50 жилийн өмнө байсан бол эрчүүд ийм зүйлст нүд унагах байж

Тавин жил гэдэг тооныхоо хувьд маш урт хугацаа шиг санагдаж болох л юм. Гэхдээ амьдралын хувьд тийм ч хангалттай хугацаа биш ээ. 1960-аад оныг өнөөгийн нийгэм, техник эдийн засгийн өөрчлөлттэй харьцуулах ч юм биш. Гэхдээ гоо сайхны хэмжүүрийн тухайд аваад үзвэл таныг цочирдуулж ч мэдэхээр өөрчлөлтүүд гарсан байна. Бүр тодруулбал, эрчүүд тавин жилийн өмнө эмэгтэйчүүдийн гоо сайхныг ингэж үнэлдэг байжээ...
Цайвар арьс
1960-аад онд арьс өнгөөр ялгаварлах үзэл Иргэний эрхийн хөдөлгөөний тусламжтайгаар нэг мөр намжсан гэж хэлж болно л доо. Ялгаварлан гадуурхлын эсрэг хуулиуд улс орнуудад хүмүүсийг төрсөн биенээсээ болж бусдын доог дохуу, доромжлолыг амсахаас сэргийлж чадсан юм. Гэхдээ л тухайн үедээ Америкийн сайхан бүсгүй шалгаруулах наадамд Африк-Америк цустай иргэдийг оролцуулах нь хориотой л байлаа. Дараа нь 1968 онд Хар арьст америк гоо бүсгүй шалгаруулах наадам зохиогдсон нь тэдэнд өгсөн томоохон хариулт болсон болов уу. Энэ нь Африк-Америк бүсгүй Шерил Браун бүх Америкийн мисс болохоос хоёр жилийн өмнөх явдал байв.
Гэхдээ одоо ч гэсэн хар арьснаас илүүтэйгээр цайвар өнгөнд татагдагсад бишгүй л байна.
Хэтэрхий туранхай бие
Цаг хугацааны уртад эрчүүд туранхай биеийг илүүд үзсээр ирсэн. 1950-иад он, 1960 оны эхээр бүсгүй хүний биеийн хэлбэрийг Мерилин Монро тодорхойлж байлаа. Гэхдээ түүнээс ч илүү туранхай байхыг эрчүүд шаардсаар л байна.
Хавтгай цээж
Загвар өмсөгчид илүү туранхай болоод байгааг та ер нь анзаарсан уу. Тэгвэл одоогоос 50 жилийн өмнө эрчүүд яг л тэдэн шиг хавтгай цээжтэй бүсгүйчүүдэд татагддаж байжээ.
Хавтгай өгзөг
Хавтгай цээжтэй бас хавтгай өгзгөнд эрчүүд үхэлдэж байж. Өнөөдрийнх шиг хөх, бөгс сайтай бүсгүйг харж явдаг байсан нь юу л бол. Тухайн үед өгзөг өнөөдрийнх шиг чухалд тооцогддоггүй байсан байх.
Нүцгэн хөл
Нүцгэн хөл эрчүүдийг урхидах зэвсэг байж. Тэгээд ч хэдий чинээ урт бас сайхан хөлтэй байна төдий чинээ ил гаргах сонирхол тухайн үед байсаар л байж.
Хөхний даруулгагүй байх
1960-аад онд олон эмэгтэй хүйсээр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэн хөхний даруулгаас татгалзаж байлаа. Харин загварын ертөнцийнхний тайлбарлаж буйгаар хөхний даруулгагүй байх нь яваандаа улс төрийн эсэргүүцэл биш харин ч тренд болон хувирчээ.
Урт, шулуун үс
1960-аад онд ихэнхдээ бүсгүйчүүд үсээ урт бас шулуун байлгахыг чармайдаж байж. Энэ нь ч эрчүүдийн нүдийг ихээхэн хужирладаг байж.
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.