2018 оны хайрын зурхай

Нийтлэлч: Гантуул
2017.11.27
|
83,865
Он солигдоход сар гарангийн л хугацаа үлдлээ. Тэгвэл 2018 он ордууддаа хайр сэтгэлийн ямар бэлэг бэлдсэнийг хамтдаа сонирхъё. 2018 он бол чиний хувьд хайр сэтгэлийн эрэлд гарах хугацаа биш. Харин чи оронд нь ганц бие амьдралыг илүүд үзэж, бие даасан байдлаа хадгалахыг хүснэ. Гэхдээ чамайг гэсэн хэн нэгэн нь гарч ирвэл бүү түлхээрэй. Учир нь хайр сэтгэл хүч юм. Заавал бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэж хичээх хэрэггүй.

Болгоомжтой байхыг зөвлөе. Үгүй бол та 2018 онд нэг алхам ухрах хэрэг гарах нь. Буруу хүмүүсээс болгоомжлоорой. Өөрийг чинь хайрладаггүй хүнд хоёр дахь боломжийг атгуулснаар хайран цаг хугацаагаа асгана гэдгийг одод анхааруулж байна.  

2018 онд чи хоёр хүний нэгийг сонгох хүндхэн сонголттой нүүр тулна. Харамсалтай нь, чи хэн нь амьдралын чинь хань мөн эсэхийг мэдэж чадахгүй. Тиймээс үнэхээр чиний төлөө амьдрах нэгнийг сонгох зориг чамд байгаа бол хоёулантай нь дотно байгаад үз. Гэвч чи эцэст нь хоёулангаас нь харилцаагаа таслах болно. Учир нь чи тэдний үнэн дүр төрхийг олж харна.  

Аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулаарай. Чамайг хайрлаж байсан ч чамаас явсан нэгнийг яг өмнөх шигээ байлгаж чадахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Ингэлээ гээд ямар ч хамаагүй хэн нэгэнтэй цагийг өнгөрөөх хэрэгтэй гэсэн үг бас биш. Үүнийг сайн тунгаагаарай. 

2018 онд чи буруу хүндээ татагдах магадлал өндөр байна. Түүний доторхийг бүрэн дүүрэн мэдрэхээсээ илүүтэйгээр чи зөвхөн түүнийг л хүснэ. Энэ зуур чамайг чин сэтгэлээсээ хайрлаж, чиний төлөө амьдралаа зориулах хүнийг чи мартаж орхино. Иймд чиний хайрыг хүртэх гавьяатай нэгнийг бүү алгасаарай.  

Үнэндээ чи 2017 оных шигээ л бүхнийг хэтрүүлэн бодсоор байх болно. Чи зүгээр л хайр сэтгэлийг байгаагаар нь хүлээж авахын оронд хэн нэгнээс ирсэн мэссэжийг найзууд руугаа илгээж, зөв бурууг нь шүүхийг хүснэ. Зүгээр л сайхан үгийг сонсохын оронд хэн нэгний амнаас унах үг бүрийн цаад учрыг олохыг хүснэ. Энэ хэрээс хэтэрсэн бодлуудаа орхиод өөрийгөө зүгээр л орхичихвол амьдрал илүү хялбар, бас илүү таашаалтай байх болно гэж бодохгүй байна уу.  

2018 онд хайрын амьдрал чинь дуусч мэдэх юм. Учир нь чи айдсаа дийлж чадахгүй. Болзоонуудад татгалзсан хариу өгч, болгоомжлолоор өөрийгөө хүлж орхино. Хэн нэгэнд жинхэнэ боломжийг өгөхөөсөө өмнө чи зугатаж орхино. Ингэснээрээ чи өөрийгөө хорлож байна гэдгээ мэддэг ч болоосой.  

Энэ бол чиний сонголт. Хайрын амьдралаа дуусгаж, үгүй хийнэ. Хайр сэтгэлтэй учиръя гэж бодохын оронд чи хэтэрхий завгүй ажиллана. Мөнгөтэй болж орлогоо өсгөхийг л хүснэ. Болзоонд явахын оронд ажил дээрээ цагийг өнгөрөөнө. Ингэхийн оронд жаахан л хичээгээд хайранд боломж олго.  

Чамайг хайрладаг хүмүүсийг 2018 онд чи өөрөөсөө холдуулна. Чи мэдрэмжиндээ хөтлөгдөж, тэднээс зайгаа авахыг оролдоно. Гэвч энэ ухаалаг алхам биш байх болно. Чамд хэрэгтэй хүн чамайг хүсэх үед дэргэд чинь даанч байхгүй байх болно.  

2018 он бол хайраа эрж олох хүндхэн жил болох нь. Чамд үнэхээр хайртай нэгэн гарч ирсэн ч чи дотроо эргэлзсээр л байна. Чамайг гэсэн хүмүүс чамаас холдон одно.  

Идэвхгүй байдлаас чинь шалтгаалан ирэх онд хайр сэтгэл ч бас тийм л байх нь. Хүмүүст их зан гаргаж, хямсгар байсаар байвал тэд ч бас чамаас холдон одох нь ойлгомжтой. Чамайг үүрд ганцаар үлдээх бардамналаасаа сал. Хайр сэтгэлийг чинь хөсөрдүүлэх хямсгар зангаа орхи.  

Жинхэнэ хайр дурлал айсуй. Зөвхөн чиний л төлөө зүрх нь цохилох хэн нэгэн өглөө бүр чиний дэргэд сэрнэ. Учир нь чамайг өвтгөж байсан харилцааг чи дуусгаж чадна. Ингэснээр жинхэнэ хайр дурлалтай учирна.

 

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар