МОНГОЛ УЛСЫН ХЯТАД СУДЛАЛД ХҮЧИН ЗҮТГЭСЭН ЭМЭГТЭЙ ДОКТОР, ПРОФЕССОР

2018.11.24
|
10,248
МУ-ын иргэн доктор, профессор Л.Маналжав гэх эгэл даруухан, эрдэм билэгтэй, оюунлаг багштай уулзаж ярилцсандаа сэтгүүлч бид олзуурхан баярласан юм.

МУ-ын иргэн доктор, профессор Л.Маналжав гэх эгэл даруухан, эрдэм билэгтэй, оюунлаг багштай уулзаж ярилцсандаа сэтгүүлч бид олзуурхан баярласан юм.

МУ-ын иргэн доктор, профессор Л.Маналжав гэх эгэл даруухан, эрдэм билэгтэй, оюунлаг багштай уулзаж ярилцсандаа сэтгүүлч бид олзуурхан баярласан юм.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод ажиллаж байхдаа манай Солонго мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг "Монгол Улс дахь Хятад Судлаач" ярилцлагын хүрээнд нэлээд хэдэн эрдэмтэн судлаачаас ярилцлага авахад судлаачид маань "Маналжав багшаас эхлээд авахгүй яасан юм бэ" гэж гайхаж байсан. Тухайн үед Маналжав багш маань Бээжинд ажиллаж байсан болохоор холбоо барьж чадахгүй байсан. Харин энэ зун аз тааран уулзаж ярилцсан юм.

Академич Бэсүд овогтой Шадавын Лувсанвандангийн ууган охин Маналжав 1938 оны 09-р сарын 16-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо төржээ. Л.Маналжав 1946 оноос Улаанбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд элсэн суралцаж, 1954 онд наймдугаар ангийн сурагч байхдаа 10-р ангийн төгсөлтийн улсын шалгалт өгч амжилттай тэнцжээ. БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын шугамаар Хятад улсын их дээд сургуульд орохын тулд дунд сургуулиа урьдчилан дүүргэсэн гэдэг.

50-иад онд дэлхий дахин Хятад улсыг их сонирхож эхэлсэн цаг үед Монгол Улсын Засгийн газраас 1952 оноос оюутан бэлтгэж эхлэв. Эхний үед 2-3 оюутан явуулдаг байсан ховорхон боломж 1954 онд Л.Маналжавт тохиож, БНХАУ-ын Бээжин Их Сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид хоёр жил сурч, үргэлжлүүлэн Бээжин Их Сургуулийн Хятад хэл, утга зохиолын ангид таван жил суралцаж, 1961 онд амжилттай дүүргэсэн байна.

        - Хэлээс өөр мэрэгжил сурах сонирхол огт байгаагүй. Намайг арван нэг хоёртой байхад л аав маань орос хэл, ангил хэл үзүүлж эхэлсэн. Орос номыг надтай хамт уншаад тайлбар хийж өгөөд орхидог. Би түүнийг нь үргэлжлүүлэн толь бичиг эргүүлэн уншиж дуусгадаг байсан. Хувийн журмаар багаасаа аавын найзууд байсан том эрдэмтэн багш нарынхаа гэрт хүрч заалгадаг байлаа. Ингэж хэл сурах сонирхлын дагуу хятад хэлний мэргэжил сонгосон. Мэргэжлээ сонгоход ч аавын нөлөө их байсан. Aав минь Хятад улсыг хөгжсөн хүчирхэг орон болно. Бас эртний соёлтой гэж харж байсан хэмээн Л.Маналжав гуай хэрхэн хятад хэл сурч судалж эхэлсэн тухайгаа дурслаа.

        Тэрээр Бээжин Их Сургуульд суралцаж байхдаа "Хятад хэлний түүх", "Орчин цагийн хятад хэл", "Хятад хэлний нутгийн аялгуу", "Хятадын эртний утга зохиол" зэрэг хичээлийг хамгаас илүү сонирхон судалжээ. Бээжин Их Сургуулийн Хятад хэл, утга зохиолын ангийг дүүргэхдээ "Монгол, хятад хоёр хэлээр бичсэн чулууны бичээснүүдийн доторх хятад үгийн авиа" гэсэн сэдвээр дипломын ажил бичсэнийг нь залуу багш Тан Зуофань удирдсан байна. Монгол, хятад хоёр хэлээр зэрэгцүүлж бичсэн хөшөөний бичээснүүд дотроос хятад үсгийг уйгуржин үсгээр тэмдэглэснийг ялган түүвэрлэсэн нь голдуу албан тушаал, газар орны нэр байжээ.Уйгуржин монгол үсгийн галиг нь дөрвөлжин үсгийн нэгэн адил Хятадын судлалд зохих ач холбогдолтой гэдгийг баталж нотлохыг оролдсонд түүний дипломын ажлын үндсэн зорилго оршино.

         Монгол-Хятад судлалыг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, доктор Д.Шүрхүү тэмдэглэсэнчлэн "Монгол-Хятадын харилцаа сайн байсан 1950- иад онд Чулууны Далай, Нямбуугийн Ишжамц, Лхамсүрэнгийн Жамсран, Чойжавын Лувсанжав, Л.Маналжав зэрэг нэлээд залуучуудыг Бээжин, Шанхай хотын нэртэй их сургууль руу илгээн сургаж байсан нь хожуу Монгол Улсын орчин цагийн хятад судлалын нэртэй төлөөлөгчид болсон түүхтэй билээ.

Гэр бүлийн хамт

Судлаач Л.Маналжав Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд "Монголын нууц товчооны хэлний авиалбарын тогтолцоо" сэдвээр 1973 оны 06-р сарын 29-ний өдөр хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалжээ. Монгол Улсдаа "Монголын нууц товчоо" судлалаар хэл шинжлэлийн ухааны эрдмийн зэрэг хамгаалсан хамгийн анхны эмэгтэй доктор болж, монгол судлалын түүхэнд нэрээ мөнхөлжээ. Түүний эрдэм шинжилгээний удирдагчаар академич Бямбын Ринчен профессор ажилласны зэрэгцээ албан ёсны шүүмжлэгчээр нь академич Цэндийн Дамдинсүрэн, академич Амгаагийн Лувсандэндэв нар мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр ажилласан байдаг. Тухайн цагийн монгол судлалын өнгө аясыг тодорхойлогч их эрдэмтэд бараг л бүгд оролцсон нь түүний хамгаалсан судалгааны сэдэв ямар чухал болохыг илтгэн харуулдаг. "Монголын нууц товчоо" бол хятад дүрс үсгээр тэмдэглэгдэж үлдсэн монгол хэлний хамгийн эртний агаад хамгийн том дурсгалт бичиг мөн. "Монголын нууц товчоон"-ы авианы тогтолцоог шинжлэн судлахад эртний хятад хэл сайтар сурах зайлшгүй шаардлагатай байдаг. "Монголын нууц товчоон"-ыг судалсан гадаад, дотоодын үе үеийн эрдэмтэд эртний хятад хэлийг сайн мэддэг байсныг харуулж байгаа аж.

Судлаач аавынхаа гэрээсийг нандигнаж, түүний хүүхдүүд нь эрдэм номын мөр цуцалтгүй хөөж, бараг бүгд эрдмийн зэрэг цол хамгаалж, эдүгээ хүссэн салбартаа зүтгэсээр байгаа. Судлаач Л.Маналжав нь 1961-1964 онд МУИС-ийн Хэл бичгийн факультет хятад хэлний багшаар орж ажил хөдөлмөрийн их гараагаа эхлүүлжээ. 1965 оны хичээлийн жилээс МУИС-ийн хятад хэлний ангид оюутан элсүүлэхээ зогссон тул ШУА-д шилжин 1972 оныг хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, 1972-1990 онд Гадаад харилцааны салбарт хятадын асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 1991-1993 онд Гадаад хэлний дээд сургуулийн захирал, 1993-4996 онд "Шинжээч 21" дээд сургууль, Монгол мэдлэгийн их сургуулийн салбарын эрхлэгч, дэд захирал, 1996-1998 онд Монголын их дээд сургуулиудын консорциумын гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 1998-2003 онд МУБИС-ийн Дорно дахины судлалын тэнхимийн эрхлэгч, 2003-2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл соёлын сургуулийн Азийн хэл, соёлын тэнхимийн эрхлэгч, Ази, Номхон далайн бүс судлалын төвийн эрхлэгч, багшаар, 2002 онд Тайванийн Жэньжи их сургуульд монгол хэл, эх бичиг судлал, 2006 онд Берлийн Чөлөөт их сургуульд дорно дахины судлал, 2012 онд Тайванийн Улсын номын сангийн Хятад судлалын төвд "Монголын нууц товчоон"-ы хятад орчуулгын судлалын чиглэлээр уригдан лекц уншиж, эрдэм шинжилгээний ажил хийж байсан байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу!

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар