнэн гэж итгэх боломжгүй билээ.

Эцэст нь, та царайгаа толинд нэг хараад үзээрэй. Таны нүүрний хэлбэр дээрхтэй тохирч байгаа бол бүсээ чангахан бүслэхэд гэмгүй л болов уу. Учир нь үнэнч байдлын өмнө буруутан болбол таны сүүлчийн уучлалт гуйх хүсэл талаар өнгөрч мэдэх юм.

Нөгөө талаар үнэн хэрэгтээ та нүүрээ биш харин үйл хөдлөлөө удирдлагадаа байлгахад л бүх зүйл болоод явчихна шүү дээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#