Ээж, аавуудад зөвлөмж:6 настнуудын КҮҮЛ байх хүсэл

2018.09.17
|
10,608
Саяхан л ээжийнхээ үгнээс гардаггүй байсан бяцхан хүү минь сурагчийн цүнх үүрэх сургаар л ийн өөрчлөгдсөн нь ямар учиртай юм бол, бас би хэрхэн харьцах ёстой юм бол. Энэ асуултанд хариулах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэсэг уншсаны дүнд товчлон сийрүүлэхээр шийдсэн юм.

Зургаан настай хүүхэдтэйгээ ойлголцоно гэдэг ээж аавуудын хувьд санаа зовоосон асуудал байж мэдэх юм.

Яг л тэдний нэг нь би байна. Том хүү минь зургаан настай. Сүүлийн үед яг л том хүн шиг, эсвэл бага дүү нараасаа ч эрх болоод байгаа юм шиг санагдах боллоо. Дээрээс нь маш ааштай. Арай ийм эрт шилжилтийн нас нь эхэлдэг юм биш байгаа гэж бодох болов. Саяхан л ээжийнхээ үгнээс гардаггүй байсан бяцхан хүү минь сурагчийн цүнх үүрэх сургаар л ийн өөрчлөгдсөн нь ямар учиртай юм бол, бас би хэрхэн харьцах ёстой юм бол. Энэ асуултанд хариулах мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хэсэг уншсаны дүнд товчлон сийрүүлэхээр шийдсэн юм.

 

Тийм ээ, бид хүүхдүүдээ сайн өсгөсөн. Тиймээс ч тэд хүнийг хүндлэх ёстой, бас хүнтэй найрсаг харьцах ёстой гэдгийг ойлгохтойгоо болцгоосон. Гэхдээ л тэд энэ орчлон дээр амьдраад ердөө л зургаахан жил болж байгаа улс шүү дээ.

Заримдаа хүүхдүүд гадаа тоглох, өдөр өнжүүлэхэд найзуудтайгаа цагийг өнгөрөөх, эсвэл сургууль дээрээ хичээл дээрээ байхдаа сэтгэлгээний асар их өөрчлөлтөнд ордог байна. Өмнө нь гэртээ сурсан найрсаг зан, төлөв байдал энэ хооронд огтоос өөрчлөгдөх нь бий. Учир нь тэдний тархины мэдээллийг боловсруулах чадвар насанд хүрсэн хүнийхээс хамаагүй сул байх учраас гадны нөлөөнд ийн автаж буй хэрэг аж. Тиймээс түүнийг хэрхэн өөрчлөгдөж буйг анзаараад, хүүхдээ хуруугаараа чичлэхээсээ өмнө хэсэгхэн зуур ч болтугай бодож үзэхийг зөвлөж байна. Та мэдээж маш их бухимдаж магадгүй. Гэхдээ л үүнд хэн ч буруугүй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй.

Хүүхдүүд сургуульд орж, өдөр өнжүүлэх төвүүдэд хичээллэсний дараа амьдралдаа хэзээ ч харж байгаагүй бүхэнтэй нүүр тулан уулздаг. Энэ шинэхэн мэдээлэлтэй гэнэт танилцсан зургаан настнуудын тархи ямар ч боловсруулалтгүйгээр мэдээллийг хүлээн авч, түүгээрээ нийгэмтэйгээ харилцаж эхэлнэ гээд та бод доо.

Ингээд л тэдний сэтгэлгээ эрх чөлөөтэйгөөр бас ямар ч замбараагүйгээр ийш тийш үсчиж, үүнийг нь гэрчлэх мэт үг хэл, яриа л нь ч эх захгүй болж мэдэх л юм.

Харин тэдний өсвөр нас эхлэхэд энэ асуудал бүр ч түвэгтэй болно гэдгийг та ч бас ойлгох хэрэгтэй.

Зарим гэр бүл хүүхдээ зүгээр л туршлага хуримтлуулж байна хэмээн зөөлөн аядуу байдлаар хүлээн авдаг бол зарим нь тэднийг асуудалд орооцолдохоос нь сэргийлэхийн тулд туслах гэж чадлаараа оролдоцгоодог. Гэвч эцсийн эцэст хүүхдүүд нийгэмд гараад өөрсдийн замаа олохоор ийн өөрчлөгдөж байгаа үед нь тэдэнтэй харьцах үнэхээр хэцүү байх нь дамжиггүй билээ. Ийм үед та тэдний найзууд, хүрээллийг нь ажиглаад, яг тэдэн шиг харилцаад эхэлбэл, хүүхдийнхээ юу хүсч байгааг ойлгох дөт зам болно.

 

Хүүхдүүд яагаад бусдын мууг дууриадаг вэ

 

Хүүхдүүд харснаа хийдэг. Тэд гэр бүл, найз нөхөд, бүр кинон дээрх хүмүүсийн харилцааг хараад түүнийгээ шууд л даган дууриадаг. Ингэхдээ ямар ч шүүлтүүргүйгээр өөрийнхөө тусгал болгодог гэсэн үг. Тэд энэ дундаас өөрийгөө л хайж байгаа гэдгийг та ойлгох ёстой. Түүнд өөрийгөө олоход нь туслах гол ажил таны үүрэг болохоос биш буруутгаж элдвээр зэмлэхээс зайлсхийгээрэй.

 

 

Хүүхдүүдийн хайж байгаа “Би”-д ямар нэгэн муу эсвэл сайн зан чанар гэж байдаггүй. Таны анхааруулга, хоригийг тэд сонсч, мэдэж байсан ч гэсэн хүүхдүүд яагаад ингээд хориглоод, дургүйлхээд байгаагийн цаад учрыг ойлгодоггүй. Тэгэхээр яг одоо тэд таныг ойлгохгүй, харин хэзээ хойно бусдыг хүндэтгэхийн утга учрыг мэдсэний дараа таны хэлсэн үгний учрыг ялгаж салгахтайгаа болох нь гарцаагүй.

Та зургаан настнуудад учрыг жаахан ч гэсэн ойлгуулахыг хүсч байгаа бол тэдний анхаарал төвлөрөл 3-4 минутад л багтдаг гэдгийг мэдэх ёстой. Тэгэхээр та үргэлжилсэн үгийн зохиол яриад ямар ч нэмэргүй. Үүний оронд анхаарал төвлөрлийг нь ямар нэгэн хөгжилтэй аргаар ашиглаад, энэ богинохон хугацаанд хүүхэлдэйн эсвэл үлгэрийн баатруудын дүрээр жишээ авч яриагаа үргэлжлүүлэх нь амжилт дагуулах болно.

 

Яг юу ярина гэж...

Юуны түрүүнд тэдэнд ямар нэг зүйлийг заах гэж оролдох хэрэггүй. Энэ нь бүр ч дордуулна. Яагаад гэвэл тэд өөрсдийг нь ээж аавууд нь ойлгодоггүй, буруу юм хийж байна гэж боддог гэсэн шүүмжлэлээр толгойг нь дүүргэх аюултай.

 

Бүр энгийнээр тайлбарлавал, тэд сургууль дээрээ жинхэнэ КҮҮЛ харагдахыг хүсдэг, харин гэртээ бусдаар хүндлүүлэхийг хүсдэг. Тэд гэр бүлийнхнээсээ шүүмжлэлийг биш харин магтаалыг хайж байдаг. Хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл тэд байнга хийдэг ч буруутгахын оронд арай өөрөөр хандах гээд үз. Шуудхан л орилж чарлахаа азнаад, арай жаахан илүү ухаантай байх гээд оролдоорой. Нэлээн их хугацаа орох ч гэсэн тэд үүнийг ойлгох болно. Таны хичээл зүтгэл хүүхдийг тань өөрийнхөө жинхэнэ “Би”-г олох гол түлхүүр нь юм шүү.

Хүүхдийн тань хамгийн сайн найз худлаа ярих, томчуудад хүндэтгэлгүй хандлаа гээд буруутгах хэрэггүй. Учир нь тэд өөрсдийнхөө хариуцлагыг өөрсдөө хүлээх ёстой. Үүний оронд тэдэнд тэдний өөрсдийнх нь мэддэг бүхэн ямар үнэ цэнэтэй болохыг ойлгуулахыг хичээгээрэй. Тэд өөрсдөөрөө бахархдаг байвал тэд өөрсдийгөө жинхэнэ КҮҮЛ гэдгээ мэдэхэд илүү хялбар байх нь мэдээж биз дээ…  

 

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар