Чоныг айхтар амьтан л гэдэг...

2018.01.02
|
34,794
Сүрэглэхээрээ юунд ч дийлддэггүй. Гэвч баригдаж аргаа барсан чоно ямар хүлцэнгүй, хүний нүүр хардаггүй, ус гүйлгэнэсэн нүдтэй, чичигнэж гөлөгнөсөн, дорой нунж харагддаг билээ? Ноднин нэг шүдлэн чоно хашиж аваад байтал нэг кавказ ноцолдуулъя гээд аваад ирлээ.

Тэр нохой ямар сүртэй, зоримог, хүчирхэг харагдаж байв аа! Нохойг суллаж турхиртал чоныг нухаад байх юм. Өрөвдөхөөс илүү, уур хүрч тэжээвэр эрлийзэд нухуулж байгаа бол хохь нь гэж бодохын завдалгүй өнөө чоно нэг л эргэсэн. Эзэн нь “Ээ, хайран нохой…” гээд гүйсэн. Таталдаж хамаг цусаа юүлсэн нохойн хоолой, гүрээг яг сахлын хутгаар зүүсэн мэт тас хяргасан байсан. Би тэгэхэд нухуулж байгаа чоныг хараад өөрийн үндэстнээ бодож байлаа. Бид яг шархдаж баригдсан чоно шиг сүр сүлдгүй болчихож гэж. Гэвч эцэст нь чоно бол чоно юм даа л гэж бодсон доо.

А.Баатархуяг " Монголчууд ба Чоно " нийтлэлийн хэсгээс

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар