Хоёр жилийн дотор төгс өөрчлөлтийг бүтээж чадсан хос

Нийтлэлч: Гантуул
2018.03.10
|
176,277
Тэд хамтдаа 195 кг илүүдэл жингээсээ салж чадсан юм. Нууц нь тусгай хөтөлбөр эсвэл хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнд ч биш. Харин тэдний бие биедээ итгэх итгэлээс эхэлжээ.

Лекси, Дэнни Рийд нар бол Америкийн эгэл жирийн хосуудын л нэг. Тэд хайрандаа умбаж, гэрлэлтээ батлуулж, ирээдүйгээ хамтдаа бичилцэхээр шийджээ. Тэдний хайрын өмнө жингийн илүүдэл огтхон ч асуудал болоогүй юм. Учир нь америкчуудын гуравны нэг нь жингийн илүүдэлтэй амьдарч байна.

Гэсэн хэдий ч тэдний дараагийн гэнэтийн мэдээ бүр ч санаанд оромгүй зүйл байв. Ердөө л хоёр жилийн дотор тэдний хэрхэн хувирч чадсан нь таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна. Тэд хамтдаа 195 кг илүүдэл жингээсээ салж чадсан юм. Лекси энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсандаа байршуулсан нь бүх эргэлзээг тайлж чаджээ. Харин одоо тэдний түүхээр хамтдаа аялъя.

 

Лекси, Дэнни Рийд нартай танилц

 

Гайхалтай их жин хассанаараа энэ хос хэдийнэ дэлхийд алдаршсан. Тиймээс тэдний нэрийг энд дахин дурдах нь илүүц биз. Лекси инстаграмдаа Дэнни-гийн хуримын саналыг баяртайгаар зураг болгон тавьснаа ярих дуртай. “Би яг л хүүхэд шиг баярлаад уйлчихсан. Надад өөр ямар ч бодол төрөөгүй” гэж тэр энэ тухайгаа дурсаж байна.

“Тэр намайг миний жингээс үл хамааран хайрласан. Энэ нь л надад хангалттай байсан. Тэр надад хэзээ ч өөрийгөө өөрчлөх тухай санал тавьж байгаагүй. Тэр намайг үзэсгэлэнтэй сайхан гэж үргэлж магтдаг байсан. Би түүнээс дандаа гайхалтай мэдрэмжүүдийг авдаг байсан” гэж Лекси ярьж байна.


 

Хурим ба жингийн нэмэгдэл

Тэд хуримынхаа үеэр бие биедээ амлалт өгч байхдаа хоёулаа нийлээд 247 кг жинтэй байсан бөгөөд нэг нь л гэхэд 140 кг байв. Хуримын даашинзны хувьд яггүй байса нь лавтай. Гэлээ ч Лекси жингийн илүүдлээсээ болж даашинз өмсөх эрхээ хязгаарлахыг хүсээгүй юм.

Хуримынхаа зургийг постолсны дараа түүн доор бичсэн сэтгэгдлүүд үнэхээр хэцүү сэвдийн нэг байв. Лекси хуримынхаа үеэр 52F размерийн хөхний даруулга зүүсэн бөгөөд мэдээж үүнийгээ олох гэж дэлгүүр хэснэ гэдэг амьдралынх нь хамгийн урт өдөр байсан ч байж мэдэх юм.

Ямартаа ч Лекси маань таван цаг илүү хүлээсний дараа өөртөө үнэхээр тохирох төгс даашинзыг олж чаджээ. Энэ тухайгаа тэрээр “Би хамгийн сайн найзтайгаа гэрлэсэн. Хуримын өдөр төгс байсан. Би даашинзандаа үнэхээр хайртай. Бас би өөрийгөө яг л үзэсгэлэнт гүнж шиг мэдэрч байсан” гэжээ.

 

247 кг жин дээрх амьдрал

 

Тэд жингээ хэрхэн хассан талаараа бусдад ярих дуртай. Энэ туршлага нь тэдэнд их урам өгдөг төдийгүй дахин илүү ихийг ойлгоход тусладаг аж. “Миний хувьд” гэж Лекси яриагаа эхлээд “Өглөө сэрээд л таагүй мэдрэмжүүдээ мэдэрч эхэлдэг байсан. Маш их ядарна, бас амьсгаа дандаа л давчиддаг байсан” гэлээ.

Хэрэв тэд жингээ яг ингэж хазаарлаж чадаагүй бол бүр ч их асуудалд орох байжээ. Учир нь Лекси хүн хоёр дахиа амьдарна гэж хэзээ ч байдаггүй гэдгийг ойлгож, энэ тухай тунгаах болжээ. “Цээж маань жолоонд тулчихаад хэцүү, бас би гутландаа хүрдэггүй байсан. Галзуу хулгана дээр сууна гэж бүр саналтгүй. Одоо бодоход үнэхээр бэрх байжээ” гэж Лекси дурсав.

Харин Дэннигийн ярьж буйгаар Лекситэй хамт өдөрт 4000-6000 ккал хүнс иддэг байжээ. “Би шарсан юм болгоныг л иддэг байлаа. Бид хоол хийхийг үзэн яддаг байсан. Бид богино долгионы зуухандаа хоол халааж идээд сурчихсан байсан. Энэ нь бидэнд амархан юм шиг санагддаг байсан” гэлээ.

Энэ нь ч ортой зүйл байж. Учир нь Харвардын Бизнесийн сургуулийн судалгаагаар америкчуудын ердөө 10 хувь нь л хоол хийж идэх дуртай, харин 45 хувь нь үүнийг үзэн яддаг яг л Лекси, Дэнни хоёр шиг. Үүнийг л мэдсэний үндсэн дээр нийтлэлийн маань баатар хосууд өөрчлөлтийг хийж чадсан юм даа.


Энэ бүхэн шинэ жилийн баяраар гаргасан шийдвэрээс эхэлжээ

 

Энэ бол шинэ жилийн баярын ширээний ардаас гаргасан шийдвэрийн нэг байсан гэвэл итгэх үү. Та ч бас яг л ингэсэн бол та ганцаараа биш ээ. Оюун ухааны судалгааны хүрээлэнгээс гаргасан статистикаар жингээ үнэхээр хасч буй хүмүүс шийдвэр гаргаж чадсан байдаг аж. Гэхдээ гунигтай ч гэмээр мэдээ нь юу гэхээр, тэдний дөнгөж 9-хөн хувь нь л үр дүнд хүрдэг байх юм.

Гэлээ ч Лекси болон Дэнни хоёрын хувьд үр дүнд хүрч чадсан гайхалтай хос. Лексигийн 2016 оны нэгдүгээр сард “Insider”-т өгсөн ярилцлагаас үзэхэд хосууд эрүүл амьдралын хэвшлийн төлөө шийдвэр гаргасан байна.

Байгальтайгаа илүү ойр байж, эрүүл амьдралын хэмнэлд шилжих амар байгаагүй нь мэдээж. Түргэн хоолны цэснээс эрүүл хооллолт руу шилжихийн тулд тэдэнд амьдралын хэвшлийн томоохон өөрчлөлтүүд хэрэгтэй байлаа. Тэгэхээр үүнийг тэд яаж хийж чадсан юм бол?

 

Өөрчлөлтөд бэлэн бай, бас идэвхтэй бай

 

Дэнни, Лекси хоёр шинэ жилийн баяраас хойш шийдвэрээ гаргаад тун ч удаагүй байхад найз нь тэднийг сорилтонд оруулж дөнгөжээ. Ихээхэн өөдрөг төсөөлөлтэй байсан учраас тэд зөвшөөрсөн нь мэдээж. Гэхдээ шалтгаан нь юу байв? Тэдний “Today”-д өгсөн ярилцлагаас үзэхэд тэд бүхэл нэг сарын турш согтууруулах ундаанаас хол байж, хоол идэхээр гадуур гарахаа больж, муу хоол хүнс идэхээс татгалзжээ.

Энэ нь тэдний хувьд шийдвэр гаргахад нь туслах том асуултын эхлэл байв. Ингээд хосууд маань үүний дараа хоол хийхийг үзэн ядах сэтгэлгээ нь харин ч эсрэгээрээ амар зүйл биш, бүр илүү асуудалд дагуулж буйг анзаарсан байна.

 

"Амьдралаас таашаал, амар амгаланг мэдэрсэн миний анхны өдөр"

 

Нийлээд 250 орчим кг жинтэй хос маань хамтдаа фитнесст явжээ. “Би өөртөө энэ бол миний амьдралын хамгийн сайхан өдрийн анхных нь байх болно” гэж өөртөө хэлдэг байсан хэмээн Лекси ярьж байна. “Хүмүүс над руу гөлрөөд зогсчихдог нь миний жингээс л болдог байсан. Тиймээс л би тэдэнд над руу ширтэх шалтгааныг нь өөртөө зориулж буй цаг хугацаагаар хариу өгөхийг хүсдэг байлаа” гэж бүсгүй дурслаа.

Лекси фитнесст өөрийгөө үнэхээр дайчилдаг байжээ. “Би маш сайн бие халаалт хийхийг хүсдэг байсан ч миний хүссэнээр болдоггүй байлаа” гэж ярьсан ч тэр бууж өгөөгүй юм. Тэрээр долоо хоногт гурван удаа эрчимтэй 30 минутын дасгал хийдэг байжээ.

Дэнни ч бас цөхрөөгүй юм. “Анх удаа энэ тухай сонсоход тийм ч сайхан сонсогдоогүй шүү” гэж залуу эр ярьж байна. “Гэртээ харих, сандал дээр суух, юунд ч санаа зовохгүй хоол идэх нь л сайхан санагддаг байлаа” гэж тэр бас нэмж ярив.

 

Турахын төлөө биш харин эрүүлжихийн төлөө

 

Хүмүүс ихэнхдээ л жингээ хасахыг хүсдэг. Гэхдээ бүгд гэж үү? АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар нийт хүмүүсийн 50 хувь нь эрүүл мэнддээ эхэлж анхаардаг байна. Үүний бодит жишээ нь Лекси болон Дэнни нар байлаа.

Лексигийн үзсэнээр хамгийн чухал нь нийгмийн стандартад нийцэх нь биш харин эрүүл амьдралын хэв маяг гол нь байжээ. “Жингээ хасахыг хүсээд байхад амьдрал хяссаар л, жингээ нэмэхийг биднээс шаардаад байдаг. Энэ бол амьдралын хэвийн үзэгдэл” гэж Лекси тайлбарлаж байна. “Миний зорилго хэзээ ч туранхай болох талаар байгаагүй. Гэхдээ эрүүл байхыг хүссэн” гэж тэр хэлэв.

Лекси зорилгодоо хүрэх хамгийн чухал зөвлөгөөний нэгийг хэлж байна. “Би өөрийгөө 247 кг жинтэй байсан ч хайрладаг, хайртай байсан. Тэгэхээр жин хасахаасаа өмнө ч өөртөө хайртай байж чадахгүй бол өөрчлөлт хийж чадахгүй” гэж тэр онцолж байна.

 

Жингээ хассан тэдний нууц

 

Ойролцоогоор 200 кг орчим жинг хамтдаа хасч чадсан энэ хосын тухай сонсоод та юун түрүүнд энэ хорвоо дэлхий дээр ийм зүйл боломжтой гэж үү гэж асуух байх. Жин хасах тусгай хөтөлбөр, эсвэл гайхамшгийг бүтээгч нэмэлт тэжээлд нууц нь байгаа юм болов уу?

Үнэхээр нууц юм шиг санагдаж байгаа биз. Гэхдээ энд ямар ч нууц үнэндээ байхгүй.

ABC телевизийн “Өглөөний мэнд, Америк” нэвтрүүлэгт дасгалжуулагч хөлсөлсөн, хоолны дэглэм барьсан, эсвэл жин хасах мэс ажилбарт орсон зэрэг хүмүүс оролцож байсан ч, Лекси, Дэнни хоёртой адилхан хэн ч уригдаж байгаагүй аж. Харин Лекси жижигхэн зүйлээс том үр дүнг бий болгож чадсан нэгэн билээ.

Энэ тухайгаа тэд тайлбарлахдаа “Бид хоол хийж эхэлсэн. Хоолоо бэлтгэсэн. Бас хоол хүнсний шошгон дээрх илчлэг болоод тэжээллэг чанарын мэдээллийг уншдаг болсон” гэжээ. Бас өөрсдийнхөө хамгийн дуртай хоолноос татгалзаж, эрүүл хүнсийг сонгох болжээ.

Гайхалтай нь, хосууд илүү идэвхтэй болжээ. “Бид алхахаас эхэлсэн. Ууланд авирч, дугуй унасан. Эдгээр нь биднийг буйдан дээр тухлах зав өгдөггүй байсан” гэж Лекси ярив.


 

Дотно сэтгэл ч бас нөлөөтэй

 

Энэ өөрчлөлтийн эхлэл нь тэдний бие биеэ дэмждэг дотно зүрх сэтгэлийн угаас үүсчээ.

19 жилийн үерхэл, сайн найзын харилцааныхаа талаар Лекси инстаграмдаа бичихдээ “Тэр намайг эхний өдрөөс л хүчтэй байхад дэмждэг байлаа” гэж Лекси хэллээ. Тэгэхээр хамгийн гол нь нэгнээ дэмжиж, урмын үгээр шагнаж, шүүмжлэлээс татгалзаж, бие биедээ итгэх нь чухал юм байна. Бас өөрийгөө хэзээ ч голж болохгүй. Хэчнээн махлаг байсан ч яг одооны өөртөө үргэлж хайртай байгаарай. Тэгвэл чи өөрчлөлтийг хийж чадна. Аа бас, хамгийн гол нь хэзээ ч турахын төлөө жин хасч болохгүй. Харин гоо үзэсгэлэн, эрүүл амьдралын төлөө үүнийг хийгээрэй. Үүнд ягштал барих хоолны дэглэм хэрэггүй. Зүгээр л хоолны эрүүл хэвшил, чин сэтгэл, мятрашгүй зорилго, идэвх л хэрэгтэй.

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар