Ээжүүд ажлын бүтэн цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил ачаалалтай амьдардгийг тогтоожээ

Нийтлэлч: Гантуул
2018.03.19
|
218,431
Бид үргэлж л ээж байна гэдэг асар их ажил гэж ярьдаг. Гэхдээ ээж хүний ажлын цаг хугацааг хэмжээд яг тэд эд гэж тогтоосон зүйл байдаг гэж үү.

Тэгвэл нэгэн сонирхолтой судалгаагаар ээжүүд өдөрт бүтэн ажлын цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил хэмжээний хугацаагаар ажилладаг гэдгийг тогтоожээ.

Америкт хийсэн шинэ судалгааны дүнд дурдсанаар дундаж ээж долоо хоногт 98 цаг ажилладаг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, долоо хоногт хүн 39 цаг ажилладаг бол түүнээс бараг гурав дахин их гэсэн үг байх нь.  

 

Судлаачид 5-12 насны хүүхэдтэй 2000 ээжийг энэхүү судалгаандаа хамруулсан байна. Тэдгээр ээжүүдийн ажлын өдөр өглөө 6.23 цагаас эхэлж оройн 20.31 цагт дуусч байжээ.

Түүгээр ч зогсохгүй ээжүүдийн чөлөөт цаг яг л ажлын цаг шиг завгүй, сандарсан, яарсан байдалтай өнгөрдгийг ч судлаачид олж мэджээ.  

Ихэнх ээжүүд “Өдөртөө надад өөртөө зориулах цаг ердөө л 1 цаг 7 минут байдаг” гэж тэмдэглэсэн байв. Ингэхдээ тэд өөрсдийн цаг хугацааны ихэнхийг угаалгын өрөөнд ганцаараа өнгөрөөдөг гэж дурдсан байлаа...

Судалгаанд оролцсон ээжүүдийн 40 хувь нь амьдрал нь хэзээ ч дуусахгүй цуврал шиг л завгүй өнгөрдөг гэж үзсэн бол 70 хувь нь хүүхдүүддээ эрүүл хоол хүнсний хэрэглээ бий болгох нь их дарамттай байдаг талаар ярьсан байна.

 

“Судалгааны дүнд үзэхэд, ээжүүдийн үүрэг хэзээ ч дуусахгүй үргэлжилдэг гэдгийг харж болж байна” гэж судалгааны багт ажилласан Кейси Луюис ярьжээ.

Түүнчлэн судалгаанд оролцсон ээжүүд амьдралыг аврахын тулд хийж буй бүхэн нь хэчнээн хүнд хэцүү нөхцөлд өрнөдгийг харууллаа гэж судалгааны багийнхан үзжээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар