Хамгийн шилдэг бас эрүүл турах жор-2:Улаан, шаргал, бас ногоон

Нийтлэлч: Гантуул
2018.03.14
|
131,431
Энэ удаад дараагийн цуврал болох хоол хүнсэнд баримтлах жин хасах зарчмуудаас хуваалцъя.

Бид өмнөх нийтлэлээрээ уншигч бүсгүйчүүддээ жин хасахад хялбар алхмуудын хамгийн нийтлэг хийгээд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн аргуудаас цухасхан танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаад дараагийн цуврал болох хоол хүнсэнд баримтлах жин хасах зарчмуудаас хуваалцъя.

 

Таны хоолны өнгө:Улаан, шаргал, ногоон

 

Таны нэг удаадаа идэх хоол хүнсний өнгө дээрх гурван хэсгээс бүрдэх учиртай. Эдгээр өнгөний зохицол таны тавган дахь хоолонд байвал зохистой хэмжээнээс давсан илчлэг иднэ гэж айхаа болино. Үүний хариуд та юу хожно гээч. Өнгөлөг жимс, ногоо нь таны арьсыг илүү үзэсгэлэнтэй бас эрүүл харагдуулахын дээр залуужуулдаг юм шүү.

 

Бага багаар хазаж ид

 

Бага багаар хазаж идэж заншсанаар та өдөрт 75 ккал илчлэгийг шатаадаг гэдгээ мэдэх үү? Ингэснээр та жилд 4 кг жинг зүгээр л сууж байгаад хасчихаж чадна.

 

Илүү их ус уу

 

Ус уу. Гэхдээ хангалттай хэмжээгээр. Та ус уугаад усан тарга үүснэ гэж бодож байна уу. Харин ч эсрэгээрээ. Та ус уухгүй бол идэж уусан бүхэн тань шингэхээ байж, шингээгүй хоол жинхэнэ өөх тос болоод чулуужиж, өнөөх цүдгэр гэдэс, бүдүүн гуя, целлюлитийг үүсгэнэ.


Давснаас татгалз

 

Давс бол жингийн өсөлтийг зохицуулж байдаг чухал бодис. Түүнчлэн энэ бол та бидний ихэнхдээ ойлгодоггүй жингээ хасахгүй байгаагийн нийтлэг шалтгааны нэг байж болох юм. Судалгаагаар дундаж америк хүн өдөрт идэх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их хэмжээний давс иддэг нь жингийн илүүдэлд нөлөөлдөг байна. ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Харин Монгол Улсад 2.5 дахин их буюу 11.5-11.5 грамм байдаг юм байна.

Давс нь хүнд ам хатах, өлсөх зэрэг мэдрэмжүүдийг бий болгож байдаг. Тэгэхээр унжсан гэдэснээсээ салъя гэвэл давсны хэрэглээгээ танахад л хангалттай.

 

Халуун ногоо ч бас тустай

 

British Journal of Nutrition сэтгүүлд дурдсанаар хоолондоо халуун ногоо хэрэглэх нь өлсөх мэдрэмжийг дардгийг судалгаа харуулсан тухай дурджээ.

Түүнчлэн халуун ногооны дараагийн чухал учир шалтгаан юу байх бол. Буффало дахь Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд халуун ногоонд агуулагддаг зарим нэгдэл нь тархинд таатай мэдрэмжүүдийг бэлэглэдэг гэнэ. Бас цатгалан мэдрэмж ч төрүүлнэ.

 

Хийжүүлсэн ундаа жин хасахад тусладаг гэж бодох ч хэрэггүй

 

Техасын их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн судалгаагаар хийжүүлсэн ундааны хэрэглээ нь жин нэмэх томоохон эрсдэлийг бий болгодгийг олж мэджээ. Өдөрт 1-2, эсвэл түүнээс илүү тооны лаазтай хийжүүлсэн ундаа уухад бүсэлхийн тойрог нэмэгдэх эрсдэлийг 500 хувиар өсгөдөг ажээ. Яагаад гэж үү?

West Lafayette дахь Purdue их сургуулийн судлаачдын амьтан дээр хийсэн судалгаагаар хиймэл аргаар гаргаж авсан чихэрлэг нь илчлэгийг хүлээн авах байгалийн зохицуулалтыг нураадаг байх магадлалтай гэсэн саналыг дэвшүүлж байна.

Илүү ойлгомжтой тайлбарлая гэвэл, хоолны дэглэм барьдаг хүмүүс хэтрүүлэн идэх ихээхэн магадлалтай байдаг. Яагаад гэвэл бие махбод нь илүү их чихэрлэгийг идэх ёстой гэж ойлгоод таныг мэдээ ч үгүй байхад жин нэмж эхэлдэг байна.

Өөр нэг судалгаагаар өдөрт ердөө л ганцхан лааз хийжүүлсэн ундаа уухад бодисын солилцооны хямрал үүсгэх өндөр эрсдэлийг үүсгэх магадлал 34 хувьтай байна. Түүнчлэн гэдэс унжих магадлал бий болж, өндөр хэмжээний холестерол нь зүрх судасны өвчний эрсдэлийг бий болгодог байна.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар