Мэдээллийн технологийн шилдэг компаниар Содон Солушн ХХК тодров

2017.12.28
|
305,384
2007 онд үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө хүртэл тасралтгүй ажиллан, байгууллагын болон хэвлэл мэдээллийн 100 гаруй сайтыг “төрүүлсэн” “Содон Солушн” ХХК-ий хамт олон Мэдээллийн технологийн шилдэг компаниар тодорлоо. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа зарлагдсан онц байдлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг бүгд шахам “амаа бариулчихаад” байхад олон нийтийн мэдэх эрхийг хангаж, мэдээ мэдээллийг түгээх талбарт ганцаар “дайтсан” “News.mn” сайт бол “Содон Солушн” компанийн анхны томоохон бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

Харилцаа, холбоо Мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон Монголын сайтын холбоо, Монголын мэдээллийн сайтуудын ассоциаци, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо хамтран “Вэб авардс-2017” наадмыг зохион байгууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү ёслолын ажиллагааны үеэр:

  • -Мэдээллийн шилдэг сайт
  • -Шилдэг төсөл хэрэгжүүлэгч
  • -Онлайн худалдааны шилдэг сайт
  • -Мэдээллийн технологийн шилдэг компани зэрэг номинациудаар цахим ертөнц дэх байгууллагуудын шилдгийг шалгаруулсан юм.

2007 онд үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө хүртэл тасралтгүй ажиллан, байгууллагын болон хэвлэл мэдээллийн 100 гаруй сайтыг “төрүүлсэн” “Содон Солушн” ХХК-ий хамт олон Мэдээллийн технологийн шилдэг компаниар тодорлоо. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа зарлагдсан онц байдлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг бүгд шахам “амаа бариулчихаад” байхад олон нийтийн мэдэх эрхийг хангаж, мэдээ мэдээллийг түгээх талбарт ганцаар “дайтсан” “News.mn” сайт бол “Содон Солушн” компанийн анхны томоохон бүтээлүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

Түүнчлэн эх орны эдийн засгийн нүүр царай болсон Оюутолгой компани, Ажнай корпорацийн цахим хуудсыг бүтээн босгосноор нь “Содон”-гийн хамт олны ажлын амжилтыг дахин дурдахад таатай байна.

Содон Солушн ХХК нь

Монголын вэб систем хөгжүүлэлт, програм хангамжийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэн явуулж, хэрэглэгч нартаа ДЭЭД ЗЭРЭГЛЭЛ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилж байна.

Ингэхдээ чанарын өндөр түвшинд байх ёстой гэсэн шаардлагыг өөрсдөдөө байнга тавьж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэхийн төлөө ажилладаг байна.

Тус компани хамгийн орчин үеийн, найдвартай, шалгарсан, дээд зэрэглэлийн технологиуд ашиглаж байна.

Энэ хамт олны гараар бүтсэн мэдээллийн вэб сайтуудыг жагсаавал:

1. News.mn

2. 24tsag.mn

3. shuud.mn

4. assa.mn

5. unen.mn

6. hiub.mn

7. angar.mn

8. olz.mn

9. Myzar.mn

10. Pepsi.mn

11. solongonews.mn

12. grandnews.mn

13. infomongol.mn

14. baabar.mn

15. emegteichuud.mn

16. mongoljingoo.mn

17. mglnews.mn

18. breakingnews.mn

19. zone.mn

20. info.mn

21. top.mn

22. hot.mn

23. wikimon.mn

24. icomment.mn

25. mongoluls.mn

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар