Л.ДУУРСАХ: ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

2018.11.24
|
28,886
Дэлхий ертөнц тасралтгүй хөгжиж, бидний амьдралд технологийн хэрэгцээ ихсэх тусам ногоон байгаль үгүй болсоор л байна. Тиймээс эх дэлхийгээ хайрлаж, эко бүтээгдэхүүнийг бүтээж ажил амьдралдаа байгалийн багахан хэсгийг ч болов бий болгож ашиглах шаардлагатайг хүмүүс хэдийнээ ойлгож ухаарч эхэлсэн. Тэдний нэг нь Эко боловсрол-Эко хөгжил ГҮТББ-ын тэргүүн, МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” Л.Дуурсах билээ. Түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Л.ДУУРСАХ: ӨВӨРМОНГОЛЫН АХАН ДҮҮСТЭЙГЭЭ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЧ БАЙНА

Дэлхий ертөнц тасралтгүй хөгжиж, бидний амьдралд технологийн хэрэгцээ ихсэх тусам ногоон байгаль үгүй болсоор л байна. Тиймээс эх дэлхийгээ хайрлаж, эко бүтээгдэхүүнийг бүтээж ажил амьдралдаа байгалийн багахан хэсгийг ч болов бий болгож ашиглах шаардлагатайг хүмүүс хэдийнээ ойлгож ухаарч эхэлсэн. Тэдний нэг нь Эко боловсрол-Эко хөгжил ГҮТББ-ын тэргүүн, МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” Л.Дуурсах билээ. Түүнтэй ярилцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 -Юун тэргүүнд бидний урилгыг маш шулуухан хүлээн авсанд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Ярилцлага аваахаар ирсэн та бүхэнд баярлалаа.  Лувсандорж овогтой Дуурсах би 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав маань автын ослоор нас барсан тул айлын том хүүгийн үүргийг гүйцэтгэж, дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд суралцалгүй, их эрт ажилд орсон.

-Танай "Эко боловсрол-Эко хөгжил"-ийн төвтөй эхлээд танилцмаар байна?

-Манай "Эко боловсрол-Эко хөгжил"-ийн төв нь Төрийн бус байгууллага. Чиглэл чиглэлээр үйл ажиллагаа явуулан, компани, аж ахуйн нэгж, ард иргэд, Засгийн газар гурвыг хооронд нь холбож өгдөг үүрэгтэй байгууллага. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр уламжлалт технологийг дэвшилтэт технологитой уялдуулан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг байгаль экологид ээлтэй хөгжүүлэхэд "Мэдлэг, мэдээлэл түгээх, нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоогоор" дамжуулан нийт ард иргэдэд сурталчлан таниулах, дэмжих хөгжүүлэх бүх төрлийн үйл ажиллагааг цогцлоосон бодлогын байгууллага юм. “Эко боловсрол-Эко хөгжил” ГҮТББ нь үйлдвэр, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй гишүүн байгууллагууд, компани, хувь хүмүүст болон шинэ санаа гарган төслөө дэмжүүлэх замаар хандсан бизнес эхлүүлэгчдэд гарааны хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувь нийлүүлэгчдийн өгөөжийг өсгөх, байгальд ээлтэй эко төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн юм. Манай байгууллагын давуу тал гэвэл хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар гэхчлэн чиглэл чиглэлийн 2000 гаруй эрдэмтэн судлаачдын 25 жилийн турш хийсэн судалгаан дээр суурилан гаргасан "Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засгийн шинэчилсэн аргачлалаар хөгжүүлэх бодлого" бидэнд байна. Үүний дагуу үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесменүүд, аж ахуй эрхэлдэг малчид, газар тариаланчдыг удирдан энэ бодлогыг даган мөрдөх юм бол наймхан жилийн дотор Монгол Улсад ядуу хүн байхгүй бүгд өндөр цалинтай хүн болно гэдэгт найдаж байна. Дэлхийн мөнгийг ашиглах боломж Монгол Улсад байна. Нэг эрдэмтэн нь жижигхэн судалгаанд хорь, гуч, дөч, нэг насыг зориулдаг. Жишээлэхэд говийн бэлчээрийн судалгаа хийхэд, говьд очоод майхнаа бариад таана хөмөл өдөрт хэдэн сантиметрт ургаж байгаа гэх мэт эрдэмтэд маш их цаг зарцуулсан судалгааг нийлүүлэн ийм хөгжлийн бодлого гаргасан.

- Энэ хөгжлийн бодлого тань хэр хэрэгжиж байгаа вэ?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын УИХ-аас ийм ажлыг Засгийн газрын оролцоогүйгээр бие дааж хэрэгжүүлэх боломжтой хуулийн заалтыг гаргасан. Мэдээж энэ хуулийг гаргахгүй бол хийж чадахгүй үргэлжлэх л байх. Хуулиа дагаад журам заалтууд эхлэн гарч бүрдэж байна. Хууль дүрэм нь гарсан нөхцөлд Өвөр Монголын ахан дүүстэй, судалгааг хийсэн эрдэмтэн, аж ахуйн нэгжийг холбон ажил хэрэг болгоход саад болох зүйл байхгүй болно. Хятад, Япон, Солонгос, Герман, Арабын хөрөнгө оруулагчидтай, ялангуяа Хятад улсын Өвөр Монголын ахан дүүстэйгээ хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид том мөнгөтэй ирэх албагүй. Манай байгууллагын гишүүн болсон тохиолдолд гадаад дотоодын хүний эрх ашгийг 100 хувь тавь заран жилээр хамгаалах боломж бүрдэж байна. Дахиад хэлэхэд манай байгууллага чинь Монгол Улсын хамгийн шилдэг эрдэмтэн зохион бүтээгч, инженерийг цуглуулж олон жил судалгаа хийж ажилласан туршлагатай, хөдөө аж ахуй, барилгын материал, машин механизм, тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрлэл, арьс шир, ноос ноолуур хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг ч хамарч ажилладаг.

- Та “Бяцхан тархи”, “Их тархи”, “Супер тархи” зэрэг электрон толь бичгийг бүтээсэн төдийгүй Монголд анх удаа дижитал уншигч бүхий “Англи хэлний ярьдаг ном”-ыг зохиож, Монгол Улсынхаа гадаад хэлний хөгжилд шинэ дэвшлийг авчирч байсан юм байна. Энэ тухайгаа яривал?

90-өөд оны дунд үед гадаадад сурдаг оюутнууд маань цаасан толь хэрэглэдэг байлаа. Багшийнхаа лекцийг ойлгохын тулд цаасан толь эргүүлсээр байгаад хоцорчихдог байсан. Африкийн оюутнууд хүртэл өөрийн төрөлх хэлтэй электрон толь хэрэглээд байхад бид яагаад болохгүй гэж гэсэн бодлоор бүтээсэн. Миний электрон толь ч яг цаг үеэ олж гарсан болохоор хүмүүс ч сайхан хүлээж авсан. Монголын олон мянган хүүхэд миний бүтээсэн электрон толийг хэрэглэж, хятад, англи, орос, герман зэрэг гадаад хэлийг сурсан. Одоо хүртэл оюутнууд электрон толиор хичээлээ сурч байна. 100 мянган хүүхэд оюутнууд хэрэглэсэн дөрвөн бүтээлээрээ оюуны хөрөнгө оруулалт оруулсныг төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Шилдэг Зохион бүтээгч”, “Хөдөлмөрийн Хүндэт медаль” зэргээр шагнасан.

2011 онд МУИС эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны анхны монгол хүндэт доктор цолыг хүртэв. Энэхүү том цолыг Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Л.Дуурсах надад Монголын анхдагч хүндэт доктороор өргөмжлөн олгосон нь миний олон улсын болон дэлхийн хэмжээний бүтээл туурвих эхлэл болсон.

-Та хөдөө аж ахуйн судалгаа хийж байгаад гэнэт яагаад электрон толийг  хийх болсон бэ?

Би зохион бүтээгч хүн. Зохион бүтээгч гэдэг маань юманд баригдахгүй, хөдөө аж ахуйн зүйл, гар утас, компьютер, онгоц, барилга эмнэлгийн хэрэгсэл гээд бүхнийг зохион бүтээх чадвартай байдаг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар