Бүх цаг үеийн хамгийн шилдэг бас эрүүл турах жор-1

Энэ жорыг баримталсан хүн сард ойролцоогоор 3 кг эсвэл түүнээс дээш хэмжээгээр жин хасах боломжтой. Энэ бол бие махбодид хамгийн эрүүл жин хасах төлөвлөгөө юм. Харин яаж. Энэ асуултын хариултыг хамтдаа сонирхъё. Хавар ч болж байна. Банана жийнс өмсөж, бариу цамц углаад гудамжаар харчуулын нүдийг унагах ажилдаа шамдацгаая.
1. Хэзээ ч хэт их өлсөж болохгүй
Жингээ хасах гэж байгаа бол өлсөх мэдрэмжийг мартах ёстой. Өөрөөр хэлбэл, хэзээ ч хэт их өлсөж болохгүй. Их өлсвөл хүн нүдэнд харагдсанаа л идэх нь дамжиггүй шүү дээ. Иймд идэх зүйлсээ төлөвлө. Өглөө босохдоо л өдөр идэж болох хүнсээ бодчихсон, төлөвлөчихсөн, бүр бэлдчихсэн байвал та онц дүн авна. Чихэргүй тараг, овъёосоор барьсан талх зэргийг байнга цүнхлээд явахад ч гэмгүй. Эдгээр нь таныг өлсөх үед бөөн өөх тос идэж, арай гэж хасах гэсэн жингээ нэмэхээс чинь сэргийлж чадна.
2. Идэх ёстой илчлэгэндээ шударгаар ханд
Эрэгтэй хүн өдөрт 2500, харин эмэгтэйчүүд 2000 ккал илчлэг идэхэд хангалттай байдаг. Ингэхээр бид үүнээс хэтэрсэн илчлэгтэй зүйл идээд эхэлбэл таргалах нь гарцаагүй. Иймд та өдөр бүр мөнгөө хариуцлагатайгаар зарцуулдаг шигээ идэх ёстой илчлэгээ ч яг л тэгж зарцуулаарай. Шударга бай. Цэгцтэй хоолло. Хүнсний илчлэгүүдийг тооцож сур. Гэхдээ илчлэгийг нь зориудаар багасгаж шошгон дээрээ бичсэн жигнэмэг, иогурт, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Оронд нь гэрийн аргаар бүрсэн тараг, шинэхэн ногоон өнгийн ногоонууд, тахианы цээж мах, дүпү зэрэгт дурлахыг санал болгож байна.
3. Яг дасгал хийснийхээ дараа хоолло
Хүмүүс хэзээ юм идвэл хамгийн хурдан өөхөө шатааж чадах вэ гэж асуудаг. Өөрөөр хэлбэл, хэт их илчлэгтэй, зайрмаг, шоколад хааяахан идчихээд түүнийгээ яаж таргалалт болгохгүй байх вэ гэж санаа зовж байна уу. Тэгэхээр яах вэ. Хариулт нь дасгал хийснийхээ дараа идэж заншвал хамгийн тохиромжтой байх болно. Ингэхэд өөх маш хурдан “шатдаг”.
За хөөрхөнүүд минь, хавар болох гэж байна. Хичээгээрэй. Дээрх зөвлөгөө та нарт минь тусална гэж найдаж байна. Дараагийн дугаарт ямар хүнс ямар илчлэгтэй байдаг, бас хэзээ идвэл зохимжтой талаар нийтлэх болно.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.